Залуудаа өөрийнхөө хөгширсөн байх үеийн дүрийг бүтээж байсан жүжигчид өдгөө бодитоор хэрхэн хөгширснийг харуулах 12 харьцуулалт

0

Жүжигчин хүн ажлын шаардлагаар гадаад төрхөндөө байнга өөрчлөлт хийлгэхэд хүрдэг: нүүр будалтаар эсвэл одоо цагт ихэд хэрэглэгдэх болоод байгаа дэвшилтэт тоон технологийн ачаар өөрчлөгдөнө. Ихэнх тохиолдолд киноны үйл явдлаас шалтгаалан тэднийг ихэнхдээ хөгшрүүлнэ эсвэл залуужуулдаг байна. Хуучны үеийн олон жүжигчид залуу зaндан насандаа өөрийнхөө хөгширсөн байх үеийн дүрийг бүтээсэн. Тэд нүүр хувиргалтын ачаар өөрийнхөө хөгширсөн үеийг харж чаджээ.

Бид залуудаа хөгширч байгаа дүрд тоглосон болон одоо өөрөө бодитоор ахимаг насны болоод байгаа жүжигчдийн гэрэл зургуудыг харьцуулж үзсэн юм. Үүний тулд тухайн кинонд хөгширч байгаа хэсэг болон жүжигчний аль болох сүүлийн үед тоглосон дүрийг авлаа. Харьцуулалтаар авсан эдгээр дүрүүд нь насны хувьд залуудаа бүтээсэн дүрийн настай аль болох ойр байхаар бид хичээсэн болно.

Бидний харьцуулалтын үр дүн ямар болов гэхээр – нүүр хувиргалт үнэний ортой байжээ. Танд сануулж хэлэхэд: хиймлээр хөгширсөн жүжигчин зүүн гар талд, харин бодит дүр төрх – баруун гар талд бий шүү. Андуурах хүн гарах ч юм билүү?

1. Майкл Жей Фокс (60 настай)

Amblin Entertainment / CBS Television Studios

28 насандаа “Back To The Future, Part II” кинонд (1989) хөгширсөн дүр бүтээсэн. Харьцуулалтад бид Майкл Жей Фоксын “The Good Fight” олон ангит кинонд (2017-…) тоглосон дүрийг нь авлаа. Тэрээр 2020 онд уг кинонд дүр бүтээжээ.

 

2. Линда Хэмилтон (64 настай)

Carolco Pictures / Paramount Pictures

35 насандаа “Terminator 2: Judgment Day” кинонд (1991) хөгширсөн дүрээр гарсан. “Terminator: Dark Fate” киноны (2019) дүрээр нь харьцууллаа.

 

3. Орсон Уэллс (1915-1985)

RKO Radio Pictures / HBO Max

25 насандаа “Citizen Kane” (1941) кинонд хөгширсөн дүр бүтээж байжээ. Харьцуулалтад нь “F for Fake” (1975) баримтат киноны хэсгээс үзүүлэв.

 

4. Мел Гибсон (65 настай)

Warner Brothers / Di Bonaventura Pictures

“Forever Young” кинонд (1992) 35 настайдаа хөгшин хүний дүр бүтээж байлаа. Харьцуулалтад 2020 оны “Boss Level” киног ашигласан болно.

 

5. Роберт Де Ниро (78 настай)

The Ladd Company / Relativity Media

1983 оны “Once Upon a Time in America” кинонд 40 настайдаа хөгширсөн дүр бүтээсэн. 2011 оны “Limitless” киноны хэсгээс харьцуулж байна.

 

6. Дик Ван Дайк (95 настай)

The Walt Disney Company / 20th Century Fox

“Mary Poppins” кинонд (1964) 39 настай байхдаа хөгшин өвгөний дүр бүтээжээ. Харьцуулалтад 2014 оны “Night at the Museum: Secret of the Tomb” киног жишээ болголоо.

 

7. Жеймс Вуд (74 настай)

The Ladd Company / Columbia Pictures

1983 оны “Once Upon a Time in America” кинонд 37 насандаа хөгширсөн дүр бүтээсэн. “White House Down” киноны (2013) дүрийг харьцууллаа.

 

8. Криспин Гловер (57 настай)

Amblin Entertainment / Lionsgate

1985 оны “Back to the Future” кинонд 21 насандаа хөгшин хүний дүр бүтээсэн. Түүнийг харьцуулахаар 2020 оны “Lucky Day” киноны хэсгээс авлаа.

 

9. Кайл Маклахлен (62 настай)

ABC / Showtime

“Twin Peaks” (1990) олон ангит киноны эхний хэсэгт 31 настайдаа хөгширч байгаа дүрд тоглосон. Харьцуулалт: мөн л “Twin Peaks”кино, гэхдээ 2017 онд дэлгэцнээ гарсан гуравдугаар хэсэг.

 

10. Макс фон Сюдов (1929-2020)

Warner Bros. / Paramount Pictures

1973 онд 44 насандаа “The Exorcist” киноны нэгэн хөгшин хүний дүрийг бүтээж байжээ. “Extremely Loud and Incredibly Close” киноны (2011) хэсгээр харьцууллаа.

 

11. Дастин Хоффман (84 настай)

Cinema Center Films / Colorado Film Production

43 настайдаа “Little Big Man” (1970) кинонд үнэхээр өндөр настны дүрийг бүтээсэн. Харьцуулалтад “L’uomo del labirinto” (2019) киноны хэсгийг ашиглав.

 

12. Салли Филд (74 настай)

Wendy Finerman Productions / AMC

“Forrest Gump” (1994) кинонд 48 настайдаа хөгширсөн дүр бүтээсэн. 2020 онд дэлгэцнээ гарсан “Dispatches from Elsewhere” мини-сериалын хэсгээс харьцууллаа.

1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *