Худалдан авагчийг зөвхөн сонголт ихтэй бараа таваар, бага үнээр урхидаад зогсохгүй мөн тухайн дэлгүүрийн давтагдашгүй дизайн, уур амьсгалаар даллан дуудаж болно. Жирийн нэг дэлгүүрээс өөрийн гэсэн онцлог, чимэлэлтэй дэлгүүрийн лангуугаар сэлгүүцэх нь сэтгэлд үнэхээр таатай мэдрэмж төрүүлнэ. Сингапур дахь дэлгүүрт гэхэд л усан завиар сэлж, хүрхрээ харж нүдээ баясгаж болно. Харин украины нэгэн сүлжээ дэлгүүр нь тэндээс холдохын аргагүйгээр зохион байгуулалт хийсэн байх юм.
Эдгээр дэлгүүрүүдийн гэрэл зургуудыг бэлдэж байхдаа бид ч гэсэн өөрийн эрхгүй орж үзмээр санагдлаа. Ямар нэгэн эд бараа худалдаж авах гэж биш харин зүгээр л уур амьсгалыг нь мэдрэх гэж.
Денвер дэх зайрмагны дэлгүүр
24 цагийн энэ дэлгүүрийн шалыг шилэн ундааны бөглөөгөөр хийжээ
Алкамар хотод байдаг амттаны дэлгүүр, Нидерланд
Шведэд байдаг энэ дэлгүүр ногоон навчит ногоонуудаа өөрсдөө дотроо тарьж ургуулдаг
Энэтхэгийн Алува хотын номын дэлгүүр
Украины Мукачево хотод байдаг “Сильпо” супермаркетын ногооны тасаг
Сонирхуулж хэлэхэд, “Сильпо” – дэлгүүр болгон нь өөрийн гэсэн давтагдашгүй сэдвийн дизайнтай дэлхийд томоохонд тооцогдох жижиглэнгийн худалдааны супермаркетуудын нэг юм.
Харин энэ бол Винница хотын нэгэн супермаркет
Энэ сэнсийг Стамбулын нэгэн дэлгүүрийн таазанд байгааг харсан юм
Цахилгаан барааны дэлгүүрт амьдардаг муур
Копенгагенд байдаг Starbucks-ын шал нэвт харагддаг шилтэй, тэр шалны цаана доод давхрын дэлгүүр харагддаг
Хувцасны дэлгүүр гэрлийн бүрхүүлээ өлгүүрээр хийжээ
Комиссын дэлгүүр урьд нь боулинг клуб байжээ
Орон нутгийн ахуйн дэлгүүрт “Alien” болон “Predator”–ын хөшөөнүүд байдаг
BookTruck нэртэй дугуйт дэлгүүр
Зөвхөн нил ягаан өнгийн бараа л худалддаг дэлгүүр
Энэ дэлгүүрт хэдэн мянган VHS-кассет дээр бичсэн кино зардаг
Сингапурын худалдааны төв мурийсан цахилгаан шаттай
Лондонгийн эргэн тойрны бүх зүйл нь хөдөлдөг дэлгүүрээр орж үзлээ: ургамал, эрвээхэй, могой, матар
Хүрхрээ, усан завьтай Сингапурын дэлгүүр
Бонус: уйтгартай санагдаад байвал нохой ажиллуулдаг Токиогийн дэлгүүрийг санаарай
Та сонин хачин уур амьсгалтай дэлгүүрт орж үзсэн үү? Сонирхолтой зүйл юу байв?