Арьс арчилгааны мэргэжилтнүүдийн өгч буй нүхжилтийг агшаахад туслах 7 зөвлөгөө

0

Хүний хэрэглэж буй чихрийн төрөл хүртэл арьсан дээрх нүхжилт болон арьсны тослог байдалтай холбогдож байдаг ажээ. Манай сайт уншигч танд арьс арчилгааны мэргэжилтнүүдийн өгч буй арьсны нүхжилтийг агшаах 7 зөвлөгөөг хүргэхээр бэлдлээ.

1. Элсэн чихэр хэрэглэхээ зогсоох хэрэгтэй.

© Depositphotos.com

Элсэн чихэр болон хэт их хуурч, шарсан хүнс хэрэглэх нь бие дэх инсулиний хэмжээг нэмэгдүүлж, нүүрний арьсны нүхжилтийг бөглөх шалтгаан болдог байна. Иймээс уншигч та элсэн чихрийн хэрэглээнээс аль болох татгалзаж, бор элсэн чихэр, зуун настын шүүс зэрэг эрүүл хүнсээр орлуулан хэрэглэж хэвшээрэй.

 

2. Арьсны тослог шингээх цаас тогтмол хэрэглэх хэрэггүй.

© Depositphotos.com

Арьсны тослог шингээх цаасыг зөвхөн арьсны ямар нэгэн асуудал тулгарсан үед хэрэглэхийг мэргэжилтнүүд зөвлөдөг ажээ. Энэхүү цаас нь арьсан дахь тослогийг бүрэн шингээж, арьсыг улам тослог болох шалтгаан болдог байна.

 

3. Ногоон цайны хандтай бүтээгдэхүүн хэрэглэж арьсны тослогийг багасгах.

© Yourdreamsareonfire/reddit

Ногоон цай нь бүх төрлийн арьсанд тохирч, арьсыг зөөлрүүлж, хөгшрөлтийг удаашруулдаг боловч ногоон цайны хандыг шууд арьсанд түрхэж хэрэглэх нь зохимжгүй байдаг ажээ. Харин ногоон цайны хандтай бүтээгдэхүүнийг өдөр тутамдаа хэрэглэж арьсны нүжилтийг агшаах боломжтой.

 

4. Нунтаг пудрээр нүүр будалтаа засахгүй байх хэрэгтэй.

© Depositphotos.com © Depositphotos.com

Өдөр тутамдаа нунтаг пудр хэрэглэх нь арьсны нүх сүвийг бөглөдөг ба түүнд агуулагдах гялтгануур чанар нь нүд болон хамрыг үрэвсүүлдэг ажээ. Түүнчлэн мэргэжилтнүүдийн зүгээс нүүр будалт хийхдээ зөөлөн, сэвсгэр багс хэрэглэж байхыг зөвлөжээ.

 

5. Арьсны нүхийг бөглөдөг бүтээгдэхүүнээс татгалзах.

© Depositphotos.com

Арьс арчилгааны бүтээгдэхүүн худалдан авахдаа сонирхож буй бүтээгдэхүүний орц найрлагад комедоген буюу оливын тос, наргил модны самрын тос, шияа модны тос зэрэг арьсны нүх сүвийг бөглөдөг найрлага байгаа эсэхийг шалгаж байх нь зүйтэй.

Эдгээр тосны оронд олсны тос, тосон туулга, жожоба тос, эрдэст тос зэрэг арьсны нүх сүв бөглөдөггүй тосон орцтой бүтээгдэхүүн худалдан аваарай.

 

6. Салицилийн xүчилтэй цэвэрлэгч хэрэглэх.

© arnarth2609/reddit

Арьсны нүх сүвийг бөглөдөг бас нэгэн шалтгаан бол батга билээ. Судалгаагаар салицилийн xүчилтэй цэвэрлэгч хэрэглэх нь бөглөрсөн арьсны нүх сүвийг цэвэрлэх үйлчилгээтэй байдаг ажээ. Гэхдээ салицилийн xүчилтэй цэвэрлэгчийг хэрэглэхдээ өдөр тутамдаа хэрэглэж болох эсэхийг хэрэглэх заалтаас нягталж хэрэглэхийг зөвлөж байна.

 

7. Гелэн суурьтай цэвэрлэгч хэрэглэх.

© DecimaNinetySix/reddit

Арьс арчилгааны мэргэжилтнүүд лосьоны оронд гелэн суурьтай цэвэрлэгч хэрэглэж хэвшихийг зөвлөдөг ажээ. Гелэн суурьтай цэвэрлэгч нь арьсны илүүдэл тослогийг цэвэрлэж, арьсны нүх сүвийг агшаах боломжтой.

Арьсны нүхжилтийн эсрэг та ямар арга хэмжээ авдаг вэ?

8
ГоёГоё
5
ХөөрхөнХөөрхөн
2
Ха ХаХа Ха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *