Ямар ч гэм хоргүй мэт санагдах боловч бидний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж байдаг 9 зуршил болсон зүйл

1

Хий хоосон газраас дадал зуршил бий болно гэж байхгүй, бид үүнийг эргэн тойрны хүмүүсээсээ суралцдаг юм. Таны мэдэхийн л эцэг, эх маань хэрэглэдэг байсан эсвэл нийгэм зөвлөж байгаа бол тухайн дадал зуршлыг судалж сөргөөр үнэлэх шаардлага байхгүй гэж бодно. Үнэн хэрэгтээ та бидний бодож байснаас тэс өөр дүр зураг харагдана, бидний олонх нь алдаа гаргаж байжээ гэдгийг хэлье. Хор уршигтай дадал зуршил үеэс үед дамжиж ирсэн нь харамсалтай, эдгээр нь бидний эрүүл мэндийг анзаарагдахгүйгээр муутгасаар байна.

Чухам ямар дадал зуршил харахад гэмгүй ч гэлээ бидний эрүүл мэндэд хор уршиг учруулж байгааг олж мэдэцгээе.

9. Халуун, хүйтэн бигнүүрийн замбараагүй хэрэглээ

© Depositphotos.com, © Depositphotos.com

Халуун, хүйтэн бигнүүрийн хэрэглээ – өвчнийг богино хугацаанд намдаах сайхан арга. Гэхдээ таагүй мэдрэмжийг түр зуур л мартагнуулах арга гэдгийг битгий мартаарай. Өвчний уг шалтгааныг илрүүлж бүрэн эмчилгээг яав ч орлож чадахгүй. Үүнээс гадна бигнүүрийг маш ухаалаг хэрэглэх ёстой, өөрөөр хэлбэл мэргэжлийн эмчийн зааврын дагуу. Яагаад гэвэл бигнүүр нь хэмийн огцом өөрчлөлтийн улмаас судас, эд эсийг “цочроож” мэднэ. Энэ нь зарим нэг нөхцөлд үнэхээр аюултай байж мэдэх өөрчлөлт юм.

 

8. Контакт линзтэй унтах

© Depositphotos.com, © Depositphotos.com

АНУ-ын өвчин судлал болон өвчнөөс урьдчилан сэргийлэх төвийн (CDC) хэвлэсэн тайлангаас харахад, контакт линзтэй унтах нь тухайн хэрэгслийг хэрэглэж байгаа хүмүүсийн дунд түгээмэл тохиолддог зүйл ажээ. Контакт линзтэй унтахад зөвхөн нүд улайж загатнаад зогсохгүй мөн үрэвсэх аюултайг хүмүүс тэр болгон мэддэггүй. Үүнээс гадна контакт линз нь нүдний эвэрлэгийг бүрэн амьсгалах боломжийг хаадаг бөгөөд энэ байдал удаан үргэлжилбэл хараа муудах эрсдэлд хүргэх юм.

 

7. Гараа хэт халуун усаар угаах

© Depositphotos.com, © Depositphotos.com

Чухам халуун ус л нянг устгадаг гэдгийг бид сайн мэднэ. Гэхдээ хэд хэдэн судалгаанаас харах юм бол усны хэм энэ асуудалд ямар ч үр нөлөөгүй болохыг ойлгоно. Хамгийн чухал нь гар угаах хугацаа – 10 секундээс багагүй хугацаанд үргэлжлэх ёстой. Тийм учраас гарыг угаахдаа хэд хэдэн чухал хүчин зүйлсийг хослуулна – усны таатай хэм, гар угаах хугацаа мөн зөөлөн үйлчилгээтэй цэвэрлэгээний бодис.

 

6. Өдөр болгон шүршүүрт орох

© Depositphotos.com

Устай холбоотой сэдвийн үргэлжлэл: арьсыг хангалтгүй цэвэрлэхээс гадна мөн хэтэрхий их цэвэрлэх нь ч бас хор уршигтай ажээ. Өдөр тутам цэвэрлэгээний бодис ашиглан шүршүүрт орох нь арьсыг хуурайшил, үрэвслээс хамгаалсан себум буюу арьсны тослогийн хэмжээг эрс багасгахад хүргэдэг. Нянгийн эсрэг үйлчилгээтэй бодис нь хүний биед нэн хэрэгтэй ашигтай нянг бүрэн устгадаг тул дархлааг бууруулах эрсдэлтэй. Тийм учраас долоо хоногтоо 3-аас 4 удаа шүршүүрт орох нь зөв шийдэл болж байна.

 

5. Суултуур дээр “шүргэх” төдийхөн суух

© Depositphotos.com

Хэн ч нийтийн ариун цэврийн өрөөний суултуур дээр удаан суугаад байдаггүй. Энэ нөхцөлд биеийн хэрэгцээг хангаад л бушуухан шиг гарахыг бодно. Үнэндээ энэ нь хүний биед сөргөөр нөлөөлнө: суултуур дээр “шүргэх”-д  аарцагны булчин агшиж шээcний сувгаас шээc бүрэн гадагшлахад саадтай болдог. Энэ нь цаашлаад үрэвсэлд хүргэх тул нийтийн бие засах газар суултуур дээр цаас дэлгэж тавиад ч болов бүрэн сууж бие засахыг хичээгээрэй.

 

4. Уламжлалт гахайн махыг хагас бэлэн хувилбараар орлуулах

© Depositphotos.com, © Depositphotos.com

Цацагт хяруулын “бекон” – бас л боловсруулсан бүтээгдэхүүн, тэгэхээр уламжлалт беконтой харьцуулахад ямар ч шим тэжээлгүй гэсэн үг. Америкийн хавдар судлалын институт боловсруулсан махны хэрэглээнээс эрс татгалзахыг зөвлөдөг, үүнд: утлагатай, давсалсан, зөөлнөөр нь хатаасан зэрэг махнууд энд багтана.

 

3. Долоо хоног болгон дэрний уутаа угаадаг ч дэрээ орхидог

© Depositphotos.com

Долоо хоног болгон дэрний уутаа угааж цэвэрлэх нь нойрны ариун цэврийг сахиж байгаа зөв арга. Энэ нь ч үнэндээ хангалтгүй юм, яагаад гэвэл ихэнх хүмүүс дэрийг мартаж орхидог. Мэргэжилтнүүд дэрийг 3-4 долоо хоног тутамд маш халуун усанд угаахыг зөвлөж байна. Ингэснээр харшилд хүргэх тоосны хачгаас бүрэн салж чадах ажээ.

 

2. Үнэртэй лаа асаах

Үнэртэй лаа нь гэрт тав тухтай орчныг бүрдүүлэхээс гадна сэтгэл санаа тайвшруулж бясалгалын байдалд оруулдаг. Гэхдээ “үнэртүүлэгч” гэх гоё тодотголын цаана химийн хортой бодис нуугдаж байдаг ажээ. Уг орц нь эрүүл мэндэд нэн хортойд тооцогдоно. Үүнээс гадна тосон лаа нь өөрөө шатахдаа хортой xий ялгаруулж байдаг. Өөрийгөө хамгаалахын тулд шошны эсвэл зөгийн лаваар хийсэн лаа асаахыг хичээгээрэй. Бүр боломжгүй бол огт үнэргүй лааг агаарын солилцоо сайтай өрөөнд асаах хэрэгтэй.

 

1. Хоол хийхээсээ өмнө төмсийг хальслах

© Depositphotos.com, © Depositphotos.com

Төмсний хальс нь ногооны зөөлөн эдээсээ илүү их шим тэжээлтэй бодис агуулдаг. Ширхэглэг, төмөр, С болон В6 амин дэмийн эх сурвалж болно. Хоол боловсруулах эрxтний үйл ажиллагааг дэмжинэ, даралт тогтворжуулах, мөн биед нэн хэрэгтэй төрөл бүрийн эрдэс бодисыг нөхөж, ясны бат бөх байдлыг дэмжихэд тусалдаг ажээ.

Гэхдээ үүнд ухамсартайгаар хандах ёстой. Хэрвээ төмсний хальс эрүүл бус харагдаж байвал, жишээ нь, хэтэрхий зузаан эсвэл олон хар нүхтэй бол мэдээж хальсалсан нь дээр. Харин төмс нь цэвэрхэн, хальс нь нимгэн бол хальслалгүйгээр сойзоор шороог сайтар угаагаад тэр чигт нь хоолондоо хэрэглэх хэрэгтэй.

Өөр ямар дадал зуршил бидний эрүүл мэндэд чимээгүйхэн хор уршиг тарьж байгаа бол?

15
ГайхмаарГайхмаар
3
БахархмаарБахархмаар
2
ГоёГоё
1
ТэнэглэлТэнэглэл
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *