Бид өдийг хүртэл өдөр тутмын амьдралдаа буруу хийсээр ирсэн 10 зүйл. Яг одооноос энэ бүхнээ засаж, зөв хийж сурцгаая!

1

Амтат хот-дог хийгээд кетчупээр амтлах гэтэл савнаасаа гарахгүй бол та ямар арга хэмжээ авах байсан бэ? Магадгүй хамгийн зөв шийдэл нь савных нь араас цохиж гаргах гэж та бодож болох юм. Гэхдээ араас нь хичнээн сэгсэрч цохиод ч гарахгүй байгаа кетчупийн таг хэсгийг цохиод л хялбархан гарчих боломж бий ч юм билүү? Манай сайт уншигч танд өнөөдрийг хүртэл өдөр тутмын амьдралдаа буруу хийсээр ирсэн 10 зүйлийг танд хүргэж байна.

1. Богино долгионы зууханд хоолоо дөрвөлжин саванд хийж халаах

© Depositphotos.com, © Depositphotos.com

Богино долгионы зууханд хоолоо дөрвөлжин саванд хийж халаах нь хоолыг хуурайшуулах, зарим хэсгийг түлэх зэрэг эрсдлийг дагуулдаг ажээ. Иймээс дугуй тавган дээр хоолоо тавьж халаах нь хамгийн тохиромжтой. Түүнчлэн химийн элемент ихээр агуулдаг хуванцар саванд хоол хийж халаахаас аль болох зайлсхийгээрэй.

 

2. Хумсны хуурайг дээш, доош чиглэлээр үрэх

© Depositphotos.com

Хумсны хуурайг хумсны нэг талаас гол хүртэл, голоос нөгөө тал хүртэл удаанаар үрэх нь зүйтэй. Мөн хэт хурдан үрэх нь хумсны хэвийг алдуулах эрсдэлтэй.

 

3. Кофены филтерийг кофе чанагчид хийхээсээ өмнө нугалдаггүй

© puggle_patronus / reddit, © Analytica0 / reddit

Кофены филтерийг кофе чанагчид хийхдээ хоёр талыг нь нугалж хийх нь зүйтэй. Энэ нь кофены филтер усанд урсахаас сэргийлдэг байна.

 

4. Цаасан сальфеткаар толь арчих

© Depositphotos.com, © Depositphotos.com

Толийг цаасан сальфеткаар арчих нь толбо суулгах үндсэн шалтгаан болдог. Иймээс толийг микрофибер алчуураар арчиж хэвшээрэй. Энэ төрлийн алчуураар арчих үед гадаргуу маш хурдан хатаж, элдэв толбо үлдээдэггүй давуу талтай. Мөн тусгай зориулалтын цэвэрлэгч хэрэглэх бүрэн боломжтой.

 

5. Үсээ үсний уг хэсгээс эхэлж самнах

© Shutterstock.com

Үсийг уг хэсгээс нь эхэлж самнах нь үсийг гэмтээж, салаалах эрсдлийг дагуулдаг ажээ. Иймээс үсээ самнахдаа үзүүр хэсгээс эхлүүлэн дээшлүүлж самнах нь зүйтэй. Түүнчлэн үсэндээ тохирсон сам авч хэрэглэх хэрэгтэй гэдгийг танд зөвлөх байна.

 

6. Сүшиг цагаан гаагаар хачирлаж хэрэглэх

© Shutterstock.com

Цагаан гааг хачир болгон хэрэглэх нь тун зохисгүй үйлдэл ажээ. Харин цагаан гааг зөвхөн амний хөндийг цэвэрлэж, амтыг дарж дараагийн сүшиг амтлах боломж олгох зориулалтаар л хэрэглэдэг байна.

 

7. Богино долгионы зууханд хийх гэж байгаа хоолоо давслах

© Depositphotos.com

Давс нь усанд уусах шинж чанартай байдаг гэдгийг бид бүгд мэднэ. Харин богино долгионы зууханд давс хийх нь давсыг улам хуурайшуулж, хоолонд шингэж, задралгүй хатуу хэлбэрээрээ үлддэг байна. Иймээс хоолоо халаасны дараа давслах нь зүйтэй.

 

8. Махны модоо зөвхөн саван болон цэвэрлэгч шингэнээр угааж цэвэрлэх

© Depositphotos.com

Махны модыг зөвхөн савангаар угаах нь бохирдлоос бүрэн салгаж чадна гэж бодох нь өрөөсгөл ойлголт юм. Иймээс хамгийн тохиромжтой цэвэрлэгээний сонголт бол давсны уусмалыг махны мод руу цацаад, тал нимбэгээр үрж цэвэрлэх явдал байдаг ажээ. Мөн цэвэрлэж дууссаныхаа дараа халуун усаар сайтар зайлж угаахаа мартаж болохгүй.

 

9. Буцалж буй хоолтой савны дээр модон халбага үлдээх

© ShannonononXD / reddit

Модон халбагаа буцалж буй зүйлтэй хоолны саван дээр тавьбал дэвэрч асгардаггүй гэдгийг та мэдэх үү? Учир нь буцалж буй зүйлс 100°C-ээс бага хэмтэй зүйлд хүрвэл дэврэлгүй, намддаг ажээ.

 

10. Даавууны тест хэсгийг угаалгын машинд эхэлж угааж үзэлгүй хаях

© GoKelsey / reddit

Материал шалгагч нь таны авсан бүтээгдэхүүнийг цэвэрлэх хамгийн зөв арга замыг олоход тань туслах зориулалттай байдаг. Тухайлбал, материал шалгагчийг халуун усанд угаагаад хатаах үед агшиж байвал угаах усны хэмийг бууруулах хэрэгтэй гэх мэт байдлаар ашиглаж сурах нь зүйтэй.

Өдөр тутмын амьдралдаа буруу аргаар хийж дадсан өөр ямар зүйл байдаг вэ? Сэтгэгдэл хэсэгт бидэнтэй хуваалцаарай.

15
ГайхмаарГайхмаар
3
БахархмаарБахархмаар
2
Ха ХаХа Ха
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
ГоёГоё
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *