Аав охин хоёрын хоорондын холбоо хамгаас илүү дотно байдгийг нотлох 15 гэрэл зураг. Эдгээр зургийг үзсэн хүн бүрд халуун дулаан “хайр” мэдрэгдэх болно!

0

Судалгаагаар аав охин хоёрын хоорондын эрүүл харилцаа, эмэгтэй хүүхдийн сайн сайхан амьдралд шууд нөлөөлдөг болох нь тогтоогдсон байна. Тэгэхээр аав охин хоёр хоорондоо нандин холбоотой байх нь маш чухал зүйл болж таарах нь. Олон аавууд үүнийг мэддэг бөгөөд цаг хугацааг аль болох охидтойгоо хамтдаа өнгөрүүлж, тэдэндээ сайхан дурсамж үлдээхийн тулд хичээцгээдэг.

Бид та бүхэнд аавууд болон охидуудын хоорондох онцгой холбоог харуулсан гэрэл зургуудыг хүргэхээр бэлдлээ. Анхааруулга: Сэтгэлийн нарийн утсыг хөндөхүйц гэрэл зургууд таныг хүлээж байна!

1. “Охин маань Зул сарын баярыг тохиолдуулж, аавынхаа нүүрийг будсан юм.”

© Bcube40 / Twitter, © bcube40 / Instagram

 

2. “Хорвоод мэндлээд 9 өдөр болж буй дутуу төрсөн охин маань анх удаа миний хурууг барьж байна.”

© postoak67 / Reddit

 

3. “Миний охин намайг гитар тоглож байх үед над рүү мацаж, өвдгөн дээр суух агшныг эхнэр маань камерын дуранд буулгажээ.”

© JasonGreen / Imgur

 

4. “Бүх тyлаан болж өнгөрсний дараа энэ хүлэг баатрын охин гарч ирж, хүн бүрийг шидэт саваагаараа эмчлээд, тэгээд аавыгаа үнссэн юм.”

© MrKakapo / Imgur

 

5. “Тэр уйлж байв. Би гараа буцаагаад түүний хажууд тавилаа. Тэр миний хурууг бариад, толгойгоороо намайг налмагцаа, тэр дорхноо унтчихав.”

© WookieHumpingLoser / Imgur

 

6. “Би өнөөдөр өсвөр насны охиндоо үсээ будахад нь тусалж байх үеэр ийм зүйл тохиолдов.”

© karmadog6999 / Imgur

 

7. “Хуримынх нь өдрөөр охиноо хуримын даашинзтай байхыг нь хараад аавын маань гаргаж буй сэтгэл хөдлөл”

© Nickuzzy / Imgur

 

8. “Залхуу хүрмээр ням гаригт охин чинь дуг хийхийн тулд чиний өвдөг рүү мацах үед чи түүнийг сэрэх хүртэл хөдөлж болохгүй.”

© shamgarbn / Imgur

 

9. “Ганц бие аавын хувьд надад энэ дэлхий дээр үргэлж хангалттай цаг болон мөнгө байдаггүй юм шиг санагддаг байлаа. Гэхдээ энэ бодол маань ард өнгөрсөн. Охинд маань бидний энэ байгаа байдал таалагдсан шүү.”

© nosferatradamus / Imgur

 

10. “Охин маань сандаалаа миний гутал дотор хийчихжээ. Ингэснээр тэр аавынхаа гутлыг өмсөж, аав шигээ харагдаж чадах юм байх.”

© BrainVirus / Reddit

 

11. “Би охинтойгоо хамт орондоо орох үедээ иймэрхүү байдалтай байдаг.”

© monsterfd / Reddit

 

12. “Зөвхөн онлайнаар түүнийг харж, 12 сар өөр газар байсны эцэст би анх удаагаа л охиноо тэвэрч байгаа нь энэ”

© skitso / Reddit

 

13. “Би охиноо дагуулаад кекс идэхээр гарсан юм. Түүний инээмсэглэл бол миний бүх зүйл.”

© drooce / Imgur

 

14. “Түүнийг шөнө оронд нь оруулсны дараа охин маань намайг супер баатар гэж боддог.”

© ludicrusspeed / Imgur

 

15. “Охиноо ямар их нандигнан хайрлаж байгаа нөхрийнхөө зургийг нь авсан юм.”

© hurtswhenip666 / Reddit

 

Бонус: The Rock охиныхоо хамтаар “The Lion King” хүүхэлдэйн киног 987 дахь удаагаа үзэж байна.

therock / Instagram

Таны аав эсвэл охинтойгоо хамт өнгөрүүлж байсан хамгийн дуртай дурсамж тань юу вэ? Гайхалтай түүх болон хамтдаа авахуулсан зургаасаа сэтгэгдэл бичих хэсэгт үлдээгээрэй.

54
ГоёГоё
7
ХөөрхөнХөөрхөн
5
БахархмаарБахархмаар
5
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Navaan Tsermaa

    Navaan Tsermaa

    2021/02/06 at 21:14

    Hairt aav mini husel bieluulegch… shidet numrugtei minii baatar mini…😢

  2. Udaahbayr Jamiynmydag

    Udaahbayr Jamiynmydag

    2021/02/07 at 17:08

    Id shid gaigamshig baidagt bi etegdeg tsaashdaach etegseer baih bolno.

  3. Nona Hwasa

    Nona Hwasa

    2021/02/08 at 19:52

    Mandah Nona

  4. Munkhtsatsral Naidangombo

    Munkhtsatsral Naidangombo

    2021/02/09 at 03:07

    👏👏👏💞💞💞🤩🤩🤩💖💖💖💯

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *