Ач тустай хэмээн андуурч байсан 7 дадал зуршил

1

Эрүүл бие, саруул ухаантай байхын тулд хүн болгон л өөрт тохирсон аливаа нэгэн дадал зуршил, хоолны дэглэм барихыг хичээдэг. Зарим нэг нь үнэхээр хийвэл зохих зүйл байж болох боловч зарим нэг нь эргэлзээ төрүүлж эхэлж байна.

Та бүхэнд эргэлзэх зүйлгүйгээр татгалзаж болох дараах 7 дадал зуршлыг танилцуулахаар бэлдлээ.

Мульти витамины хэрэглээ

Ач тустай хэмээн андуурч байсан 7 дадал зуршил 1

Мульти витамин эсвэл хоолны нэмэлт тэжээл хэрэглэх нь өвчнөөс урьдчилан сэргийлэхэд нөлөөлөхгүй, ажлын ачаалал даах чадварыг ч нэмэхгүй. Энэхүү дүгнэлтэд АНУ-ын эрдэмтэд он удаан жилийн судалгааны үр дүнд хүрчээ. Судалгаанд 450 мянган хүн оролцсон байна. Мөн зарим нэг судалгаанаас харахад харин ч эрүүл мэндэд хортой болохыг нь тогтоосон байна. Эх сурвалж: Annals of Internal Medicine, NY Times.

 

Спиртгүй нянгийн эсрэг гар ариутгах гель

Ач тустай хэмээн андуурч байсан 7 дадал зуршил 2

Үнэндээ зарим нэг төрлийн нян болон вирусыг устгадаг, гэхдээ 60%-иас дээш спиртийн агууламжтай нь шүү. Спиртийн агууламж багасах тусам ариутгах чадвар нь бага байна. Танд л гэж хэлэхэд нүдэнд ил харагдах бохирдол болон хортон шавьжтай ажилласан тохиолдолд ариутгаж чадахгүй. Энэ тохиолдолд гараа савандаж угаахаас өөр аргагүй. Эх сурвалж: Centers for Disease control and Prevention.

 

Глутамат натригаас татгалзах

Ач тустай хэмээн андуурч байсан 7 дадал зуршил 3

Толгой өвдөх, дотор муухайрахад глутамат натрийг буруутгадаг. Үнэндээ энэ хүнсийг дангаар нь 30 граммаас багагүй хэмжээгээр идсэн тохиолдолд л дээрх шинж тэмдэг илрэх юм. Энэ нь амьдрал дээр хэрэгжихэд тун чиг боломжгүй. Бас нэгэн асуулт гарч ирж байгаа юм, глутамат нэмсэн хүнсний бүтээгдэхүүн нь энэ бодистой бодисгүй өөрөө эрүүл мэндэд хортой байх нь олонтаа ажээ. Эх сурвалж: Food and Drug Administration.

 

Хоол хүнсээр бие эрхтнээ цэвэрлэх

Ач тустай хэмээн андуурч байсан 7 дадал зуршил 4

Сүүлийн үед хоол хүнсний дэмжлэгтэйгээр биеэс хорт бодис гадагшлуулах гэсэн хөтөлбөр хүчээ авч байна. Харин мэргэжилтнүүд нэгэн дуу хоолойгоор дараах зүйлийг баталж байгаа нь сонирхолтой: эрүүл бие өөрөө ямар нэгэн гадны тусламжгүйгээр хорт бодисоо гадагшлуулна. Тийм учраас таны элэг, бөөрний хэвийн үйл ажиллагаа алдагдсан гэж үзэж байгаа бол эмчид ханд. Ямар нэгэн хүчилтөрөгчийн коктейль, жимсний смузи зэрэгт найдаад хэрэггүй. Эх сурвалж: The Guardian.

 

Органик хүнс хэрэглэх

Ач тустай хэмээн андуурч байсан 7 дадал зуршил 5

Хүнсний бүтээгдэхүүнд тавигдах шаардлага тэр болгон хэрэгжээд байдаггүй нь харамсалтай. Тийм ч учраас хүнсний бүтээгдэхүүн дээр наасан “эко” эсвэл “био” гэсэн бичилт нь ямар нэгэн химийн бордоогүй гэдгийг нотлох нотолгоо бус зүгээр л нэг маркетингийн арга болон хувираад байна. Тэгэхээр бид ямар жимс, ногоо хэрэглэж байгаа нь  тодорхойгүй асуудал болж байна. Эх сурвалж: Коммерсантъ.

 

Богино долгионы зуухнаас татгалзах

Ач тустай хэмээн андуурч байсан 7 дадал зуршил 6

Богино долгионы зууханд болгож байгаа хоолны зарим нэг шим тэжээлтэй бодис үгүй болдог тул хоол хийхээс татгалзахыг зөвлөдөг. Үнэндээ зуух, эсвэл шарах шүүгэнд болгосон хоол ч мөн адил зарим нэг шим тэжээл алга болдог байна. Сүүлийн үед богино хугацаанд богино долгионы зууханд болгох нь харин ч илүүтэй гэж үзэх болжээ. Жишээ нь, уг хэрэгсэлд бэлдсэн хоолны С амин дэм хадгалагдан үлддэг болохыг судалгаагаар тогтоожээ. Эх сурвалж: Harvard Health Publications.

 

Өөх тосгүй хоолны араас хэт хөөцөлдөх

Ач тустай хэмээн андуурч байсан 7 дадал зуршил 7

Өөх тос гэдэг бол уураг, нүүрс-усны л адил хүний бие эрхтэнд хэрэгтэй зүйл. Тийм учраас тослоггүй тараг, сүү уух нь калориас татгалзаж байгаа хэрэг биш юм. Тослоггүй аливаа хүнсний бүтээгдэхүүн нь шим тэжээлгүй болохоос гадна сахарын агууламж өндөртэй болдог байна. Энэ нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө. Эх сурвалж: The Telegraph.

17
ГоёГоё
3
Ха ХаХа Ха
3
БахархмаарБахархмаар
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. Uugaa Lkha

    Uugaa Lkha

    2016/12/22 at 11:51

    Бид ч овоо л том эндүүрдэг юм байна л даа. Сайхан мэдээлэл өгсөнд баярлалаа. Амжилт хүсье.

  2. Kiara Kiara

    Kiara Kiara

    2016/12/22 at 12:25

    Ss

  3. ххххннннн

    2016/12/22 at 23:31

    хххххххнннннн уг нь эх сурвалжтай нь тависан нь маш мундаг юмаа ихэнх сайт дээр эх сурвалжийн бичдэггүй зүгээрл оруулчихдаг харин хоол хүнсний талаар бол хоол хүнсний хүний биед үзүүлэх нөлөөг нь үгүйсгэж болохгүй.

  4. Ulziijargll Mygmrdrj

    Ulziijargll Mygmrdrj

    2016/12/23 at 08:48

    Сш

  5. Н. Марал

    Н. Марал

    2016/12/23 at 10:02

    Dlgrshn bi chamd heldeg bizdeeee garaa ugaa bti zawarad heree horond n boognoruuled sanitoldd bai gj heldegshd

  6. Dlgrshn

    Dlgrshn

    2016/12/23 at 10:52

    naachin hudlaaa

  7. Dlgrshn

    Dlgrshn

    2016/12/23 at 10:57

    sanitol is da beest

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *