Толинд нүдээ анхааралтай хараарай. Та нүдэндээ анхаарал хандуулах шаардлагатай болсон юм биш биз?

2

Нүд бол сэтгэлийн толь гэж ярьцгаадаг даа. Энэ үг хаанаас гарч ирэв, хэн ч хэлж мэдэхгүй байх. Анагаахын шинжлэх ухаан хөгжсөн өнөө үед энэ үг үнэхээр үнэн болохыг нотлоод байгаа юм.

Та бүхэн өөрийгөө нэг анхааралтай тольдоорой.

1. Өвдөг гарах

Толинд нүдээ анхааралтай хараарай. Та нүдэндээ анхаарал хандуулах шаардлагатай болсон юм биш биз? 1

Таны нүдэн дээр өвдөг гарч байсан бол ямар их шаналгаатай болохыг та мэднэ. Нулимсны сүв битүүрсэн тохиолдолд өвдөг гарах нь элбэг бөгөөд хэдхэн хоногийн дотор алга болно. Гэхдээ зарим нэг тохиолдолд эдгэхгүй удах нь бий.

Хэрвээ таны нүдэн дээр өвдөг ойр ойрхон гараад эсвэл эдгэхгүй удаад байвал нулимсны сүвний өвчлөл бий болсныг илтгэж байна. Тийм учраас эмчид хандах цаг нэгэнт болжээ.

 

2. Хөмсөг унах

Толинд нүдээ анхааралтай хараарай. Та нүдэндээ анхаарал хандуулах шаардлагатай болсон юм биш биз? 2

Нас өндөр болох, стресс эсвэл эрдэс бодисын дутагдал байж болно. Мөн дэлхийн нийт хүн амын 0,1% нь алопецийн улмаас хөмсөггүй үлддэг ажээ.

Хөмсөг шингэрэх нь гормоны дутагдалтай холбоотой. Тийм учраас эмчид үзүүлж зохих шинжилгээг өгөх шаардлагатай болов уу.

 

3. Хараа муудах

Толинд нүдээ анхааралтай хараарай. Та нүдэндээ анхаарал хандуулах шаардлагатай болсон юм биш биз? 3

Өнөөгийн бид олон цагаар компьютер, дэлгэцийн ард суудаг болсон бөгөөд энэ нь нүд хуурайших, хараа муудахад хүргэж байна. Анагаахын шинжлэх ухаанд шинэ нэр томьёо хүртэл нэмэгджээ “тоон нүдний ядаргаа” эсвэл “хуурай нүдний хам шимж” гэх. Хэрвээ танд эдгээр шинж тэмдэг илэрсэн бол эмчид үзүүлэхээс өөр арга байхгүй.

 

4. Сохор толбо

Толинд нүдээ анхааралтай хараарай. Та нүдэндээ анхаарал хандуулах шаардлагатай болсон юм биш биз? 4

Харж байгаа зүйлийн зарим нэг нь харагдахгүй “сохор толбо” үүсвэл хэнийг ч айлгаж орхино. Энэ нь тархины өвчлөлтэй шууд холбоотой гэж үзэх ажээ.

Хэрвээ танд энэ шинж тэмдэг тогтмол илэрч байвал яаралтай эмчид үзүүлнэ үү.

 

5. Нүд бүлтийх

Толинд нүдээ анхааралтай хараарай. Та нүдэндээ анхаарал хандуулах шаардлагатай болсон юм биш биз? 5

Нүд биднийг хуураад байгаа юм шиг санагддаг байсан уу? Нүдээ хэд хэд анивчуулаад, эсвэл нухахад нүд нээгдээд л ирэх шиг болно. Хэрвээ энэ шинж тэмдэг байнга илэрч байвал гипертиреозтой холбоотой гэж үзэх буюу нулимсны булчирхай хэт идэвхтэйн улмаас илэрч байгаа шинж тэмдэг юм. Үүнийг Грейвсийн өвчин гэдэг ажээ.

Хүүхэн хараа томорсноор нүд бүлтийж байгаа мэт мэдрэмж өвчтөнд мэдрэгдэнэ. Бас л эмчид үзүүлэх зайлшгүй шаардлагатай.

 

6. Нүдний цагаан шаргал туяатай болох

Толинд нүдээ анхааралтай хараарай. Та нүдэндээ анхаарал хандуулах шаардлагатай болсон юм биш биз? 6

Бид өдөр болгон л толины өмнүүр эргэлдэж байхдаа нүдэнд шар туяа суусныг анзаарахгүй өнгөрөхгүй нь лавтай.

Шарлалт нь дөнгөж төрсөн нярайд илрэхээс гадна томчуудад ч илэрдэг байна. Энэ нь нүдний булчирхайнуудтай холбоотой тул мэргэжлийн эмчид үзүүлэхийг зөвлөж байна.

 

7. Диабетийн үед нүд эрээлжлэх

Толинд нүдээ анхааралтай хараарай. Та нүдэндээ анхаарал хандуулах шаардлагатай болсон юм биш биз? 7

Чихрийн шижин өвчтэй хүмүүс эрүүл мэнддээ маш их анхаарал тавих шаардлагатай байдаг. Эдгээрийн нэг нь нүдний хялгасан судаснуудад илэрдэг буюу нүд манантах шинж тэмдгээр илэрдэг ажээ. Хэрвээ ийм шинж тэмдэг мэдрэгдвэл хойш тавилгүй заавал эмчид үзүүлээрэй.

 

8. Юмс бүүдийх, хоёр болж харагдах эсвэл харахгүй болох

Толинд нүдээ анхааралтай хараарай. Та нүдэндээ анхаарал хандуулах шаардлагатай болсон юм биш биз? 8

Харааны аливаа өөрчлөлт нь аюулын дохио өгч байгаа юм – яаралтай арга хэмжээ авах ёстой. Хэрвээ харж байгаа зүйл нь давхар харагдах, сүүмийх эсвэл огт харахгүй байвал – эмнэлгийн яаралтай тусламж ав. Энэ нь зүрхний шигдээсийн анхны шинж тэмдэг гэдгийг анхаарна уу

13
ГайхмаарГайхмаар
5
БахархмаарБахархмаар
2
ТэнэглэлТэнэглэл
2
ГоёГоё
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. Uugaa Lkha

    Uugaa Lkha

    2016/12/22 at 13:51

    Баярлалаа .Амжилт

  2. Kiara Kiara

    Kiara Kiara

    2016/12/22 at 15:06

    Ss hged ogoch

  3. Sainaa Sainaa

    Sainaa Sainaa

    2016/12/22 at 16:45

    Баярлалаа. Тун хэрэгтэй мэдээлэл байнаа

  4. Одонтунгалаг Одко

    Одонтунгалаг Одко

    2016/12/22 at 20:16

    B

  5. Чинзоо Чинзориг

    Чинзоо Чинзориг

    2016/12/24 at 22:55

    Б

  6. Зочин

    2016/12/25 at 00:20

    Дандаа хэрэгцээтэй мэдээлэл үнэт зөвлөгөө оруулдагт баярлалах

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *