Япон эмэгтэйчүүдийн залуу харагддаг шалтгаануудын нэг болох будааны шүүсийг хэрхэн арьс арчилгаанд ашиглах вэ?

0

Япон хэдий өндөр хөгжилд хүрсэн, шинэ техник технологи нэвтрүүлэгч орон боловч бүсгүйчүүд нь арьс арчилгаандаа олон зуун жилийн түүхтэй уламжлалт аргыг өнөөг хүртэл хэрэглэсээр иржээ. Манай сайт уншигч танд Япон бүсгүйчүүдийн залуухан, гэрэлтсэн, толигор арьсны нууцаас хүргэж байна.

1. Арьс арчилгаанд будааны шүүс ашиглах нь арьсны хөгшрөлтийг багасгадаг.

© Shutterstock.com

Будааны шүүс нь үс исэлдүүлэгчээр баялаг тул арьсны цагаасаа эрт хөгшрөлтийг багасгах үйчилгээг үзүүлдэг байна. Та будааны шүүсийг нүүр цэвэрлэгч болгон хэрэглэснээр зовхи орчмын үрчлээнээс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой.

 

2. Будааны шүүс бол байгалийн гаралтай нарны туяаны хамгаалалт юм.

© Depositphotos.com

Будааны шүүс нь наранд түлэгдсэн арьсыг зөөлрүүлж, үрэвсэл намдаах үйлчилгээ мөн үзүүлдэг. Түүнд агуулагдах найрлагууд нь арьсыг хамгийн ихээр гэмтээж байдаг нарны туяанаас хамгаалах байгалийн гаралтай хамгаалалт болдог ажээ.

 

3. Гэмтсэн арьсыг нөхөн төлжүүлнэ.

© Sina Schuldt/DPA/East News, © Depositphotos.com

Гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниуд гэмтсэн арьсанд тустай олон төрлийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд санал болгодог ч харьцангуй үнэтэй байх хандлагатай байдаг билээ. Тэгвэл хүн бүхний гарын доорх материал болох будааны шүүс нь тэр бүх бүтээгдэхүүний үйлчилгээг таны арьсанд үзүүлэх бүрэн боломжтой гэдгээрээ онцлогтой.

 

4. Арьсны нөсөө толбыг багасгана.

© Depositphotos.com

Арьсны нөсөө толбо эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй байх нь ховор хэдий ч зарим хүмүүсийн хувьд харж тэвчишгүй зүйлсийн нэгт зүй ёсоор тооцогддог билээ. Нэгэнт гарсан нөсөө толбыг арилгах, багасгах арга хэмжээ авахгүй бол цаашдаа улам томрох, нэмэгдэх хандлага ажиглагддаг. Тэгвэл будааны шүүс нь меланин дааврын хэмжээг нэмэгдүүлж, нөсөө толбо гарах нөхцлийг бууруулах эерэг нөлөөг мөн үзүүлдэг ажээ.

 

5. Арьсны тослогийг тэнцвэржүүлнэ.

© Depositphotos.com © Depositphotos.com

Арьсны тослог нь арьсан дахь чийгшлийг хадгалах гол xүчин зүйл болдог хэдий ч хэт тослог болсон тохиолдолд арьс эрүүл биш мэт харагдах шалтгаан болдог билээ. Харамсалтай нь арьсны тослогийг тэнцвэржүүлэгч гоо сайхны бүтээгдэхүүн өөртөө спирт их хэмжээгээр агуулдаг тул арьсыг хуурайшуулж, тосны ялгаралтыг улам бүр идэвхжүүлдэг аж. Харин будааны шүүс нь арьсан дахь илүүдэл өөх тосыг л дарах үйлчилгээ үзүүлдэг байна.

 

6. Ууж хэрэглэх ч боломжтой.

© Shutterstock.com

Дээр дурдсанчлан арьсандаа түрхэж хэрэглэхэд олон төрлийн эерэг нөлөө үзүүлэхээс гадна будааны шүүсийг ууж хэрэглэж арьсны эрүүл мэндээ дотроосоо дэмжих мөн боломжтой. Будааны шүүс нь пробиотикоор баялаг тул хоол боловсруулах эрxтэн тогтолцооны үйл ажиллагааг эрчимжүүлж, эрүүлжүүлдэг ажээ. Мэдээж цэвэр сайхан арьсны бас нэгэн нууц бол хоол боловсруулах эрxтний эрүүл ажиллагаа гэдгийг уншигч та хэдийн мэдэх биз ээ.

 

Бонус: Хэрхэн будааны шүүс бэлдэх вэ?

© Shutterstock.com © Shutterstock.com
  • Будааг 2-3 аяга усанд дэвтээж, угаана.
  • Тасалгааны хэмд 48 цаг байлгана.
  • Будаагаа шүүж, усыг нь авна.
  • Бэлэн болсон будааны шүүсийг битүүмжлэлтэй саванд 7 хоног хүртэл хугацаанд хадгалж, хэрэглэх боломжтой.

Будааны шүүс арьсны эрүүл мэндэд эерэгээр нөлөөлдөг тухай та өмнө нь сонсож байсан уу?

3
ХөөрхөнХөөрхөн
2
ГоёГоё
1
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
Уучлаарай, энэ мэдээнд сэтгэгдэл бичих боломжгүй байна.