Хүүхэд 13 наснаасаа өмнө заавал эзэмшсэн байх ёстой 6 чадвар

5

Эцэг эхчүүд минь боломж байгаа дээр нь хүүхдүүддээ хэрэгтэй мэдлэг олгож, чадвар суулгаж байгаарай. Яагаад гэвэл хүүхэд өсвөр насан дээрээ ирэхээр шинэ чадвар суух нь илүү хүндрэлтэй болно. Өсвөр нас – толгой дотроо эргэлдсэн олон замбараагүй бодолтой хөдөлгөөнт бөөрөнхий утас юм. Энэ үед нь хүүхдэд хүмүүжлийн сургаал уншиж түүний бодлыг улам орооцолдуулах огт хэрэггүй. Ингэж чадвал гэр бүлийн амьдрал илүү тайван, тэнцвэрт байдлаа хадгалж үлдэж чадна.

13 наснаас хойш хүүхдийн өсвөр нас эхэлнэ. Энэ үеэс эхлэн хүүхэд том болж амьдралын тухай өөрийн үзэл бодолтой болж эхэлдэг. Томчуудын амьдралд хөл тавих энэ үед хүүхэд бэлэн байх ёстой. Эцэг эх хүүхдээ бэлдэж чадвал тэд томчуудын амьдралд амархан дасан зохицож энэхүү хүнд үеийг амархан даван туулж чадна. Үүний тулд тэрээр хэд хэдэн чадварт суралцсан байх ёстой ажээ. Бид та бүхэндээ хамгийн хэрэгтэй чадваруудыг танилцуулахаар бэлдлээ.

 

Хүүхдэд 13 наснаас нь өмнө зааж сургасан байх ёстой чадварууд

1. Цаг төлөвлөлт

Өсвөр наснаас нь өмнө та хүүхдэдээ тусалж чадна: өглөө сэрээж сургуульд явахад нь тусална. Харин дараа нь энэ ажил бүгд түүний өөрийнх нь хариуцах ажил гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Энэ насны хүүхэд хэн нэгний тусламжгүйгээр өөрөө сэрүүлгээр босож чаддаг болсон байдаг.

Цаг төлөвлөх, удирдаж  сургах – амаргүй ажил. Хүлээсэн үүрэг хариуцлагаа биелүүлээгүй тохиолдолд ямар үр дагавар гарахыг нь өөрийн биеэр үзүүлэх зайлшгүй хэрэгтэй. Цагтаа сэрэлгүй хичээл, бэлтгэлээсээ хоцорсон тохиолдолд багш, дасгалжуулагч нь яаж хүлээж авч байгааг тэр өөрөө мэдрэг. Түүний хувьд эцэг эхдээ загнуулж байгаагаас тэс өөр мэдрэмж төрөх нь ойлгомжтой. Ийм амьдралын хичээл түүнд маш том туршлага болно.

 

2. Шийдвэр гаргах

Хүүхэд хэд хэдэн хувилбараас сонгон авч шийдвэр гаргаж сурах хэрэгтэй. Тэрээр өөрөө гарах үр дүнг урьдчилан тооцоолж шийдвэр гаргана. Хүүхэд шаардлагатай үед “үгүй” гэж хэлж сурсан байх ёстой. Та хүүхдээ бусдын үгэнд орсон ноомой нэгэн болгохыг хүсээгүй бол энэ чадварт заавал сургах хэрэгтэй. Мэдээж бусдад туслах ёстой, гэхдээ өөртөө хохиролгүйгээр шүү дээ.

Бас тэр бусдын янз бүрийн үзэл бодлыг сонсож хүлээж авч сурсан байх ёстой. Өөрөөр хэлбэл хүний зөв, буруу хэлсэн болгонд тэр итгэж явах ёсгүй.

 

3. Эелдэг амлалт

Өсвөр насны хүүхэд өөрийг нь бусад хүмүүс яг л том хүн шиг хүлээж авахыг хүсдэг. Тиймээс та өөрөө хүүхдэдээ хүндэтгэлтэй харьцах ёстой. Бараг л бослого гаргахад бэлэн байгаа насны хүүхдийг ийм чадварт сургахад амаргүй нь мэдээж. Гэхдээ зөв арга барилаар хандаж чадвал – бүх зүйл боломжтой.

Түүнд зүгээр хий хоосон заах биш өөрөө үлгэр дуурайлал болж харуулаарай. Түүнд хэлж болохгүй үг: “Чи юу ч ойлгохгүй дээ, жоохон байна”. Тэр өөрөө ямар үзэл бодолтой байгааг байнга асууж байх хэрэгтэй.

 

4. Ахуйн ажил

Өсвөр насныхан – гэр бүлийн нэгэн гишүүн, тэр бас гэрийнхээ ажлаас үүрэг хариуцлага хүлээх ёстой. 13 наснаас өмнө тэр угаалгын машин яаж ажилладаг, идсэн хоолныхоо аяга тавгийг хурааж бас угааж сурсан байх ёстой.

Өөртөө болон гэр бүлийнхэндээ ойр зуур амархан хоол хийж чаддаг бол бүр ч догь хэрэг. Зарим нэг хоолыг аав ээжтэйгээ хамтраад хийдэг байх ёстой. Ингэж байж та хүүхдэдээ хариуцлага гэдэг зүйлийг давхар сургаж өгнө.

Зарим ээж нь гэрийн ажлаа өөрсдөө хийсээр л байдаг, ингэсэн нь хурдан бөгөөд төвөг багатай санагдана. Гэсэн хэдий ч хүүхдээрээ бага ч гэсэн гэрийн ажилдаа туслуулж байхыг хичээгээрэй.

 

5. Хариуцлага хүлээх

Хүүхдийг үүрэг, хариуцлага үүрүүлж сургах шалгарсан арга – гэрийн тэжээвэр амьтан тэжээх. Хүүхэд өөрөө амьтан тэжээх хүсэлтэй байгаагаа танд хэлнэ. Энэ үед нь амьтан гэдэг –  тоглоом биш харж хандах ёстой гэдгийг нь хэлж ойлгуулаарай: арчилна, гадаа гаргаж салхилуулна, хооллоно.

Эхний удаад эцэг эхийн тусламжгүйгээр хүүхэд гэрийн тэжээвэр амьтнаа арчилж чадахгүй. Тийм учраас хүүхдэд “чи л гэртээ амьтан тэжээнэ гэж авсан, өөрөө л арчилж, маллах болж дээ” гэж хэлж огт болохгүй. Ингэж хэлснээр та хүүхдийг буруу хүмүүжүүлж байна, тэр дараа нь танд болон ах, дүү нартаа хамаагүй хайхрамжгүй хандана шүү. Хүмүүжлийн ийм арга барил яагаад ч сайн зүйлд хүргэхгүй. Хариуцлагыг ойлгуулахын тулд сайн үлгэр жишээ дээр харуулах хэрэгтэй.

Хэрвээ танай гэр бүлд бага насны хүүхэд өсөж торниж байгаа бол өсвөр насны хүүхдээсээ тусламж хүсээрэй. Гэхдээ байнгын ажил болгож болохгүй.

 

6. Мөнгөтэй харьцаж сурах

Мөнгөтэй зөв харьцаж сурсан хүүхдүүд маш цөөхөн байдаг. Үүнд эцэг эх л буруутай, мөн өвөө эмээ нар ч багагүй үүрэг гүйцэтгэсэн байгаа юм – тэд ач, зээ нараа дуртай зүйлээ худалдаж аваарай гээд мөнгө өгцгөөдөг буруу зуршилтай хүмүүс. Тийм учраас мөнгийг олоход амаргүй учраас ухаантай зарцуулах ёстой гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Мөн дараа нь хэрэгтэй зүйл авахад хэрэг болно гээд цуглуулж сургахыг хичээнэ.

Хүүхдэд мөнгөний хуримтлал үүсгэх гахай авч өгнө, өөрт хэрэгтэй том зүйл авахын тулд хуримтлал үүсгэж сураг. Тэр хүссэн зүйлээ авч чадах эсэх нь хамаагүй, хамгийн гол нь хуримтлал үүсгэж байгаа үйл явц нь түүнд хэрэгтэй гэдгийг бүү мартаарай. Хуримтлал дүүрэнгүүт гаргаж ирээд бүгдийг нь тоолж үз. Хүрэхгүй байна уу – тэгвэл жоохон мөнгө хүүхдэдээ зээлүүл.

63
ГоёГоё
14
БахархмаарБахархмаар
10
БурууБуруу
10
ГайхмаарГайхмаар
7
ХөөрхөнХөөрхөн
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
2
Ха ХаХа Ха
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Doljinsuren Mitav

    Doljinsuren Mitav

    2018/09/20 at 23:58

    Sergelen Sergelen

  2. Javkhlantugs Tugsuu

  3. Ok

    2021/11/14 at 12:05

    13 наснаас нь өмнө юм чинь 3 насанд нь заанаа

  4. Хаха

    2021/11/19 at 13:26

    “Ok” гэдэг хүн залж өгч байна даа

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *