
Үргэлж азтай, ажилдаа амжилттай, сугалаанд ёндоотой, бат бөх, нөхөрсөг гэр бүлтэй хүмүүс байдаг. “Тэдний нууц нь юунд байна вэ?” гэж та өөрөөсөө асууж байна уу? Бүх зүйл маш амархан! Амжилт – энэ бол бидний дотор орших шидтэний ухамсрын төлөв байдал юм. Бид юу хэлнэ энэ нь бидний амьдралд шууд нөлөөлнө. Үгийн хүч нь аз жаргалд хүрэх түлхүүр юм.
Эдгээр 10 үгсийг санаж яваарай:
Аз. Тийм ээ, азыг нэрээр нь дуудахад тэр их баярладаг. Гэхдээ энэ үгийг өөртөө итгэлтэйгээр, мөн сэтгэл санаа өөдрөг байх үедээ хэлэх хэрэгтэй. “Аз өөдөөс минь инээмсэглэдэг ч болоосой…” гэж бүү хэл. Үүний оронд “Өнөөдөр аз өөдөөс минь даллана гэдэгт итгэлтэй байна” гэж хэлэх хэрэгтэй.
Аз жаргал. Аз жаргал бол таны хүсэж эрмэлздэг зүйл. Өдөр бүр ирээдүй рүүгээ харж энэ зорилгоо өөртөө сануулж байгаарай: “Би заавал аз жаргалдаа хүрнэ”. Энэ үгийг давтсанаар та зорилгоо өөртөө алхам алхамаар ойртуулах бөгөөд хэсэг хугацаа өнгөрөхөд та өөрийгөө аз жаргалтай байгаагаа мэдрэх болно.
Хайр. Өөрийгөө болон хүрээлэн буй орчноо хайрлаж чаддаг байна гэдэг амжилтын эхлэл юм. Дотны хүмүүстээ өөрийн мэдрэмж, сэтгэлээ хуваалцаж ертөнцийг хайрлах хайраа илчлэхээс бүү ич. “Миний өмнө нээгдсэн боломжоор дүүрэн энэ ертөнцөд би хайртай” гэж хэл. Харин ертөнц өөдөөс чинь яаравчлан хариулах болно.
Сайн сайхан. Хэрэв та энэ үгийг байнга хэрэглэвэл, мөн ялангуяа бусад хүмүүст сайн сайхныг хүсэж байвал та амьдралаас эргүүлээд бүхий л сайн сайхан зүйлсийг авч эхлэх бөгөөд амжилтыг өөртөө татах болно.
Баярлалаа. Бусдаас зөвхөн авдаг, харин хариуд нь бусдад өгч чаддаггүй хүнээс сайн сайхан ирээдүй нүүр бууруулах болно. Тиймээс амжилтынхаа төлөө яг энэ “баярлалаа” гэдэг үгийг дотно хүмүүстээ хамгийн тохиромжтой нөхцөлд хэлж байвал дараагийн удаа амжилт танд туслахаас татгалзахгүй.
Амжилт. Бүх ажлаа амжилттай байлгахын тулд энэ үгийг тогтмол хэлж байгаарай. Ингэснээр та санасандаа хүрч, өөрийгөө амжилтаар программчлах болно.
Итгэл. Энэ бол амжилттай хүмүүсийн хамгийн чухал мэдрэмжүүдийн нэг юм. Хэрэв та өөртөө итгэвэл амжилт танд талархах болно. Энэ үгийг тогтмол хэрэглэснээр танд өөрийн хүчинд итгэх итгэл мэдрэгдэнэ. Эхэндээ та өөртөө эргэлзэж байсан бол одоо чадна гэдэгтээ итгэлтэй байх болно.
Найдвар. Нөхцөл байдлыг сайнаар эргүүлэхийн тулд амьдралд итгэх хэрэгтэй. “Амьдрал үргэлж надад хэрэгтэй нөхцөл байдлыг л бий болгодог гэдгийг би мэддэг болохоор амьдралд итгэх итгэл надад үргэлж байдаг” гэж чухал ажлын өмнө өөртөө хэлж байгаарай.
Эрүүл энх. Биеийн болон сэтгэл санааны эрүүл байдал амжилтанд хүргэнэ. Сөрөг утгатай үгс, байнгын гомдол нь асуудлыг татахаас гадна биеийн байдлыг муутгадаг. Харин “эрүүл энх” гэдэг үг эсрэгээрээ эерэг зүйлсийг татах бөгөөд та үргэлж өөрийгөө эрүүл чийргээр мэдрэх болно.
Горьдлого. Горьдлого нь хүнийг бүх хүчээ гартаа цуглуулж ямар ч хэцүү нөхцөлд урагшлахад нөлөөлдөг. “Би бүх зүйл сайхан болно гэдэгт итгэж байна” гэж хэлж байгаарай. Тэгвэл амжилт таныг сонсоод итгэл найдварыг илгээх болно.
Зөв үгээ ашиглаж өөрийн амьдралаа зөв зүгт чиглүүл. Таны аз жаргал таны гарт бий. Аз таныг үргэлж ивээх болтугай!








Tsatsralt Enkhtsengel
2016/11/16 at 22:58
Az nadad hairtai bi azad bi hairtai
Otgolt
2016/11/17 at 05:16
Bayarlalaa
Ariunaa
2016/11/17 at 05:57
Bayrlalaa sanal negtei b
Зочин
2016/11/17 at 07:02
Yamar saihan ugnud we? bayarlallaa.
[email protected]
2016/11/17 at 08:05
Az az saihan bna aa ☺ ☺ ☺ ?, but
Enkhush
2016/11/17 at 08:12
Unekheer saikhan ugnuud bn.Amdraldaa bainga khereglene.Saikhan medeelel oruulsan d bayarlalaa .
Ta nart amjilt khusie.
Otgondulam
2016/11/17 at 08:56
Mash saihan zuvluguu baina bayarlalaa
Зочин
2016/11/17 at 08:59
Үнэхээр сайхан үгнүүд байна .бүх монголчууд маань аз жаргалтай л байгаасай.
Цэцгээ
2016/11/17 at 09:51
үнэн дээ үнэн шүү
М .Чулуунчимэг
2016/11/17 at 09:56
Эрүүл энх , аз жаргалтай байвал бүх зүйлийн үүд нээгдэнэээ.хүн бүр тэгш байхыг хүсдэг би ч мөн адил 10зүйлийг хүссэж байна өөрийгөө дайчлах хэрэгтэй .арай шуналтай юу ,үгүй зорилготой байх хэрэгтэй.
Зочин
2016/11/17 at 11:26
Bayrllaa
Зочин
2016/11/17 at 16:05
Vnher gaihltai vrgeljshn tsag irj jargaltai b gdegt itgedg shv amjilt manaihaan
оюунбаяр
2016/11/17 at 16:57
Гайхалтай сайхан бна
aadai
2016/11/17 at 17:43
Az.azjargal ene vgiig bi dandaa heldeg.bi az tai hvn
saraa
2016/11/17 at 18:40
amidral saihan zuilseer urgelj duuren baidag,bayrllaa,az jargal,eruul enh,amjilt buteel bodson sanasan buhen mini bielj ur huuhduud mini,minii dotnii humuus duuren duuren az jargalaar meltelzej baih boltuga,amidralaa bi tanidaa hairtai
Зочин
2016/11/17 at 20:02
Bayarlalaa uneheer unen saihan zuwulguu bn. Tiimee baigaa buhendee, chin setgeleesee talarhaj amidartsgaaya. …
Zoloo
2016/11/17 at 21:30
Buh zuil saihan bnaa. Bayarlalaa <3 :-)
OYUNGEREL
2016/11/17 at 22:05
TIIM SHUU TAIARXAJ BAINA
Зочин
2016/11/18 at 08:35
bayrlala mash saihan vgs bn
Boogie
2016/11/18 at 12:01
Az itgel amjilt az jargaliin tuluu yragshaa
oyuntuya
2016/11/18 at 12:38
Saihan medee oruulsand talarhalaa
Алтантуяа
2016/11/19 at 10:12
Баярлалаа
Т.Т
2016/11/19 at 12:23
Бодлоос үг,үгнээс үйлдэл,үйлдлээс хэвшил,хэвшил бол хүний амьдарлын өнгө шүү дээ манайхаан.Үг үнэхээр хүчтэй шүү.Гол нь сайхан үг хэлэхийн тулд сайхан сэтгэлтэй байж тэр үгнүүдийг үнэн сэтгэлээсээ хэлнэ шүү дээ.Тэгэхээр хүний сайхан амьдарлын үндэс бол сэтгэл…….
pvvjee egch
2016/11/19 at 17:26
Bayarlalaa.Minii dvv uudrug tsoglog saihan hvvhen shvv! Amjilt hvsie!
gerelee
2016/11/19 at 23:49
Bi az minii oodoos ineemseglen irhiig huleej avhad belen baina
Зочин
2016/11/21 at 05:51
saixan medee jawuulsand naizdaa bajarlalaa
Зочин
2016/11/21 at 12:47
Маш сайхан үнэтэй зөвөлгөө өгсөнд баярлаж б.на.
saraa
2016/11/21 at 19:42
bayrlalaa
Батбаяр
2016/11/21 at 21:09
Сайхан үгнүүд б/на азтай
шүү бид
Enkhtuya
2016/12/03 at 22:00
Vneheer saihan bn bi chadna bi hiine bi bvteene bsyrlalaa mongoliin bvh hvmvvst az jargal ervvl enh sain saihniig hvse ervvl baina gedeg erhem bayn
tserendulam
2016/12/31 at 17:07
Bayarlalaa