Хүүхдийн өсөлтөнд тустай 10 хүнсний бүтээгдэхүүн

1

Хүний өсөлт генийн түвшинд программчлагдсан байдаг. Буруу хооллолт, ямар нэгэн хүнс тэжээлийн бодисын дутагдлаас болоод байх ёстой хэмжээнээсээ намхан болох нь бий. Хүүхэд сайн өсөхийн тулд зөв бас тэнцвэртэй хооллох ёстой. Бид та бүхэнд өсөлтийн явцад нөлөөлдөг үндсэн 10 хүнсний бүтээгдэхүүнийг танилцуулж байна.

1. Овъёос

Хүүхдийн өсөлтөнд тустай 10 хүнсний бүтээгдэхүүн 2

Овъёосны кашийг өглөөд идэх нь хүний бие организмыг ашигтай микро-элементүүдээр хангана. Учир нь овъёос кали, магни, фосфор, йод, фтор, цайр, төмөр, хром, А, В, Е, К-гийн төрлийн витаминуудаар баялаг. Энэ бүх бодисууд яс болон булчингийн эдийн хөгжилд хувь нэмрээ оруулдаг байна.

2. Гадил

Хүүхдийн өсөлтөнд тустай 10 хүнсний бүтээгдэхүүн 3

Гадил бол калийн хамгийн сайн эх үүсвэрүүдийн нэг. Энэ юу гэсэн үг вэ гэвэл өдөр бүр гадил идсэнээр таны хүүхэд сайн өсөх болно гэсэн үг юм. Гадилыг шууд болон кашанд хийж идэж болно. Эсвэл сүүг гадилтай хамт миксердээд хүүхдэдээ уулгаж бас болно.

3. Шош

Хүүхдийн өсөлтөнд тустай 10 хүнсний бүтээгдэхүүн 4

Шош бол ургамлын гаралтай уураг, В-гийн төрлийн амин дэм, булчин, ясны идэвхитэй өсөлтөнд нөлөөлөх микро-элементүүдийн эх үүсвэр юм.

4. Тахианы өндөг

Хүүхдийн өсөлтөнд тустай 10 хүнсний бүтээгдэхүүн 10

Тахианы өндөг бол чанартай уураг ба Д амин дэмийн эх үүсвэр. Хэрвээ таны хүүхэд хэвийн өсөөсэй гэж хүсч байгаа бол та байнга өндөг өгөөрэй. Чанасан өндөг хүүхдийн биед бүрэн шингэдэг.

5. Үхрийн мах

Хүүхдийн өсөлтөнд тустай 10 хүнсний бүтээгдэхүүн 1

Үхрийн маханд бусад төрлийн махнуудыг бодвол уураг, төмөр, цайр хамаагүй их агуулагддаг. Дээр дурьдсан уг бодисууд хүүхдийн өсөлтөнд онцгой үүрэгтэй. Түүнчлэн үхрийн мах В12 амин дэмээр баялаг.

6. Далайн бүтээгдэхүүнүүд

Хүүхдийн өсөлтөнд тустай 10 хүнсний бүтээгдэхүүн 5

Далайн гаралтай бүтээгдэхүүнүүд бол өндөр чанартай уургийн эх үүсвэр. Дээрээс нь В12 амин дэм тархины үйл ажиллагааг сайжруулдаг. Дуртай далайн бүтээгдэхүүнүүдээ шөнө идвэл тохиромжтой. Учир нь үхрийн мах уураг ихээр, нүүрс ус бага агуулдаг. Ингэснээр хүүхдэд өсөлтийн гормон унтаж байхад нь ялгарна гэсэн үг юм.

7. Хушга

Хүүхдийн өсөлтөнд тустай 10 хүнсний бүтээгдэхүүн 6

Хушганы ашигтай талуудын талаар, тухайлбал хушганы бие организмын хөгжил болон өсөлтөнд сайнаар нөлөөлдөг талаар Гиппократын үеэс мэддэг байсан байна. Жишээ нь, эрэгтэй хүүхдүүд болон залууст өглөө бүр самрын сүү уухыг зөвлөдөг байжээ. Самрын сүүг дараах жороор бэлддэг. 10 ширхэг хушганы чөмгийг жижиглэж нунтаглаад дээрээс нь 100 гр буцалсан хүйтэн ус хийнэ. 2 цагаас багагүй хугацаанд хандалж байлгах ба дараа нь шүүгээд 2 цайны халбага зөгийн бал нэмнэ.

8. Аарц, ээдэм

Хүүхдийн өсөлтөнд тустай 10 хүнсний бүтээгдэхүүн 7

Аарц ээдэм бол амархан шингэдэг уургийн эх үүсвэр. Иймээс аарц, ээдэм хүүхдийн хоолны цэсэнд заавал байх ёстой. Ээдэм, аарц провитаминаар баялаг бөгөөд провитамин нь нарны гэрлийн нөлөөгөөр хүний биед Д амин дэм болон хувирдаг байна. Д витамин нь кальци, фосфорын солилцоонд идэвхитэй оролцдог ба энэ нь хүүхдийн яс, шүдний байдалд эерэгээр нөлөөлнө.

9. Зөгийн бал

Хүүхдийн өсөлтөнд тустай 10 хүнсний бүтээгдэхүүн 8

Зөгийн бал нь хүүхдийн бие организмыг өсөлт, хөгжилд нь шаардлагатай минерал элементүүдээр хангадаг байна. Хүүхдийн хоолны цэсэнд зөгийн бал байх нь хүүхдийн яс, шүдний хэвийн хөгжилд тустай кальци, магни биед илүү сайн шингэх нөхцлийг бүрдүүлнэ. Зөгийн балыг хүүхдэд цай, сүү, йогуртанд нь нэмэх маягаар элсэн чихэрний оронд өгч болно. 1 хүртэлх насны хүүхдэд зөгийн бал өгч болохгүй. Зөгийн бал харшил өгөх магадлалтай.

10. Алим

Хүүхдийн өсөлтөнд тустай 10 хүнсний бүтээгдэхүүн 9

Хүүхдийн хэвийн өсөлт, хөгжилд алим чухал. Алим кали, магни, кальци, бэта-каротин, В-гийн төрлийн амин дэм болон ясны бат бөх чанарыг нэмэгдүүлдэг бусад ашигтай бодисуудаар баялаг. Үүнээс гадна зөвхөн алиманд л бор, флавонид флоризин агуулагддаг. Эдгээр нь ясыг бэхжүүлдэг. Иймээс алимыг хүүхдийн идэвхитэй өсөлтийн үед нь заавал өгөх хэрэгтэй.

39
ГоёГоё
9
ТэнэглэлТэнэглэл
8
БахархмаарБахархмаар
8
ГайхмаарГайхмаар
8
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
Ха ХаХа Ха
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. uugaa Lkha

    2016/11/17 at 13:53

    Баярлалаа.Маш хэрэгтэй хүний сайн сайхан төлөө сайхан мэдээлэл тавьдаг шүү.Амжилт хүсье.

  2. Батцэцэг Цэцэгээ

    Батцэцэг Цэцэгээ

    2016/11/17 at 18:59

    Батчимэг Догсом

  3. hghg

    2016/11/18 at 05:30

    Та интернетээр мөнгө олохыг хүсэж байна уу? дэлгэрэнгүй мэдээллийг https://www.facebook.com/Ineedmiinzuragnuud/posts/944480928990427?pnref=story уншаарай баярлалаа.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *