Харласан тохой, өвдгийг цайруулах байгалийн гаралтай 13 арга

4

Харласан тохой болон өвдөгнөөсөө болоод та санаа зовоод байна уу? Бид танд арьсыг цайруулж, эрүүл, сайхан болгох үйлчилгээтэй байгалийн гаралтай аргуудыг танилцуулж байна. Зузаарч үхэжсэн арьс өвдөг болон тохойн хэсгийг харлуулдаг. Гэвч үнэтэй бүтээгдэхүүн хэрэглэлгүй харласан арьсыг цайруулах үйлчилгээтэй аргууд байдаг бөгөөд үр дүнд нь та тохой болон өвдгөө ил гаргасан хувцас өмсөх боломжтой болно.

1. Нимбэг болон сахар

Тэнцүү хэмжээтэй нимбэг болон сахарыг хооронд нь холино. Үүнийхээ дараа цайруулахыг хүсч буй арьсан дээрээ түрхэж, сайтар үрэх хэрэгтэй бөгөөд хольсон зүйлээ 2-3 минут байлгана. Эцэст нь хүйтэн усаар угаагаарай. Энэ аргыг та нэг удаа эсвэл 7 хоногт хоёр удаа ашиглаж болно.

 

2. Зуун настын ургамал

Зуун настын ургамлын навчийг авч шингэн гелийг гаргаж авна. Үүнийгээ тохой болон өвдгөн дээрээ түрхэж 30-35 минут байлгасныхаа дараа усаар угаана.

 

3. Сүү

Тослог сүүг ашиглаж болно. Хөвөн бөмбөлгөнд сүүнээс шингээж харласан арьсандаа түрхэж, сайтар шингээнэ. Энэ аргыг хэрэв та хүсвэл өдөр бүр ашигласан ч болно.

 

4. Зөгийн бал болон зуун настын ургамал

Тэнцүү хэмжээтэй органик зөгийн бал болон зуун настын ургамлыг сонгон авч, харласан өвдөг болон тохойндоо түрхэнэ. 15-20 минут байлгаж дараа нь угаагаарай. Үр дүн гартал нь хэдэн ч удаа энэ аргыг ашиглах боломжтой.

 

5. Витамин Е

2-3 ширхэг витамин Е капсулыг шингэн тос болгож нунтаглана. Үүнийгээ харласан арьсан дээрээ түрхэж, массаж хийнэ. Энэ аргыг өдөр бүр ашиглаж болох бөгөөд үр дүнд нь таны арьсыг чийгшүүлж, эрүүл байлгана.

 

6. Хүнсний сод

Хүнсний содыг ус эсвэл сүүтэй хольж, өтгөн зуурмаг болгон ашиглана. Зуурмагийг харласан арьсандаа түрхэж, үхэжсэн арьсыг гуужтал нь хүлээх хэрэгтэй. Үүнийхээ дараа 3-4 минут зуурмагийг түрхсэн хэсэгтээ массаж хийж, бүлээн усанд угаана. Энэ аргыг хэдэн 7 хоногийн хугацаанд өдөр бүр ашиглах боломжтой бөгөөд мэдэгдэхүйц үр дүн гарч эхэлмэгц 7 хоногт нэг удаа уг зуурмагийг бэлтгэн хэрэглээрэй.

 

7. Гурил болон тараг

Тараг болон 1 грам гурилыг хольж, өтгөн зуурмаг болгоно. Үүнийгээ харласан өвдөг болон тохойн дээрээ түрхэж, хаттал нь байлгана. Хатмагц нь арьсандаа зөөлөн массаж хийж, зуурмагийг арилгана. Сүүлд нь сайтар угаагаарай. Хэрэв та тослог арьстай бол таргийг сүүтэй хольж хэрэглэж болно. Харин хуурай арьстай бол таргийг кремтэй хольж хэрэглэнэ.

 

8. Амтат гуа

Амтат гуаг хэрчиж, сайтар нухах хэрэгтэй бөгөөд устай хольж, зуурмаг болгоно. Үүнийгээ харласан арьсан дээрээ түрхэж, 5-10 минут байлгаад угаана. Илүү гарсан зуурмагийг хөргөгчинд хадгалж дараа нь хэрэглэж болно. Энэ аргыг хэдэн 7 хоногийн хугацаанд ашиглах боломжтой.

 

9. Төмс

Төмсний шүүсийг ч мөн харласан арьсандаа түрхэж ашиглаж болно. Шүүсийг түрхсэнийхээ дараа хэсэг хугацаа өнгөрмөгц хүйтэн усанд угаагаарай.

Эсвэл төмсийг буцалгаж, дараа нь сайтар нухах хэрэгтэй. Үүнийгээ тарагтай хольж, зуурмаг болгох хэрэгтэй бөгөөд харласан өвдөг болон тохойндоо түрхэх хэрэгтэй. 15-20 минут байлгасныхаа дараа сайтар угаана. Тодорхой үр дүн гарах хүртэл энэ аргыг ашиглаж болно.

 

10. Оливын тос, нимбэг болон сахар

Нэг халбага оливын тос, тал аяга давс болон 2 халбага нимбэгний шүүсийг хооронд нь холино. Үүнийгээ харласан арьсандаа түрхэж 20 минут байлгаарай. Дараа нь угаах хэрэгтэй. Сүүлд нь чийгшүүлэгч ашиглаж хаттал нь байлгана.

 

11. Шеа эсвэл какаоны тос

Жижиг хэмжээтэйгээр шеа эсвэл какаоны тосыг харласан арьсандаа түрхэж, шингэтэл нь байлгана. Үүнийг орой унтахын өмнө түрхэх хэрэгтэй бөгөөд маргааш өглөө нь сайтар угаагаарай.

 

12. Сүү, куркума болон зөгийн бал

Дээрх гурван орцыг хооронд нь хольж, өтгөн зуурмаг болгоно. Үүнийгээ харласан арьсандаа түрхэж 15 минут байлгах хэрэгтэй. Хатсаных нь дараа 2-3 минут хуруугаараа массаж хийнэ. Сүүлд нь сайтар угаагаарай. Энэ аргыг өдөрт хэдэн ч удаа ашиглаж болно.

 

13. Цагаан цуу болон тараг

Ижил хэмжээтэй цагаан цуу болон таргийг холино. Хольсон зүйлээ харласан арьсан дээрээ түрхэж 30-35 минут байлгана. Дараа нь хүйтэн усанд угаана. Өдөр бүр энэ аргыг ашиглаж болно. Хэрэв энэ аргыг ашиглах үед таны арьс загатнаад байвал чийгшүүлэгч түрхээрэй.

50
ХөөрхөнХөөрхөн
12
ГайхмаарГайхмаар
7
БурууБуруу
7
ТэнэглэлТэнэглэл
6
Ха ХаХа Ха
5
ГоёГоё
3
БахархмаарБахархмаар
3
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

10 Сэтгэгдэл

  1. Tserevsambuu Khaschuluun

    Tserevsambuu Khaschuluun

    2018/06/30 at 14:11

    Gantumur Nyamdorj

  2. А. Жанцка

    А. Жанцка

    2018/06/30 at 14:53

    С. Тунгалаг

  3. ZolZolko Batbayar

    ZolZolko Batbayar

    2018/06/30 at 15:01

    Gereltuya Batbayarr

  4. Gereltuya Batbayar

    Gereltuya Batbayar

    2018/06/30 at 15:07

    Kk ta namaig zarlaj bgamuu thanks

  5. ZolZolko Batbayar

    ZolZolko Batbayar

    2018/06/30 at 15:24

  6. Amgalan Gerelsaikhan

    Amgalan Gerelsaikhan

    2018/06/30 at 21:35

    Munkhgerel Sukhbaatar

  7. Anna Anna Anna

    Anna Anna Anna

    2018/07/01 at 01:37

    Ankush Ankush unshaarai ?

  8. Tuya Zinamidar

    Tuya Zinamidar

    2018/07/01 at 16:02

    Lkhagvasuren Batchuluun

  9. Munkhgerel Sukhbaatar

    Munkhgerel Sukhbaatar

    2018/07/03 at 16:06

    Haha

  10. Zochin

    2023/01/31 at 11:07

    tuya zinamidar harlasan saltaa tohoigoo tsairuulsan uu kkk

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *