Эрүүл бус түргэн хоол хүнсний бие организмд үзүүлэх 5 хортой нөлөө

3

Эрүүл бус хүнс бидний амьдралын нэгэн чухал хэсэг болжээ. Эдгээр хүнс нь ямар эрсдэл дагуулж байдгийг хүмүүс тэр болгон ойлгохгүй байна. Хүүхэд томчууд бүгд л амтнаас нь болж ийм хүнсэнд хошуурцгаадаг билээ.

Чихэрлэг ундаа, пицца, цагаан талх, үйлдвэрийн аргаар гаргасан ургамлын тос, маргарин, жигнэмэг, шарсан төмс, зайрмаг, чихэр, боловсруулсан мах, боловсруулсан бяслаг, хагас боловсруулсан бүтээгдэхүүн зэрэг нь тэрхүү эрүүл бус хүнсний нэг хэсэг юм. Хааяа хааяа хэрэглэдэг эрүүл бус хүнс нь биед айхтар хор нөлөө болохгүй ч тогтмол хэрэглэж эхэлбэл энэ нь хортой байдаг байна. Энэ удаа бид эрүүл бус хүнсний 5 хортой үр нөлөөний тухай танилцуулъя.

Бие организмд үзүүлэх эрүүл бус хүнсний 5 хортой нөлөө

1. Хоол боловсруулах үйл ажиллагаанд бэрхшээл бий болгох

Эрүүл бус хүнс нь тос өөхөөр ихээхэн баялаг гэдгийг бид бүгд мэднэ. Энэхүү өөх тос нь ходоод гэдэсний системийг цочроож ходоод гэдэсний шархлаа, бүдүүн гэдэсний цочрох синдром зэргийг бий болгодог байна. Тос нь ходоодны хананд наалдаж, ходоодны эд эс ходоодны шүүс-хүчил ялгаруулах шаардлагатай болгодог. Энэхүү илүүдэл хүчил нь янз бүрийн тэнцвэргүй байдал, өвчлөлийн эх үүсвэр болдог билээ. Бусад амтлагч нь ч гэсэн янз бүрийн цочрол өгч мөн л хүчил ялгарах нөхцөл бий болгоно. Хоолны дэглэмийн үед идэх хоол хүнс нь ширхэглэг ихтэй байж хоол боловсруулах үйл ажиллагааг идэвхжүүлдэг байх ёстой. Ширхэглэг хангалтгүй байвал өтгөн хатах болон шамбарам бий болох эрсдэлтэй.

2. Энерги дутагдах

Эрүүл бус хүнс өөхөн хүчил болон сахараар баялаг боловч тэд нь тэжээллэг байдалд огт хамаагүй юм. Тэжээллэг зүйл багатай учир өдөр тутмын ажил үүргээ гүйцэтгэх хангалттай энерги авч чаддаггүй. Хоол хүнс нь уураг, витамин, эрдэс болон ширхэглэг зэрэг бие организм хэвийн ажиллаж байхад хэрэгтэй зүйлүүдийг агуулж байх ёстой.

3. Чихрийн шижин бий болох эрсдэл

Чихрийн шижин өвчин улам бүр газар авч байгаагийн нэг шалтгаан нь эрүүл бус хүнсний хэрэглээ, хөдөлгөөн багатай амьдралын хэв маягтай холбоотой юм. Дундаж насны хүнд өдөрт тодорхой хэмжээний сахар хэрэгтэй бөгөөд бага хэмжээний сахар нь их хэмжээний сахартай адил бас муу нөлөө үзүүлдэг байна. Мөн бие организм нь эрүүл бус хүнс хэрэглэх явцад биед орж ирэх их хэмжээний калорийг хангалттай шатаах хэмжээний бодисын солилцоо сайн явуулдаг байх хэрэгтэй.

4. Цэвэршүүлж шүүсэн сахараас зайлсхий

Хүмүүс эрүүл бус хүнс тэжээл болох жигнэмэг, бялуу… зэргийг их хэмжээгээр хэрэглэдэг. Эдгээр нь шүүсэн сахар ихээр агуулдаг, маш их калори бүхий хүнс юм. Илүүдэл сахарыг устгахын тулд нойр булчирхайн даавар ихээхэн хэмжээний инсулин бий болгох гэж эрчимтэй ажилладаг. Эрүүл бус хүнс нь уураг, нүүрс-ус агуулахгүй бөгөөд эдгээр нь хүний биед хэрэгтэй бодисын нэг юм. Эрүүл бус хүнс хэрэглэсний дараа хүн өөрийгөө ядарсан мэт мэдэрдэг бөгөөд учир нь ийм хүнс ямар ч тэжээллэг чанаргүй билээ.

5. Тархины үйл ажиллагаанд нөлөөлнө

Саяхан хэвлэгдсэн судалгаагаар эрүүл бус хүнсний тос өөх нь хүний тархинд байх сайн тосыг орлон, байрыг нь эзэлдэг байна. Энэ нь сэтгэлгээний үйл явцад нөлөөлж, сурах чадварыг сулруулдаг байна. Мөн энэ муу тос нь тархины дохиоллын системд муу нөлөө үзүүлнэ. Мэдрэлийн төвүүдийг цочроож, үрэвсүүлэх ба цаашдаа тархины үйл ажиллагаа доголдож тархи гэмтэх нөхцөл болдог байна.

Эх сурвалж

11
ГоёГоё
3
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Narantuya Badarch

    Narantuya Badarch

    2018/07/01 at 08:22

    Uka eniig harj bn uu. Hvvhdvvded baga idvvleerei

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *