
Саяхан CareerCast компани 26 дахь жилдээ гаргаж байгаа ажил мэргэжлийн тодорхойлон жагсаасан мэдээгээр 2014 оны хамгийн шилдэг 10 ажлын жагсаалтыг гаргасан байна. Хэрвээ та дунд болон ахлах сургуульд суралцаж байх үедээ математикын хичээлд төдийлэн анхаарал тавьдаггүй байсан бол одоо амаа барьж магадгүй юм. Учир нь энэ жилийн тэргүүлэх 10 ажил мэргэжлийн дунд математикч болон статистикч гэсэн мэргэжлүүд багтаж байгаа аж. Тус компани үйлдвэрлэлийн салбарын өргөн хүрээнд судалгаагаа явуулсан ба орлого, стресс, ажил мэргэжилтэй хамааралтай бие махбодийн шаардлага, гадаад байдал, хүрээлэн буй орчны нөлөө зэргийг 200 орчим ажил мэргэжлүүд дээр судлан мэдээлэл цуглуулсан байна. Үүнд мөн ур чадварын түвшин, цалингийн тооцооллыг ч оруулж тооцжээ. Мөн тэд АНУ-ын Хөдөлмөрийн статистикын товчоо, хүн амын тооллогын товчоо, худалдааны холбоодын гарын авлага, сурах бичгүүдээс авсан мэдээллийн дагуу гаргасан 2014 оны хамгийн их стресстэй ажлуудыг ч тодорхойлсон байна. CareerCast-ынхны тооцоолсноор эдийн засгийн салбарт бүрт байх, энэ жилийн хамгийн шилдэг мэргэжлийг эзэмшсэн математикчдын жилийн дундаж цалин 101,360 доллар байх ба 2022 он гэхэд энэ тоо 23%-иар өссөн байх аж.
2014 оны хамгийн шилдэг ажлууд
1. Математикч $101,360
2. Албан тушаалтай их сургуулийн профессор $68,970
3. Статистикч $75,560
4. Даатгалын ажилтан $93,680
5. Чих хамар хоолойн эмч $69,720
6. Шүдний эрүү ахуйч эмч $70,210
7. Программ хангамжийн инженер $93,350
8. Компьютерын системийн шинжээч $79,680
9. Физик эмчилгээний мэргэжлийн эмч $75,400
10. Хэл ярианы эмгэг судлаач $69,870
2014 оны хамгийн стресстэй ажлууд
1. Цагдаа болон мөрдлөгийн анхан шатны байцаагч $78,270
2. Сэтгэцийн эрүүл мэндийн зөвлөх $40,080
3. Боловсролын удирдах ажилтан $43,950
4. Шууд мэдээний тоймч $55,380
5. Мэдээ алдуулагч сувилагч $148,160
6. Цусны шинжилгээний ажилтан буюу лаборант $29,730
7. Нисгэгч, туслах нисгэгч, онгоцны инженер $114,200
8. Агаарын замын хянагч $122,530
9. Мэс заслын эмч $187,200
10. Эх баригч, эмэгтэйчүүдийн эмч $187,200








zochin
2014/05/06 at 21:06
hamgiin orlogo ihtei mergejluuded ih uvurmuts mergejluud orson bna shuu gadniihan ch hogjliin tuvshinguuruu ers uur bolohoor ajil mergejliin shaardlaga n ch bas ih uur bh yum.
harin stresstei mergejluud bol yaria bhgui gainii ajluud bnoo. mash ih achaalal avah ajluud bna