Гал тогоон дахь ажлыг хөнгөвчилж, хоол хийх явцыг түргэсгэх 10 хялбархан арга

0

Өглөө эрт өөртөө болон хүүхдүүддээ маш хурдан хугацаанд хоол хийх шаардлага тулгардаг уу? Эсвэл нөхөр тань төлөвлөснөөс эрт гэртээ ирсэн үү? Яг ийм тохиолдлуудад гал тогоон дахь ажлыг хөнгөвчлөх жижигхэн заль гэмээр аргууд танд хэрэг болох болно. Ингээд бидний бэлтгэсэн мэдээллийг дуустал нь уншаад маш хурдан хугацаанд оройн хоолоо бэлэн болгоорой.

1. Нарийн боовоо хөгжилтэй хэлбэртэй болгохын тулд жимс зүсэгч ашигла

© 5-Minute Crafts / youtube

Заримдаа хүүхдүүд тань танаас ямар нэг онцгой амттан хийж өгөхийг шаарддаг уу? Өмнө нь нарийн боовны хэрэгсэл байхгүй гэсэн шалтгаанаар хийдэггүй байсан бол энэ аргыг туршаад үзэхийг зөвлөж байна. Та жимс зүсэгч ашиглан бялуу болон жигнэмгийг хэдхэн секундийн дотор төрөл бүрийн хэлбэртэй болгох боломжтой.

 

2. Савх ашиглан өвөрмөц хэлбэртэй гоймон хийх

© 5-Minute Crafts / youtube

Гэрийн аргаар гоймон хийж гэр бүл, найз нөхдөдөө онцгой оройн зоогоор бэлэг баримаар байна уу? Тэгвэл ердөө савх ашиглан төгс хэлбэртэй гночи гоймон бэлдэх аргыг зааж өгье. Та 3, 4 юм уу 5 савх хэрэглэж болно. Энэ нь таны бэлдэх гэж буй гоймонгийн хэмжээнээс хамаарна. Бэлдсэн гурилаа ижил хэмжээтэй олон жижиг хэсэг болгон хуваагаад эгнүүлж тавьсан савхнууд дээгүүрээ өнхрүүлнэ.

 

3. Төмсөө амархан хальслахын тулд чанахаасаа өмнө хальсыг дундуур нь зүс

© 5-Minute Crafts / youtube

Чанасан өндөг хальслах бол маш төвөгтэй ажил гэдэгтэй ихэнх хүн санал нийлэх байх. Тиймээс энэ үйл явцыг хялбарчлахын тулд төмсөө чанахаасаа өмнө зураг дээр харуулсан шиг зүсэх хэрэгтэй. Харин ногоо тань чанагдаж дууссан хойно бага зэрэг хүйтэн усанд сойгоод үзээрэй.

 

4. Хөлдүү бяслаг болон цөцгийн тосыг ногоо арилгагчаар зүсэж болно

© 5-Minute Crafts / youtube

Маш энгийн хэрнэ өдөр тутам хэрэг болох арга. Ногоо, жимс хальслагч ашиглан хөлдүү бяслаг болон цөцгийн тосыг төгс нарийхан зүсэх нь төгс зүйлийг хүсэгчдийн хувьд маш хэрэгтэй арга байх болно. Өглөөг гайхалтай эхлүүлэх ийм л амархан.

 

5. Шөлний халбага ашиглан хурдан хугацаанд банш хийх арга

© 5-Minute Crafts / youtube

Банш болон бууз хийх нь ихээхэн цаг зарцуулдаг ажил юм. Тиймээс энэ аргыг туршаад үзэх хэрэгтэй. Эхлээд шарвин хийдэгтэй адил зуурмаг бэлтгэнэ. Дараагаар нь шөлний халбага аваад, буцалж буй усан дээр тавиад зураг дээр харуулсан байгаа дарааллаар баншаа хийнэ.

 

6. Хоосон “CD”-ний хайрцаг ашиглан төгс бургер хийх арга

© 5-Minute Crafts / youtube

Хуучин “CD”-ний хайрцаг ашиглан бургер бэлтгэж болохоос гадна бэлдсэн бургерээ гадагшаа аваад гарах боломжтой. Мэдээж бэлдсэн бургерээ “CD”-нийхээ тагаар таглаад л аваад явчихна. Ийм л амархан.

 

7. Сармисаа амархан хальслахын тулд богино долгионы зууханд хий

© 5-Minute Crafts / youtube

Олон тооны сармис нэг дор хальслах шаардлагатай үед хэрэглэх арга. Бүтэн толгой сармисаа богино долгионы зууханд хийгээд 20 секунд байлгах хэрэгтэй. Сармисаа гаргаж ирснийхээ дараа дахин 20 секунд хөргөөд хальсалж эхэлнэ.

 

8. Талх шарагчид стейк хийх арга

© 5-Minute Crafts / youtube

Хайруулын таваг юм уу мах шарагч байхгүй тохиолдолд стейк хийх арга. Мөнгөлөг цаас тасалж аваад махаа дээр нь тавина. Мэдээж шаардлагатай амталгааг хийсний дараа махаа бүхэлд нь ороогоод талх шарагчдаа 10 минутын турш байлгана. Ингээд амтат стейк бэлэн.

 

9. Жигнэх шаардлагагүйгээр ороомог хийх арга

© 5-Minute Crafts / youtube

Өглөө хийхэд тохиромжтой амтат ороомог. Эхлээд өндгөө хутгаад хайруулын тавгандаа шарна. Дараа нь тортилланы гурилаа дээр нь тавьж өгнө. Ингэж өндөг болон гурилаа хооронд нь барьцалдуулна. Ингээд хэсэг хугацаанд шарсны дараагаар чимэглэх ногоонуудаа хийгээд гурилаа орооно.

 

10. Цөцгийн тосны хутгыг салфеткаар ороох

© 5-Minute Crafts / youtube

Энэ арга нь аяга угаах цагийг хэмнэх бөгөөд цөцгийн тосны хутгаа хуурай цаасаар ороох хэрэгтэй. Гэхдээ энэ нь зөвхөн зөөлөн цөцгийн тос болон крийм чийз зүссэн үед л хийж болох арга юм.

3
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *