Хэрэв та урьд өмнө нэг ч удаа тариа тарьж үзээгүй бол үүнийг анхааралтай уншаарай. Та ямар ч эмчээс дутахааргүй тариа тарьж чаддаг болно

0

Хүн бүр амьдралдаа тариа тарих зайлшгүй, яаралтай тохиолдолтой хүссэн хүсээгүй нүүр тулгардаг.

Өнөөдөр бид та яаралтай нөхцөл байдалд хэрхэн тариа тарих ёстой талаарх маш чухал мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. Булчин тариа тарих нь хамгийн энгийн төрөлд багтах бөгөөд хэрхэн, яаж тариа тарихыг эндээс сурч аваарай.

Бэлтгэл байдал

  • Үнэхээр яаралтай нөхцөл байдал мөн эсэхийг сайтар нягтлана.
  • Шаардлагатай эм болон тариур бэлэн байгаа эсэхийг шалгана.
  • Гараа сайтар угааж, нэг удаагийн сальфеткаар арчина.
  • Хэрэгтэй бүх зүйлээ тавихад тохиромжтой таваг эсвэл тавиур олно. Гадаргууг нь ариутгана.
  • Өрөө гэрэлтүүлэг сайтай байх хэрэгтэй. Тариа тариулах гэж буй хүнийг хэвтүүлж, булчинг нь суллахыг хүснэ.
  • Ариутгасан бээлий өмсөнө. Спиртээр ариутгана.
  • Хөвөн (спиртээр ариутгасан) эсвэл эмнэлгийн спирттэй алчуур бэлдэнэ.
© grib_nick/depositphotos © grib_nick/depositphotos

 

Хэрхэн тариа тарих вэ?

  • Хэрэв тарих эм хүйтэн байвал, бага зэрэг бүлээсгэнэ.
  • Тариурыг уутнаас нь задалж гаргана.
  • Гар болон хуруу шилийг ариутгана. Ампулыг нээж, эмийг гаргаж авна. Хэрэв хуруу шилний таг нь резинэн бас цоолж онгойлгох хэрэгтэй бол, амсрыг нь зүүний үзүүрээр цоолно.
  • Хэрэв та санамсаргүй хүрчихвэл тариурын зүүг солих хэрэгтэй.
  • Тариурын үзүүрийг дээшлүүлж, эмийг соруулж авна. Ингэснээр агаар оруулна.
  • Тариа тариулах гэж буй хүний өгзөг дээр том нэмэх тэмдгийг төсөөлнө. Энэ тэмдэг өгзгийг 4 хэсэгт хуваана. Та хуваасан 4 хэсгийн баруун дээд хэсэгт тааруулан тариураар хатгана.
© Artemida-psy/depositphotos © grib_nick/depositphotos
  • Эмийг тарихын өмнөхөн спиртээр зүү хатгах цэгийг арчина. Голоос зах руу чиглэсэн байрлалаар арчина.
  • Тариурын зүүг арьсан дээр 90 градус байрлуулна (анхааруулга: зөвхөн булчин тариа хийх үед)
  • Нэг удаагийн хурдан хөдөлгөөнөөр тариурын зүүг өгзгөнд хатгана. Зүүний ойролцоогоор 1/3 нь биеийн гадна үлдэнэ.
  • Эмийг удаанаар шахна – ингэснээр тариа тариулж буй хүнд таатай байна.
  • Нэгэнт тарьсан тариурын зүүг урагш, хойш болгож хөдөлгөж болохгүй. Нэг гараараа тариурыг барьж, нөгөө гараараа өгзгийг тулна.
  • Тариурын зүүг хатгасан арьсны ойролцоо спирттэй хөвөнгөөр дарна. Зүүг нэг хөдөлгөөнөөр сугалж авч, шархыг арчина.
  • Тариурыг таглаж, бүх хэрэгслийг зохих ёсны дагуу хаях хэрэгтэй.
  • Гараа угаана. Ингээд боллоо. Та тариад дуусчихлаа!
© Artemida-psy/depositphotos

 

Хэрэв өөртөө тариа тарих шаардлагатай бол

  • Энэ нөхцөлд өгзгөнд тариа тарина гэдэг хэцүү учраас та гуяндаа тариа хийх хэрэгтэй.
  • Суугаад тайвширна. Гуяныхаа дунд хэсгийн гадна талд тарих хэрэгтэй.
  • Бэлтгэл байдлын үйл явц дээрхтэй яг адилхан.
  • Хэрэв яг зөв цэгийг олж хатгах хэцүү байвал, эсвэл та хэтэрхий туранхай бол арьсаа овоолж барьж байгаад тариаг тарих хэрэгтэй. Овоолж барихдаа булчин биш, зөөлөн өөхөн давхаргыг овоолох хэрэгтэйг санаарай.
© corbacserdar.gmail.com/depositphotos © grib_nick/depositphotos © corbacserdar.gmail.com/depositphotos
  • Тариур эсвэл зүүг хоёр удаа хэзээ ч бүү хэрэглээрэй.
  • Тариа тарих үед ямагт ариутгал хийх ёстойг анхаарна уу.
© Artemida-psy/depositphotos

Та бүхэнд дахин анхааруулъя. Ямар ч нөхцөлд мэргэжлийн эмчид хандаж тариа тариулаарай.

29
БахархмаарБахархмаар
15
ГайхмаарГайхмаар
12
ХөөрхөнХөөрхөн
12
ГоёГоё
11
ХарамсалтайХарамсалтай
6
ТэнэглэлТэнэглэл
6
Ха ХаХа Ха
5
БурууБуруу
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Uyanga Munkhsaikhan

    Uyanga Munkhsaikhan

    2020/06/26 at 08:13

    Mergejliin bus hund taria hiihiig zaah geed bga umu lol

  2. Oogii Tara

    Oogii Tara

    2020/06/26 at 11:30

    Enkhtsatsral Bold

  3. Gantuya Ganaa

    Gantuya Ganaa

    2020/06/26 at 16:39

    Zolbileg zoloo

  4. Nergui Erhemee

    Nergui Erhemee

    2020/06/26 at 20:51

    Э. Охиноо daraa zaaj ogoorei xereg bolox bx

  5. Б

    Б' Ундрах

    2020/06/27 at 22:06

    Dorjbat Urnbgl

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *