Энэтхэг бүсгүйчүүд үсээ богино хугацаанд урт сайхан ургуулахын тулд эдгээр 7 нууц аргыг хэрэглэдэг

3

Та бүхэнд Сушмитаг танилцуулж байна – үс арчилгааны гуру бөгөөд сүүлийн үед Энэтхэгийн алдартай видеоблогер болоод байгаа нэгэн.

© Sushmita’s diaries

Түүний өтгөн урт үс нь олон эмэгтэйчүүдийн атаархлыг төрүүлж байна. Та бүхэндээ үсний ургалтыг эрчимжүүлэх түүний нууцаас дэлгэхээр бэлдлээ.

 

1. Зуун настын шүүс хэрэглэнэ

© Flickr.com

Танай гэрийн цонхны тавцан дээр зуун наст юу хийхээ мэдэхгүй ургаж л байна уу? Зуун настын шүүс нь үсний ургалтыг эрчимжүүлнэ, хуйханд тэжээл өгч чийгшүүлдэг ажээ.

  • Зуун настын хэдэн навчийг салгаж авна
  • Шүүсийг авахын тулд навчийг дундуур нь хуваана
  • Шүүсийг хуйхандаа түрхэж иллэг хийнэ. Иллэг нь цусны эргэлтийг сайжруулах бол шүүс нь хуйханд шим тэжээл өгнө.
  • Шүүсийг багаар бодоход 2 цаг байлгах хэрэгтэй, боломжтой бол хонуулаарай.

 

2. Пантенолоор маск хийнэ

© Good House

Д-пантенол – синтетик В5 амин дэм бөгөөд арьсанд шингэснээр пантенолын хүчил болж урвалд ордог. Өөрөөр хэлбэл эпидермийг хэвийн түвшинд хүргэхэд нөлөөлөх бодис ажээ. Уг бодис нь үсний уутанцрыг сэргээнэ, үсний уналтыг зогсооно.

  • Үсээ угаадгаараа угаана
  • Пантенол (хөөсөн эсвэл гелэн)-ыг цэвэрхэн үсэндээ түрхээрэй, хуйханд илүү анхаарал хандуулна.
  • Мөн үсний нийт уртад ч гэсэн пантенолыг түрхэж болно. Ингэснээр үс гялалзахаас гадна цахилгаанжихаа больдог.

 

3. Үсээ угаасныхаа дараа хүйтэн усаар зaйлна

© Girllportal

Үүнийг дадал болгож авах хэрэгтэй. Хүйтэн ус нь нүхийг агшаахаас гадна цусан хангамжийг сайжруулдаг. Мөн үсний ургалтыг эрчимжүүлдэг байна. Нэмэлт бонус: үс илүү гялалзана.

  • Үсээ угаадгаараа угаана
  • Ангижруулагч эсвэл маскны дараа үсээ хүйтэн усаар зайлна.

 

4. Үсээ алимны уксусаар зaйлаарай

© India.com

Сардаа хэдхэн удаа л зайлахад хангалтай. Уксус нь үсний бүтцийг сэргээх тул өтгөн үстэй болоход тусална.

  • Үсээ угаана
  • Ангижруулагчийн оронд алимны уксусаар зайлна
  • Дараа нь угаах хэрэггүй: алимны уксус нь дарсны уксусыг бодвол гаж үнэргүй байдаг.

 

5. Уургийн маск хийгээрэй

© Boldsky

Дутагдсан уургийг нөхөн төлжүүлнэ.

  • Тасалгааны хэмд байсан хоёр өндөг авна.
  • Өндөгний цагааныг шараас нь ялгаад сайтар хутгаж хуйхандаа түрхээрэй.
  • Илүү үр дүнд хүрэхийг хүсэж байгаа бол толгойдоо гялгар уут углаад малгай өмсөөрэй.

 

6. Өндөг, кoньяктай маскыг туршаарай

© pic-words

Өндөг уургаар тэжээнэ, харин коньяк – үсийг өтгөрүүлэх, ургалтыг идэвхжүүлэх бодис агуулдаг.

  • Хоёр өндгийг нэг хундага коньяканд хийнэ.
  • Сэрээ эсвэл миксерээр сайтар хутгаад хуйхандаа түрхээрэй.
  • Маскыг үсний нийт уртдаа түрхэх гэж байгаа бол чидун жимсний тос нэмнэ: үсийг зөөлрүүлж дуулгавартай болгодог. Сушмита үсээ ороох эсвэл гоёлын засалт хийлгэхдээ энэ маскыг тавьдаг ажээ.

 

7. Эфирийн тос ашиглана

© kakprosto.ru

Жожоб, бүйлсэн самар, лаванда, розмарин зэрэг эфирийн тоснууд нь амин дэм болон ургамлын гаралтай шим тэжээлээр баялаг тул үсний уутанцарт сайнаар нөлөөлдөг.

  • Эфирийн тоснуудыг хооронд нь холиод эсвэл далдуу модны самрын тостой масканд нэмнэ.
  • Холимог тосуудыг үсэндээ түрхээд 2-3 цаг байлгана.
  • Үснээс тосыг бүрэн арилгахын тулд хоёр ч удаа шампуньдаж угаах эсвэл гүн цэвэрлэгээний тусгай шампуниар угаана.
15
БахархмаарБахархмаар
5
ГайхмаарГайхмаар
5
ГоёГоё
3
БурууБуруу
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Oyuntsetseg Sharavdorj

    Oyuntsetseg Sharavdorj

    2019/04/03 at 18:42

    Ona Uka

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *