2020 оны зураг янзлах шилдэг 5 гар утасны аппликейшн

3

Нийгмийн сүлжээнд дахь хамгийн чухал нэгэн зүйл бол таны оруулж буй зураг байдаг билээ. Зураг дарах хэдий чухал ч тухайн зургийг хэрхэн янзалж оруулах вэ гэдэг нь түүнээс дутахааргүй чухал юм.

Орчин үеийн гар утас нь өмнөх үеийн зургийн камераас ч илүү өндөр төвшинд ажилладаг болсон одоо үед та өөрийн дарсан өндөр нягтаршил бүхий зургаа утсанд зориулсан зургийн аппликейшнүүдээр янзлах нь таны бүтээлч байдлыг илүүтэйгээр гаргаж өгнө.  Мөн мэргэжлийн зурагчид, уран бүтээлчид болон контент бүтээгчдийн бүхэн бүтэн баг танд зориулж тусгайлан бэлдсэн эффектүүдийг өдрөөс өдөрт нэмэн оруулж байдаг.

Smartstore гар утасны дэлгүүрээс та бүхэнд 2020 оны хамгийн шилдэг 5-н зураг янзлах аппликейшнийг санал болгож байна.

1. Snapseed

Хэрэв та татах бол iOS болон Android | үнэгүй

Санал болгох: Ахисан түвшинд зураг янзлах бол.

Энэхүү аппликейшн нь үндсэн хэрэгслүүд болох зураг таслах, өнцөг өөрчлөх, хүрээ өгөх, текст нэмэх гэх мэт зүйлсийг өөртөө багтааснаас гадна зургийг өнгийг янзлах зориулалттай олон төрлийн функц оруулж ирснээрээ давуу талтай.

2. VSCO

Хэрэв та татах бол iOS болон Android | үнэгүй

Санал болгох: Үндсэн филтер буюу эффектүүд өгөх

VSCO аппликейшн нь сошиал хэрэглэгчдэд илүү зориулагдсан. Instagram-н функцүүдтэй илүү төстэй бөгөөд танд зургийн бэлэн фильтрүүдийг голчлон санал болгох болно. Мэдээж зураг янзлах үндсэн функцууд бүгд байдаг.

3. Prisma Photo Editor

Хэрэв та татах бол iOS болон Android | үнэгүй

Санал болгох: Зургийг илүү бүтээлч болгож хувиргах буюу будах, зурах зэрэг.

Prisma бол төсөөлөлийг бодит болгогч. Танд бусад энгийн аппликейшнүүд дээр тэр болгон байгаад байдгүй өвөрмөц эффект, түүлсийг санал болгодог. Мөн та энэхүү апп-г сошиал нэгэн хуудсаа болгон ашиглах боломжтой.

4. Adobe Photoshop Express

Хэрэв та татах бол iOS болон Android | үнэгүй

Санал болгох: Бүхий л зураг засварлалт дээр

Adobe Photoshop Express нь Photoshop-д байдаг ихэнх зураг янзлах хэрэгслүүдийг багтаасан гар утасны хувилбар юм. Та ашиглахын тулд Adobe ID бүртгэл хийлгэх бөгөөд мэдээж үнэгүй хувилбар дээр ажиллах боломжтой болох юм. Энэхүү апп нь илүү мэргэжлийн чиг хандлагатай бөгөөд олон зураг нэг дор масклах, таслах, нэгтгэх, өнгөний бүхий л эффектүүдийг нэг нэгээр шатлалтайгаар нэмэх гээд зураг засах үед хэрэг болох зүйлс багтсан байдаг ч таниас багахан хичээл зүтгэл шаардах болно.

5. Foodie

Хэрэв та татах бол iOS болон Android |үнэгүй

Санал болгох: Хоолны зурагнуудыг дараагийн түвшинд авцгаая

Бүх л хүн хоолны зургаа авч сошиал хуудсандаа оруулахдаа нэг л хэлбэрээр оруулдаг. Тэгвэл энэхүү апп нь таны энэхүү уйтгартай хэв маягийг эвдэх нэгэн түлхүүр байх болно. Хоолонд зориулсан фильтрүүд мөн байршил чиглүүлэгч таныг хүлээж байна.

Эцэст нь таны сайн зураг авах аянд сайн камертай утас хэрэг болно. Тэгвэл Smartstore гар утасны дэлгүүр нь Монголдоо хамгийн өргөн сонголттойгоор Дэлхийн шилдэг брендийн гар утаснуудыг нэг дор төвлөрүүлж чадсан билээ. Мөн таны гар утас худалдан авалтаар хамаарч урамшуулал, бэлэгтэй худалдаа зарлагдсан байгаа.

Веб хуудас: www.Smartstore.mn

FB пейж хуудас: https://www.facebook.com/SmartStoreMobileCenter/

Лавлах утас: 7749-9999

🗺 Салбар 1: Хүүхдийн ордны хойд талд, Central park tower, 1 давхар

🗺 Салбар 2: Урт цагааны уулзвар, Pearl tower, 1 давхар

🗺 Салбар 3: Emart 1

🗺 Салбар 4: Emart 2

🗺 Салбар 5: Emart 3

🗺 Салбар 6: Skytedy, 1 давхарт, Mstore

🗺 Салбар 7: PC mall, Хүнсний 4-р дэлгүүрийн хойно

🗺 Салбар 8: Эрдэнэт хот, Үйлчилгээний төв, Өлзийт булаг, 1 давхар

21
ГоёГоё
3
Ха ХаХа Ха
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *