Уруугаа харчихсан мөртлөө хурдлан давхидаг уралдааны машин

0

Уруугаа харчихсан мөртлөө хурдлан давхидаг уралдааны машинАНУ-ын газар нутгаар хөндлөн гулд тавигдсан уралдааны засмал зам дээр явагддаг алсын замын 24 Hours of LeMons хэмээх уралдааны цуврал байдаг. Энэхүү уралдааны зэгсэн алдартай нэгэн эрхэм байдаг нь янз бүрийн галзуу шийдлийг бодож олон хэрэгжүүлдэг уралдааны машины хорхойтон Жефф Блоч /Jeff Bloch/ хэмээгч юм. Спидикоп /Speedycop/ нэрээрээ алдартай тэрээр хамгийн сүүлд орой хэсэг нь доошоо харсан буюу уруугаа харсан машин бүтээжээ. Хэнд ч хэрэггүй болсон 1990 оны Форд Фестива /Ford Festiva/ болон 1999 оны Чеви Камаро /Chevy Camaro/ маркын машины хачирхалтай нэгдэл болсон энэхүү машинаа бүтээхдээ Спидикоп уралдаанд түрүүлэхийг бус машины хорхойтнуудын анхаарлыг татаж, бахдалыг төрүүлэхийг зорьсон байна. Хэдий 40 настай ч сэтгэлзүй нь 8 настай хүүхдийнхээрээ байгаа хэмээн өөрийгөө тодорхойлсон түүний толгойд солиотой гэмээр санаанууд төрдөг бөгөөд найзууд нь тэрхүү солиотой бодлыг нь галзуу бүтээл болгоход нь тусалдаг гэнэ. Фордын 1,3 литрийн дөрвөн цилиндртэй хөдөлгүүрийн хүчээр хурдалдаг энэ содон машиныг санаачилсан Спидикоп нь хоёрхон сарын өмнө Цессна /Cessna/ нисэх онгоцыг уралдааны машин болгон хувиргаж байжээ.

1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *