Нийтийн тээврийн хуучин автобус тухтай амьдрах орчин болжээ

0

Нийтийн тээврийн хуучин автобус тухтай амьдрах орчин болжээИзрайлийн Ивен Ехуда хотын хоёр Израйль эмэгтэй эх оронд нь өсөж байгаа байшин барилгын асуудлыг гайхалтай шийдэх боломжийг олж харж, хэрэгжүүлж чаджээ. Мэдрэлийн эмч Тали Шаул /Tali Shaul/, байгалийн усан эмчилгээний мэргэжилтэн Хагит Моревски /Haget Morevski/ нар хөвгүүд нь хамт тоглож болсноор найз нөхөд болсон хүмүүс. Эмэгтэйчүүдийн сэтгүүл дээрээс санаа сэдлээ олохоос өмнө ижил хүсэл сонирхол нь тэднийг удаан хугацааны турш үргэлжилсэн бизнес санаа, бүтээлч төсөл дээр нэгтгэж байсан ба хуучин автобусыг тухлаг гэр болгон хувиргах санаагаа ч бас хамтран хэрэгжүүлж чадсан байна. Сэтгүүл уншсан долоо хоногтоо л хуучин автобус худалдан авч бүх суудлуудыг авч хаян, цэвэрлэгээ хийсний дараа дизайнер найз Веред Софер Дрори /Vered Sofer Drori/-тойгоо уулзаж, дотоод загвараа гаргуулжээ. Бүтээлч эзэгтэй нар энэхүү гайхалтай сууцаа таалагдсан хэн нэгэн худалдаж авна гэдэгт итгэлтэй байгаа ажээ.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2013/09/16 at 16:32

    үнэхээр гайхалтай болжээ.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *