
Үзэж дуусаад 5 хором өнгөрөхөд л мартагддаг кино гэж бий. Мөн оюун санаанд хор нөлөөтэй кино ч бас байна. Баяр баясгалан, амар тайвныг мэдрүүлдэг кинонууд байхад таныг үүрд өөрчилж орхих бүтээлүүд ч мөн байдаг билээ.
Энэ ертөнцийг өөр өнцгөөс харахад тань тус болох 10 киног онцлон хүргэж байна.
Самсара
“Самсара” киноны үйл явдал үзэгч таныг ариун газарт ч, гамшгийн бүсэд ч аваачихын сацуу аж үйлдвэрлэлийн төвд болон байгалийн гайхамшиг дунд хөтлөн оруулна. Ийм киног удаан хугацаанд бүтээдэг бөгөөд үзэхэд маш их эрч хүч мэдрэгддэг юм. Цаг хугацаа гэгчээс бүтсэн кино тул хуучирна гэж үгүй. Үзэхийг зөвлөж байна.
Waking Life
Мөнхийн асуултаар дүүрсэн, тэдгээрийн хариулт нь санаандгүй олддог, гүн ухааны сургамжит бүтээл. Энэ киноны алхам бүрт шинэ тааврууд гарч ирж, далайн эргийг цохилох давалгаа мэт огцом шийдлүүд давхцаж, бие биедээ уусан шингэнэ. Харин дүрүүд нь байгалийн ямар нэгэн хуульд захирагдахгүй, дадал болсон логик ойлголтоос ангид юм. Юутай ч, сайхан бүтээл.
Солярис
Энэ кино бол толь. Тэндээс та өөрийгөө олж харна. Харин дараа нь та ойр дотныхоо хүмүүст ханддаг байдалдаа, аливаа үйлдэлдээ гэмших болов уу? Хүн бүр хувийн амьдралтай, ухамсартай учраас энэ киног өөр өөрийнхөөрөө хүлээн авах нь дамжиггүй. Хүн төрөлхтний хамгийн сайн кинонуудын нэг яалт ч үгүй мөн. Үйл явдлыг өгүүлэх бус, таниулж нээж өгдөг… нэг үгээр бол Тарковский өөрөө юм даа.
Under the Skin
Та өөрийгөө энэ дүрд орлуулаад төсөөлөх гээд нэг үз дээ. Нэгэн залуу ганцаараа гудамжинд алхаж явтал хажууд чинь машин унасан сайхан бүсгүй гэнэт зогсоно. Тэгээд таныг машинаар хамт зугаалъя гэвэл та мэдээж татгалзахгүй биз дээ? Харин дараа нь гүн цохилтонд орно… Үнэхээр сэтгэл гижигдсэн, уур амьсгал нь цаанаа нэг өөр, өвөрмөц бүтээл.
The Elephant Man
Энэ бол сонгодог кино. Маш хүнд, сэтгэлийн нандин учгийг хөндсөн сонгодог кино. 19-р зуунд амьдарч асан, биеийн хэлбэр галбир нь айдас төрүүлэм гаж хувирдаг ховорхон өвчтэй бодит хүний түүхээс сэдэвлэн бүтээжээ. Хүнлэг энэрэнгүй ёсны тухай асуудлыг ингэтлээ нарийн гаргасан бүтээл үнэндээ цөөхөн юм. Нулимсаа тэвчихэд их хэцүү.
Loong Boonmee raleuk chat
Тайланд найруулагчийн арт-хаус бүтээл. Өвчнийхөө шалтгааныг олох гэж Бунми ах гэр бүлийн хамт ширэнгэ ойг гаталж, уулын оргилын агуйд хүрнэ. Энд тэрээр сүнснүүдтэй учирч, урд насны амьдралаа эргэн санадаг. Тэр ямар хүн байсан юм бол?
The Zero Theorem
Насан туршдаа мөрөөдсөн зүйл чинь хэзээ ч биелшгүй, бодит бус юм гээд төсөөлөөрэй. Саарал бетонон хайрцагт амьдарч, өдөр бүр энэ хайрцгийг эвдэн гарахыг хүсдэг гэж төсөөлөөд үз. Энэ бол та бидний тухай кино. Терри Гиллиамын “Бразил”, “Доктор Парнасын төсөөлөл” кинонуудыг үзээгүй бол “Зерогийн теорем” таныг алмайруулна.
The Sunset Limited
Давчуу тасалгаа, огт нийцэмжгүй тэс өөр хоёр хүний үзэл бодол, 90 минут – ердөө л ийм кино. Гайхалтай, ойлгоход бэрх, нарийн мэдрэмжээр бүтээсэн энэ киног сайтар тунгааж, ухаан зарж үзэхгүй бол тулаантай, эрч хүчтэй, тусгай эффект бүхий кинонд дурлагсад уйдах нь лав.
The Fountain
“Амьдралын үндэс”, “Ноён хэн ч биш” киноны шүтэн бишрэгчдэд энэ кино таалагдана. Өөрөөр хэлбэл, үйл явдлын зангилааг үзэгчдээрээ тайлуулдаг кино юм. Таны ертөнцийг үзэх үзэл, ойлгоцоос шалтгаалан киноны утга ямар ч байдлаар тусаж магад.
Melancholia
Ларс фон Триерийн “Сэтгэл гутралын гурамсан бүтээл”-ийн хоёрдугаар анги бөгөөд “Христийг тэрслэгч”, “Лусын дагина” гэсэн ангиуд бас бий. Дэлхий сөнөхийн өмнөх өдрүүдийн тухай өгүүлнэ. Бухимдал нэртэй асар том гариг дэлхийд ойртож байгаа нь хүмүүн бидний бухимдал, стресс, сэтгэл гутралын тухай өгүүлж байна уу гэлтэй. Энэ талаар бодоход илүүдэхгүй.








Эрка
2016/04/01 at 18:10
Энэ кинонуудыг хаанаас олох уу заавал үмээр байдаг тавьж өгөхгүй би хоромын адтинуудаа
zocirhol
2016/04/03 at 10:58
kino siteuud deer bku bnhste tanaid tawij ogh bolomj bnuu