Амин дэмийн ундаа бэлтгэх 7 жор

2

Өвлийн улиралд хүн бүр дархлаагаа дэмжих хэрэгтэй болдог. Үүний тулд заавал эм, витамин уух шаардлагагүй. Блендерт жимс, ногоо хийгээд л өөрийгөө амин дэмээр баялаг коктейлээр баярлуулж болно. Амин дэмийн ундаа бэлтгэх 7 амтат жорыг танд зориулж байна.

Киви, лайм, анар

Амин дэмийн ундаа бэлтгэх 7 жор 1

Орц:

  • 6 том киви
  • 4 лайм
  • 1 том анар

Бэлтгэх арга:

Кивигээ цэвэрлэж хальслаад том дөрвөлжин хэрчинэ. Лаймаа дундуур нь зүснэ. Нэг лаймаас 2 нарийн цагираг зүсэж аваад түр хойш нь тавина. Үлдсэн лаймын шүүсийг шахна. Анараа дундуур нь хуваагаад хальснаас нь салгана. Зүссэн киви болон лаймын шүүсээ блендерт хийж холино. Аяганд анар болон зүсэм лаймаас хийгээд кивитэй лаймны шүүсээ аягалаарай.

Алим, буйлс

Амин дэмийн ундаа бэлтгэх 7 жор 2

Орц:

  • 5 буйлс
  • 1 алим
  • 1 гадил
  • 1/2 аяга сүү
  • 1/4 цайны халбага шанц

Бэлтгэх арга:

Гадилаа хальсална. Алимаа дундуур нь зүсэж үрнээс нь салгана. Жимсээ шоо дөрвөлжин хэрчээд блендерт хийж дээр нь самар, сүү, шанц нэмээд холино. Бэлэн болсон коктейлээ аягалаад нунтаг шанц цацаж чимэглээрэй.

Улаан манжин, апельсин, цагаан гаа

Амин дэмийн ундаа бэлтгэх 7 жор 3

Орц:

  • 1/4 дунд зэргийн улаан манжин
  • 1 апельсин
  • 2 жижиг лууван
  • Зүсэм цагаан гаа

Бэлтгэх арга:

Сармисаа цэвэрлээд блендерт хийж жижиглэнэ. Ялгарсан шүүсний хөөсийг нь аваад хөргөгчинд хоёр цаг байлгана. Учир нь шууд ууж болдоггүй. Апельсинаа цэвэрлэж арилгаад хумс хумсаар нь салгана. Лууван, цагаан гааг дөрвөлжин хэрчинэ. Бүх орцоо блендерт хийж холино.

Алим, цоохор майлз

Амин дэмийн ундаа бэлтгэх 7 жор 4

Орц:

  • 1 өргөст хэмх
  • 1 ногоон алим
  • 200 гр цоохор майлз
  • 1 лайм эсвэл нимбэг
  • Укроп эсвэл яншуй

Бэлтгэх арга:

Өргөст хэмх, алим, цоохор майлз, ногоогоо хэрчээд блендерт хийж холино. Лаймаа шахаж шүүсийг нь гаргаад ногооны нухшин дээрээ нэмээд сайтар холино.

Цагаан гаа, хан боргоцой

Амин дэмийн ундаа бэлтгэх 7 жор 7

Орц:

  • 1 гадил
  • 1 шинэхэн хан боргоцой
  • Шинэхэн цагаан гаа
  • 1/2 аяга тараг (сүүгээр орлуулж болно)

Бэлтгэх арга:

Гадил, хан боргоцой, цагаан гаагаа цэвэрлээд шоо дөрвөлжин хэрчинэ. Блендерт хийгээд дээр нь тараг нэмж холино.

Хасарваань, гадил

Амин дэмийн ундаа бэлтгэх 7 жор 5

Орц:

  • 1 эсвэл 2 ясгүй хасарваань
  • 1 гадил
  • 1 аяга үнээний сүү
  • 1/4 цайны халбага шанц

Бэлтгэх арга:

Гадилаа хальслаад бүх орцоо блендерт хийж холино.

Апельсин, лууван, гадил

Амин дэмийн ундаа бэлтгэх 7 жор 6

Орц:

  • 2 дунд зэргийн лууван
  • 1 алим
  • 1 гадил
  • 1 апельсин
  • Овьёос
  • 1/2 литр апельсины шүүс

Бэлтгэх арга:

Бүх жимсээ цэвэрлээд алим, апельсиний ясыг авч цэвэрлэнэ. Бүх жимсээ шоо дөрвөлжин хэрчээд блендерт хийж жижиглэнэ. Дээр нь овьёос нэмээд дахин нэг удаа машиндана. Дараа нь апельсиний шүүс нэмж сайтар хутгана. Амт гэж ванлий!

19
ХөөрхөнХөөрхөн
10
ГоёГоё
4
БахархмаарБахархмаар
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
2
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Зочин

    2016/04/01 at 16:35

    Yaaag vneniig helehed ene zarim jimsenui nershliig medeh ch vgvi yum bn.
    Mailz…Hasarvaani…Hash ch geh shig

  2. Munkh-Ochir Tserennadmid

    Munkh-Ochir Tserennadmid

    2016/04/02 at 14:56

    .

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *