Химийн найрлагатай цэвэрлэгчээс илүү үр дүнтэй 13 байгалийн бүтээгдэхүүн

0
2
41,733

Бидний амьдардаг гэр уужим, цэлгэр байхаас гадна эрүүл мэндэд муугаар нөлөөлдөггүй байгаасай гэж бид бүгд хүсдэг.

Бид тавилгаа сольж, синтетик материалаас татгалзаж, цэвэр бүтээгдэхүүн хэрэглэж аль болох экологийн цэвэр бүтээгдэхүүний хүрээнд амьдрахыг хүсдэг. Гэвч угаалгын нунтагныхаа найрлагыг бид тэр бүр уншаад байдаггүй шүү дээ.

Үйлдвэрлэгчид ихэнхдээ бүтээгдэхүүнийхээ найрлагыг өөрчлөхөөсөө илүү нэрийг нь өөрчилчихдөг. Эдгээр хорт бодисуудаас зайлсхийхийн тулд та бүхэнд, таны эргэн тойронд болон хүнд ямар ч хорт нөлөөгүй цэвэрлэгээний бүтээгдэхүүнүүдийг танилцуулж байна.

Сод, гич

Химийн найрлагатай цэвэрлэгчээс илүү үр дүнтэй 13 байгалийн бүтээгдэхүүн 1

Маш бага мөнгөөр худалдан авч болно. Сод бохирыг зүлгэж арилгадаг бол гич нь тос арилгах үйлчилгээтэй.

Үүгээр аяга таваг, плитка, сантехник, гал тогооны тавилга угаавал тохиромжтой.

Хэрэглэх арга:

  • 1 цайны халбага нунтаг гичийг хэдхэн литр халуун усанд хийгээд тостой хайруулын тавгаа угаагаарай.
  • Бохир хивсэн дээр сод цацаад щёткоор үрнэ. Дараа нь тоос сорогчоор соруулж аваарай.

Нимбэг

Химийн найрлагатай цэвэрлэгчээс илүү үр дүнтэй 13 байгалийн бүтээгдэхүүн 2

Тос, бохирыг сайн арилгадаг халдваргүйжүүлэгч юм. Үүнээс гадна үнэр сайн дарах ба хөгцөөс урьдчилан сэргийлнэ.

Гал тогоо болон угаалгын өрөөний цэвэрлэгээний бодис болгон ашиглаж болно.

Хэрэглэх арга:

  • Загас эсвэл мах хэрчдэг гамбанзаа арчиж эвгүй үнэрээс нь салгаарай.
  • 3 хоолны халбага нимбэгний шүүсийг 400 мл усанд хийж бичил долгионы зууханд хийж хамгийн өндөр халуунаар 10 минут халаахад печийг чинь дотроос нь цэвэрлэх болно.
  • Нимбэгний шүүс нь кран дээрх шохойжсон өнгөрийг сайн арилгадаг.

Уксус

Химийн найрлагатай цэвэрлэгчээс илүү үр дүнтэй 13 байгалийн бүтээгдэхүүн 3

Энэ бодис таны гэрийг цэвэрхэн болгох болно. Хуучин өнгөр болон уснаас үүссэн зэвийг арилгана. Уксусны эвгүй үнэрийг арилгахын тулд түүн дээр лаванда цэцгийн эфирийн тосноос нэг дуслыг нэмээрэй.

Толь, цонх, шал, сантехник, плита зэрэг зүйлсийг арчихад тохиромжтой.

Хэрэглэх арга:

  • 1 цайны халбага уксусыг 1 литр усанд хийгээд шүршигчтэй саванд хийж цонх, толио угаагаарай.
  • Уусмалаар угаалгын өрөөний плитаг угаагаад 10 минутын дараа цэвэр усаар арчина.
  • Угаалтуурын зэвэрсэн бохир хэсгийг арилгахын тулд тэр хэсэгт халуун уксусанд норгосон алчуурыг тавиад хагас цагийн дараа жирийн саван эсвэл щёткоор угаагаарай.
  • Засвар хийсний дараа шалан дээр тогтсон цагаан хортонг арилгахын тулд 1 литр усанд 2 хоолны халбага уксус хийж холиход хангалттай.

Давс

Химийн найрлагатай цэвэрлэгчээс илүү үр дүнтэй 13 байгалийн бүтээгдэхүүн 5

Бүх гал тогоонд давс бий. Давс бол хамгийн хямдхан цэвэрлэгээний бодис юм. Давсыг гэрийн нөхцөлд ашиглах маш олон арга байдаг.

Гал тогоо, угаалгын өрөөний цэвэрлэгч бодис,сантехник, толбо арилгагчийг орлуулж чадна.

Хэрэглэх арга:

  • Аяга тавагны пролоныг цэвэрлэхийн тулд давстай усанд хийгээрэй.
  • Хөлдөөгч, хөргөгчөө угаахынхаа өмнө эвгүй үнэрийг дарахын тулд хийжүүлсэн усанд давс хийж хөргөгчнийхөө хаалгыг арчаарай.
  • Арьсан хивсээ цэвэрлэхийн тулд дээр нь давс цацаад ус шүршинэ. Хагас цагийн дараа соруулбал цэвэрхэн болсон байх болно.

Кола эсвэл пепси

Химийн найрлагатай цэвэрлэгчээс илүү үр дүнтэй 13 байгалийн бүтээгдэхүүн 4

Үүгээр маш бохир зүйлсийг цэвэрлэж болно. Шохойн болон савангийн өнгөр сайн арилгадаг.

Шүршүүр, угаалгын өрөөний цэвэрлэгээний бодис, кран, сантехник, плита, түлэгдсэн сав суулга, шарах шүүгээг сайн цэвэрлэнэ.

Хэрэглэх арга:

  • Ёроол нь түлэгдсэн саванд хийжүүлсэн ундаа хийж буцалгахад шинэхэн мэт болно.
  • Зэвийг хийжүүлсэн ундаагаар арилгавал хамгийн тохиромжтой.
  • Хэрэв хийжүүлсэн ундааг угаалтуурын хоолойд хийгээд хонуулбал үс, тос урсаад алга болно.

Витамин С

Химийн найрлагатай цэвэрлэгчээс илүү үр дүнтэй 13 байгалийн бүтээгдэхүүн 6

Витамин С-р та ямар ч зүйлийг хүч шаардалгүй арилгах болно.

Сантехникийн цэвэрлэгээний бодисыг орлоно.

Хэрэглэх арга:

  • Жорлонгийн өнгөрийг арилгахын тулд хэдэн ширхэг витамин С-ээс жорлондоо хийж хонуулна. Маргааш нь өнгөрийг сойзоор угаагаад усаа татна.

Оливийн тос

Химийн найрлагатай цэвэрлэгчээс илүү үр дүнтэй 13 байгалийн бүтээгдэхүүн 7

Үнэтэй тавилга угаахад тохиромжтой хамгийн шилдэг бодис. Хамгийн гол нь хоёрхон дусал ордог учир эдийн засгийн хэмнэлттэй юм шүү. Тос нь модон тавилгыг өнгөлж цэвэрлэдэг.

Модон тавилга цэвэрлэдэг уусмалуудыг орлоно.

Хэрэглэх арга:

  • Хоёр дуслыг хөвөн даавуун дээр дусаагаад модон болон арьсан тавилгыг өнгөлж цэвэрлэх болно.
  • Тагтан дээрх эсвэл зуслан дээрх тавилгаа хатаж цуурахаас сэргийлэхийг хүсэж байгаа бол тосоор арчиж байхыг зөвлөж байна.

Эфирийн тос

Химийн найрлагатай цэвэрлэгчээс илүү үр дүнтэй 13 байгалийн бүтээгдэхүүн 8

Тос – халдваргүйжүүлж үнэр дарна. Ханан дээр хөгц, мөөгөнцөр үүсэхээс урьдчилан сэргийлж чадна.

Агаар цэвэршүүлэгч, халдваргүйжүүлэгч, модон шал угаагч бодис, хөгцний эсрэг бодисуудыг орлоно.

Хэрэглэх арга:

  • Лаванда цэцгийн тос эсвэл цайны модны тосоор нян хуримтлагдсан ямар ч гадаргууг арчиж болно – гал тогооны тавилга, гамбанз, сантехник.
  • 5 литр усанд 30 дусал нэмээд шалаа угаагаарай.
  • Шингэлээгүй нимбэгний тос, гавар, арц, ганга, гаа, лаванда нь 3-5 минутыг дотор даавуун дээрх тосны толбыг арилгах болно.

Шүдний оо

Химийн найрлагатай цэвэрлэгчээс илүү үр дүнтэй 13 байгалийн бүтээгдэхүүн 10

Оо үргэлж гар дор байдаг шүү дээ. Оо ямар ч хүч шаардалгүйгээр бүх зүйлийн гадаргууг цэвэрлэдэг. Толбо арилгавал хамгийн тохиромжтой.

Плита цэвэрлэгч, сантехник, толбо арилгагчийг орлоно.

Хэрэглэх арга:

  • Шүд угаах хэмжээний оо хуучин мөнгөн эдлэлийг гялалзтал нь өнгөлөх болно.
  • Хивсэн дээрх цай, кофе, тос, бэхний толбыг арилгахын тулд толбон дээр оо түрхээд хэдэн минутын дараа сайтар угаана.
  • Модон тавилган дээр үлдсэн аяганы мөрийг арилгахын тулд зөөлөн даавуун дээр оо түрхээд арчаарай.
  • Ханан дээр зурсан бал, фломастерийг амархан арилгах болно.

Устөрөгчийн хэт исэл

Химийн найрлагатай цэвэрлэгчээс илүү үр дүнтэй 13 байгалийн бүтээгдэхүүн 9

Хүн бүрийн гэрт бий. Ямар ч зүйлийг халдваргүйжүүлдэг. Нярай хүүхдийн өрөөнд хэрэглэсэн ч ямар ч хор нөлөө байхгүй.

Гал тогоо, угаалгын өрөөний цэвэрлэгээний бодис болон цайруулагчийг орлоно.

Хэрэглэх арга:

  • Гамбанз, бүтээгдэхүүн хадгалдаг саваа халдваргүйжүүлэхийн тулд хэрэглэнэ.
  • Устөрөгчийн хэт ислийг нимбэгний шүүстэй холивол даавуу цайруулагч уусмал болно.
  • Хэрэв цагаан савандаа бүлээн ус хийгээд дээрээс нь 2 хоолны халбага устөрөгчийн хэт исэл хийгээд 10 минут хүлээвэл танан цагаан өнгөтэй болох болно.

Идэвхжүүлсэн нүүрс

Химийн найрлагатай цэвэрлэгчээс илүү үр дүнтэй 13 байгалийн бүтээгдэхүүн 11

Хамгийн эвгүй үнэрийг арилгана. Нүүрс – хогийн сав болон хөргөгчний үнэрийг хамгийн сайн арилгах болно.

Дэлгүүрийн үнэр дарагч болон агаар цэвэршүүлэгчийг орлоно.

Хэрэглэх арга:

  • Нунтагласан идэвхжүүлсэн нүүрсээ хөргөгчинд хийгээд хэдэн цагийн дараа үнэр дарагдсан байх болно.

Тальк

Химийн найрлагатай цэвэрлэгчээс илүү үр дүнтэй 13 байгалийн бүтээгдэхүүн 12

Аптекаас авч болох энгийн бодис. Хөхөөр хооллодог хүнд ч хоргүй гээд бод доо.

Даавууны толбо, шалан дээрх толбыг сайн арилгана.

Хэрэглэх арга:

  • Хивсэн дээрх шинэхэн тосны толбыг арилгахын тулд дээр нь тальк цацаад цэвэрхэн цаас дэвсэж ямар нэг хүнд зүйл тавина. Дараа өдөр нь цэвэрлээд сэгсэрнэ.
  • Хулдаасан дээрх ямар ч толбыг арилгана.

Түүхий төмс

Химийн найрлагатай цэвэрлэгчээс илүү үр дүнтэй 13 байгалийн бүтээгдэхүүн 13

Төмс гэрт үргэлж байдаг шүү дээ. Цэвэрлэгээнд үр дүнгээ маш хурдан өгдөг. Урлагийн бүтээл туурвихад хүртэл хэрэг болдгийг мэдэх үү?

Цонх, плита угаахад ашиглана.

Хэрэглэх арга:

  • Зургаа цэвэрлэхийн тулд 0,5 кг түүхий төмсийг үрээд үрсэн төмсөө 4 литр усанд хийж халаана. Дулаан газар тавина. Нэг хоногийн дараа тухайн уусмалаараа зургаа арчаарай. Порлоноо цэвэр усанд дүрж арчихаа мартав аа.
  • Цонх, плитагаа түүхий төмсөөр арчаад дараа нь цэвэрхэн хуурай алчуураар арчаарай.
2
БахархмаарБахархмаар
1
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.