Гурвалжин будааны тухай 17 сонирхолтой баримт

1

Гурвалжин будаа бол маш өвөрмөц ургамал. Гурвалжин будаа боловсрох явцдаа ямар ч бордоо шаардалгүй ургадаг сайн ургацтай будаа юм. Гурвалжин будаа ямар ч хүнсний бүтээгдэхүүнтэй сайн зохицдог. Гурвалжин будааг чанах маш амархан. Тэр ч байтугай хутгах ч шаардлага гардаггүй. Ер нь гурвалжин будааг бараг бүх зүйлтэй хольж идэж болно: хатаасан жимс, шинэхэн жимс, сүү, мах, самар, ногоо эсвэл мөөг гэх мэт.

1. Гурвалжин будаа бол байгалийн цэвэр бүтээгдэхүүн. Ийм учраас түүний чанарт эргэлзэх шаардлагагүй, учир нь түүнийг боловсрох явцад ямар ч бордоо хэрэглэдэггүй. Энэ бүгд гурвалжин будааг ямар ч химийн бодисгүй байгалийн, эрүүл бүтээгдэхүүн болгож байгаа юм.

2. Гурвалжин будаа сэтгэл сэргээнэ. Гурвалжин будаатай зутан идсэнээр оюун санааны болон сэтгэл санааны байдал сайжирч, тархины ажиллах чадвар нэмэгддэг болохыг судлаачид баталжээ.

3. Гурвалжин будаа таныг энергиэр дүүргэнэ. Энэтхэг, Хятадад гурвалжин будааны тусламжтай биеийн биологийн цэгт нөлөөлж болдог гэж үздэг юм байна. Тиймээс олон төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд гурвалжин будаа асгасан дэвсгэр дээр алхахыг зөвлөдөг ажээ.

4. Гурвалжин будаа – нойргүйдлийн эсрэг. Нойргүйдлийн эсрэг гурвалжин будаатай дэр их үйлдвэрлэгддэг шүү дээ.

5. Гурвалжин будаа нь ашиг багатай үр тариа юм. Тиймээс л энэ будааг Европ болон дэлхийн бусад орноор тарьж ургуулах нь ховор байдаг аж. Гурвалжин будаа нэг га газраас 4-10 тонн ургац өгдөг бол цагаан будаа дунджаар 60 тонн ургац өгдөг. Цагаан будааны тариалантай орнуудад энэ үзүүлэлт 150 тонн хүртэл өсөж болно.

6. Гурвалжин будаа – уургийн чухал эх үүсвэр. Түүнд 18 төрлийн амин хүчил агуулагддаг, харин уураг нь хуурай сүү болон тахианы өндөгний тэнцвэржүүлсэн уурагтай адил бүтэцтэй байдаг. Үүнээс гадна гурвалжин будаа нь мах, махан бүтээгдэхүүн шингэхэд тодорхой хэмжээний хувь нэмэр оруулна.

7. Гурвалжин будаа нь Япон үндэсний хоолны нэг хэсэг юм. Зөвхөн Японд л гурвалжин будааны гоймон болох “соба”-г хийдэг. Энэ гоймон нь Японы олон ресторанд маш алдартай.

8. Гурвалжин будааг элсэн чихэртэй хольж болохгүй. Харамсалтай нь элсэн чихэр гурвалжин будаанд агуулагдах бүх шимт бодисыг устгадаг. Тиймээс та чихэрлэг зүйлд дуртай бол элсэн чихрийн оронд зөгийн бал хэрэглээрэй. Гэхдээ эдгээр чихэрлэг бүтээгдэхүүнээс зайлсхийсэн нь дээр юм шүү.

9. Гурвалжин будааг болгохын өмнө шардаг. Ихэнхи туршлагатай жуулчид хоолоо хийхийнхээ өмнө будаагаа шардаг. Учир нь гурвалжин будааг шарсны дараа илүү амттай болдог ажээ.

10. Хоолны дэглэм барьж байгаа хүмүүст яг тохирно. Гурвалжин будаанд агуулагдах витамин, эрдсийн хэмжээ нь бусад будааг бодвол 1,5-3 дахин их байдаг. Эдгээр шимт бодисууд нь бодисын солилцоог эрчимжүүлж жин хаяхад тусална. Иймээс л гурвалжин будааны дэглэм хамгийн алдартай байдаг байна.

11. Хүний биед зайлшгүй шаардлагатай найман чухал амин хүчлээс гурав нь (треонин, лизин, триптофан) гурвалжин будаанд байдаг. Тиймээс махан бүтээгдэхүүн хэрэглэдэггүй болон бага хэмжээгээр хэрэглэдэг хүмүүс гурвалжин будааг түлхүү хэрэглэдэг байна. Үүнээс гадна гурвалжин будаа мах, махан бүтээгдэхүүнийг сайн шингээдэг.

12. Амин хүчлүүдээс гадна гурвалжин будаанд РР бүлгийн витаминууд, витамин Р (рутин) болон хурган чихний, малейний, алимны, нимбэгний хүчил агуулагдана. Витаминууд нь цусны судсыг бэхжүүлэх ба тэдний уян хатан чанарыг сайжруулж, нэвчимтгий чанарыг багасгана. Хүчлүүд нь хоол боловсруулах замын хүчил суурийн тэнцвэрт байдлыг зохицуулах, биед давс хуримтлагдахаас сэргийлэх, тэдгээрийн гадагшлалтыг дэмжих зэрэг олон үүрэгтэй.

13. Гурвалжин будаанд агуулагдах липотропик бодис нь чухал ач холбогдолтой. Энэ нь элгийг хамгаалах (ялангуяа элэгний хатуурлаас), зүрх судасны системийг дэмжих, нойр булчирхайн үйл ажиллагааг сайжруулах үүрэгтэй.

14. Гурвалжин будаа нь цусан дахь сахарын хэмжээнд эерэгээр нөлөөлдөг. Сахарын түвшинг эрүүл мэндэд хор хөнөөлгүйгээр аажим өснө.

15. Гурвалжин будаа биеэс муу холестеринийг гадагшлуулдаг. Энэ нь ялангуяа ахмад настнуудад чухал юм. Нас ахих тусам цусны судсанд холестеринон товруу ихэсдэг ба энэ нь цааш даамжран цусны урсгал саатаж, тархинд очих цусны хэмжээ багасаж ноцтой үр дагаварт хүргэдэг.

16. Холестериноос гадна гурвалжин будаа нь хорт бодисыг гадагшлуулдаг.

17. Гурвалжин будаа төмрийн агууламж өндөртэй учир цус багадалттай хүмүүс хэрэглэвэл зохино.

116
ХөөрхөнХөөрхөн
30
ГоёГоё
24
ГайхмаарГайхмаар
21
БахархмаарБахархмаар
9
ТэнэглэлТэнэглэл
4
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
2
Ха ХаХа Ха
Баярлалаа!

10 Сэтгэгдэл

  1. EBI

    2016/03/30 at 16:01

    Super Food !

  2. Гурвалжин будаагаар Солонгост гоймон хийж иддэг.

  3. Burmaa Tugjchombo

    Burmaa Tugjchombo

    2016/03/30 at 22:50

    Haanaas awch bolohuu neriig ni helj ogooch

  4. Altanzul Tsetseglen Borkhuu

    Altanzul Tsetseglen Borkhuu

    2016/03/30 at 23:01

    Байнга иддэг

  5. Altanzul Tsetseglen Borkhuu

    Altanzul Tsetseglen Borkhuu

    2016/03/30 at 23:02

    Burmaa Tugjchombo бүх дэлгүүрт бгаа бор өнгөтэй гурвалжин хэлбэртэй

  6. Oyundalai Badam

    Oyundalai Badam

    2016/03/31 at 14:35

    Orosuud odor tutam heregledeg um baisan.

  7. Зочин

    2016/03/31 at 22:09

    vntei zowolgoo bn oshoo ih zowolgoo tawiarai

  8. zulaa

    2016/04/16 at 16:55

    yostoi id shidtei yum bn odoo bnga xeregleneee

  9. оунаа

    2016/05/02 at 00:45

    Байнга хэрэглэдэг гэхдээ илуу их мэдээлэлтэй боллоо баялралаа

  10. Зулаа

    2017/02/01 at 12:46

    Гурвалжин будаа их амттай шөл болон мах , тахианы цээж махтай хуураад идхэд амт гэж янзын , жингээ хаях хүсэлтэй хүн цагаан будаа гурилнаас татгалзаад гурвалжин будааг тогтмол хэрэглээд үзээрэй ингэхэд та 1 2 сарын дараа жин багасаж сэтгэл өөдрөх алхана шүү дээ

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *