Нойр хулжилтыг анагаах хүнсний бүтээгдэхүүнүүд

1

Нойр бол бидний эрүүл амьдрах хамгийн гол хүчин зүйлсийн нэг. Нойрсолтыг батерей цэнэглэхтэй зүйрлэж болно. Биднийг унтаж амарч байх үед тархи дахин ачаалагдаж, илүү сайн ажилладаг ба бие дахин сэргэж, хангалттай нойрсоод сэрэх үед бие сэргэн шинэчлэгддэг байна. Гэвч өнөө үеийн амьдралын хэв маяг, хөгжлөөс хамааран олон хүмүүс нойр хулжих зовиурыг эдлэх болжээ.

Гэхдээ хүн амьдралын зөв хэв маягийг сонгож, хоол хүнсэндээ анхааралтай хандвал нойр хулжилтаас ангид байх боломж байдаг юм байна. Дараах хоол хүнснүүд нь нойр хулжилтыг арилгахад тодорхой хэмжээгээр үр нөлөө үзүүлдэг ажээ.

Бүйлсний самар

Бүйлсний самранд агуулагдах магни нь нойрны гол түлхүүр юм. Магни нь булчин суллах, стрессийн эсрэг үйлчилдэг.Нойр хулжилтыг анагаах хүнсний бүтээгдэхүүнүүд 6

Интоор

Интоор болон интоорын төрлийн бүтээгдэхүүнүүд нь сайн нойрсолтонд тустай. Энэ жимс нь чанартай, үр дүнтэй нойрсоход тусалдаг байна.Нойр хулжилтыг анагаах хүнсний бүтээгдэхүүнүүд 3

Гадил

Гадил жимсэнд агуулагдах магни, кали, триптофан нь нойрыг сайжруулах ‘шидэт гурвал’ юм. Ялангуяа гадил жимсэн дэх триптофан нь нойрсолтыг өдөөдөг серотонин болон мелатонины ялгаруулалтыг дэмждэг.Нойр хулжилтыг анагаах хүнсний бүтээгдэхүүнүүд 1

Бамбай өвсний үндэс

Цай эсвэл ханд хэлбэрээр ихэвчлэн хэрэглэгддэг энэ ургамлыг эртний Грек, Ромын үеэс нойрсоход туслах зорилгоор ашиглаж иржээ.Нойр хулжилтыг анагаах хүнсний бүтээгдэхүүнүүд 4

Овьёосны каш

Магни, калигаар баялаг энэ хүнс нь оройн цагаар идэхэд хамгийн тохиромжтой хүнс юм. Нойрсуулах, тайвшруулах нөлөөтэй овьёосны кашийг сүүтэй хамт хэрэглэхэд үр нөлөө нь илүү сайн байдаг.Нойр хулжилтыг анагаах хүнсний бүтээгдэхүүнүүд 5

Халуун сүү

Хурдан бөгөөд сайн нойрсоход маш үр дүнтэй өөр нэгэн хүнс бол халуун сүү юм.Нойр хулжилтыг анагаах хүнсний бүтээгдэхүүнүүд 2

4
ГоёГоё
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *