Попын хаан домогт Michael Jackson-ы тухай 20 баримт

1

Магадгүй өнөөг хүртэл өөр хэний ч од домогт Michael Jackson-ы од шиг тодоор гэрэлтээгүй байх. Хүн төрөлхтний соёл урлаг, дуу хөгжмийн түүхэнд гайхамшигтай хурц тодоор гэрэлтээд дэндүү эрт хорвоог орхин одсон энэ агуу суу авьяастны тухай сонирхолтой 20 баримтыг уншигч та бүхэнтэй хуваалцъя. Попын хааны шүтэн бишрэгчид, дурсан санагчдын хувьд уншууртай нийтлэл болж чадна гэж найдаж байна.

1. Michael Jackson өөрийнхөө 1,6 м өндөртэй роботыг бүтээлгэхийг хүссэн ба энэхүү робот нь Невадагийн элсэн цөлөөр хэсүүчилж байх учиртай байжээ.

Энэхүү хөшөөг Лас Вегасын McCarran нисэх онгоцны буудал дээр харж болно.Попын хаан домогт Michael Jackson-ы тухай 20 баримт 1

2. Michael Jackson болон түүний эгч La Toya Jackson нарыг нэг хүн гэдэгт зарим хүмүүс итгэдэг.

Ахынх нь үхлийн тухай олон хүнд бодлууд La Toya-г өнөө хэр нь зовоосоор байгаа гэнэ.Попын хаан домогт Michael Jackson-ы тухай 20 баримт 2

3. Michael Jackson Marvel компанийг бараг худалдаж авах шахсан.

Тэрээр Spider-Man-ы дүрд тоглохыг үнэхээр их хүсдэг байсан учир үүнийг өөрийн мөрөөдлийг бодит болгох цорын ганц зөв арга гэж үзсэн байна.Попын хаан домогт Michael Jackson-ы тухай 20 баримт 3

4. Michael Jackson-д олон нийтэд ил гаргаагүй олон зуун дуунууд байдаг гэдэг нь түүнийг нас барсны дараа түүний сейфнээс олдсон юм.

Попын хаан домогт Michael Jackson-ы тухай 20 баримт 4

5. Michael Jackson 2001 оны 9-р сарын 11-нд Дэлхийн худалдааны төвд уулзалттай байсан ч нам унтчихсан байжээ.

Тэрээр тухайн өдрийн аюулаас амь мултарсан цорын ганц од биш юм. Түүний адилаар Gwyneth Paltrow, Patti Austin, Julie Stoffer, Michael Lomonaco, Larry Silverstein, Ian Thorpe /Австралийн сэлэгч/, Mark Wahlberg, Sarah Ferguson, Seth MacFarlane нарын алдартнууд энэ өдөр уг худалдааны төвд очих байсан байна.Попын хаан домогт Michael Jackson-ы тухай 20 баримт 5

6. Michael Jackson өөрийн Beat It дууны клипэндээ жинхэнэ дээрэмчдийн бүлгийн гишүүдийг тоглуулсан.

Попын хаан домогт Michael Jackson-ы тухай 20 баримт 6

7. Michael Jackson-ы боксер шорт Ebay дээр 1 сая доллараар зарагдсан.

2005 онд Calvin Klein-ий энэхүү шортыг цагдаа нар Jackson-ыг насанд хүрээгүй хүүхдийг садар самуунд уруу татсан хэргийн нотолгоо болгон авсан байжээ.Попын хаан домогт Michael Jackson-ы тухай 20 баримт 7

8. Mr. T 1980-аад онд Michael Jackson-ы бие хамгаалагч байсан.

Тэрээр мөн Steve McQueen, Diana Ross, Muhammad Ali нарыг нэг шөнийн 3000 гаруй доллараар хамгаалдаг байжээ.Попын хаан домогт Michael Jackson-ы тухай 20 баримт 8

9. Michael Jackson нэг удаа Steven Spielberg-д хараал хийлгэхийн тулд шулам домчид 150,000 доллар төлж байжээ.

Попын хаан домогт Michael Jackson-ы тухай 20 баримт 9

10. Justin Timberlake анх N Sync-ын Gone дууг Michael Jackson-д зориулан бичиж байжээ.

Justin хэзээд Michael-ын авьяасыг үнэнчээр шүтэн биширдэг байсан.Попын хаан домогт Michael Jackson-ы тухай 20 баримт 10

11. Michael Jackson-ы цогцсонд хийсэн задлан шинжилгээгээр тэрээр уруулаа ягаан өнгөөр, нүдэндээ бараан өнгөөр шивүүлсэн гэдэг нь ил болсон.

Michael арьс будагч бодисоо алдах архаг эмгэгтэй байсан болохоор нүүр, цээж, хэвлий, гарынхаа толбыг далдлахын тулд их хэмжээний нүүрний будаг хэрэглэдэг байсан байна.Попын хаан домогт Michael Jackson-ы тухай 20 баримт 11

12. Michael Jackson-ы хит дуу Thriller дуу нь Starlight нэртэй байсан ба дахилт нь Starlight! Starlight sun… байжээ.

Попын хаан домогт Michael Jackson-ы тухай 20 баримт 12

13. Michael Jackson, Freddy Mercury нар хамтдаа дуэт хийж бичүүлж байжээ.

Энэхүү бичлэг 30 жилийн дараа ил болсон юм.Попын хаан домогт Michael Jackson-ы тухай 20 баримт 13

14. Телевизийн алдарт шоу Simpsons-оос сэдэлтэй 90-ээд оны Do the Bartman хит дууг Michael Jackson бичжээ.

Тэрээр Simpsons ялангуяа Bart-ын шүтэн бишрэгч байсан.Попын хаан домогт Michael Jackson-ы тухай 20 баримт 20

15. Түүний хайртай хүүхэлдэйн баатар нь Pinocchio.

Дашрамд дурдахад Michael Диснейн телевизийн тусгай дугаарууд жишээ нь Диснейлэндийн 25 жилийн ойн нэвтрүүлэгт оролцож байсан.Попын хаан домогт Michael Jackson-ы тухай 20 баримт 14

16. Home Alone киноны од Macauley Culkin Jackson-ы хүүхдүүдийн хоёрынх нь хуурай эцэг юм.

Домогт эрхмийн найз байсан Macauley Culkin түүнийг үргэлж хамгаалдаг байсан ба түүний тухай элдэв яриаг хөгийн зүйл гэж үздэг байсан.Попын хаан домогт Michael Jackson-ы тухай 20 баримт 15

17. Сайхан сэтгэлтэй, өглөгч супер од дэлхий даяар зовж зүдэрч байгаа хүүхдүүд маш олон байгааг хүмүүст сануулах үүднээс гартаа хар өнгийн бугуйвч үргэлж зүүдэг байжээ.

2000 онд тэрээр хамгийн олон удаа буяны үйл хийсэн гэдгээрээ Гиннесийн дэлхийн дээд амжилтын номонд бичигдэхээр дурдагдаж байсан байна.Попын хаан домогт Michael Jackson-ы тухай 20 баримт 16

18. Michael Jackson ногоон хоолтон байсан.

Попын хаан домогт Michael Jackson-ы тухай 20 баримт 17

19. Jackson-д хэвлэлийнхэн хэд хэдэн хоч өгсөн нь The Gloved One, Wacko Jacko, Jacko, The King of Pop, MJ зэрэг аж.

Попын хаан домогт Michael Jackson-ы тухай 20 баримт 18

20. Дэлхийн улс орнууд дахь Madame Tussauds музейд Jackson-ы 5 лааны тосон баримал байдаг.

Elvis Presley, Madonna нарын тус бүр 6 лааны тосон баримал байдаг нь хамгийн олон юм.Попын хаан домогт Michael Jackson-ы тухай 20 баримт 19

29
ГоёГоё
6
БахархмаарБахархмаар
5
ГайхмаарГайхмаар
4
ХөөрхөнХөөрхөн
4
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
1
Ха ХаХа Ха
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *