30 наснаасаа өмнө дэлхий ертөнцийг ойлгоход тань туслах 30 баримт

0

Бага байхаасаа л бид дэлхий ертөнцийн тухай ихийг мэдэхийг хүсдэг байлаа. Бидний амьдралтай холбоотой аливаа үзэгдлийн талаарх асуултанд хариулт хайсаар л явна юу?

Бидний дэлхий ертөнц хэрхэн оршиж байгаа тухай сонирхолтой баримтуудаас танд танилцуулж байна.

Дэлхий ертөнцийн үнэн мөнийг 30 наснаасаа өмнө мэдэхэд тань туслах 30 баримт 1

2. Насанд хүрсэн хүний гавал 206 яснаас бүрддэг бол нялх хүүхдийн гавал 270 орчим яснаас бүрддэг ажээ.

3. Хүн амьдралынхаа нийт хугацаанд Дэлхийн 5 экватортой тэнцэхүйц газраар явсан байдаг байна.

4. Австралийн баруун хэсэгт ягаан өнгийн нуур байдаг.

Дэлхий ертөнцийн үнэн мөнийг 30 наснаасаа өмнө мэдэхэд тань туслах 30 баримт 11

6. Хайч, шүхрийг Леонардо да Винчи зохион бүтээсэн.

7. Дэлхийн өнцөг булан бүрт хүмүүс өөр өөр өнгийн солонго хардаг. Жишээ нь, Их Британид 6, Хятадад 5, арабын улс орнууд ердөө л 4 өнгийн солонго хардаг ажээ. Харин Оросод 7 өнгийн солонго харагддаг байна.

8. Сансар огторгуйд гэрэлтэх оддын тоо Дэлхийн элснээс ч их, харин нэг элсэнд байгаа атом нь нийт оддоос ч их.

9. Turritopsis nutricula хэмээх далайн мөгөөрс энэ Дэлхий дээр үхэшгүй мөнхийн цорын ганц амьд амьтан.

Дэлхий ертөнцийн үнэн мөнийг 30 наснаасаа өмнө мэдэхэд тань туслах 30 баримт 4

11. Муур 100 орчим дуу авиа гаргаж чадна. Харьцуулахад, нохой дөнгөж 10 дуу авиа л гаргаж чадна.

12. Нимбэгт агуулагдах сахарын хэмжээ гүзээлзгэнээс даруй 10 дахин их.

13. Долоо хоногийн хамгийн их үр бүтээлтэй өдөр бол Мягмар гариг.

14. Apple компани өөрийн бүхий л компьютерт баталгаа өгдөг, гэхдээ хажууд нь тамхи татсан бол баталгааг хүчингүй болгоно.

Дэлхий ертөнцийн үнэн мөнийг 30 наснаасаа өмнө мэдэхэд тань туслах 30 баримт 12

16. Нэг халбага хөрсөнд агуулагдах амьд организмын тоо дэлхийн нийт хүн амаас ч их.

17. Таны төрсөн өдөр дэлхийн 19 сая гаруй хүнийхтэй давхацдаг.

18. Бодь гөрөөс Шотландын үндэсний амьтнаар тодорхойлогддог.

19. Дэлхийн тив болгонд Ром гэсэн нэртэй хот байдаг. Ганцхан Антарктидад л байдаггүй.

Дэлхий ертөнцийн үнэн мөнийг 30 наснаасаа өмнө мэдэхэд тань туслах 30 баримт 15

21. Хойд Солонгос өөрийн хуанлийг 1912 оноос эхлүүлсэн – Ким Ир Сений төрсөн оноос эхлэнэ.

22. Лхагва гариг бүрийн 15:30 минутад эмэгтэй хүн байгаагаасаа хөгшин харагддаг.

23. Монголын далай тэнгисийн флот ганцхан усан онгоцтой, нийт 7 үйлчилгээний ажилтантайгаас нэг нь л сэлж чадна гэж гадны нэгэн сайтад дурьдсан байна.

24. Кокосын сүү ариутгах чадалтай (гадна хальс нь гэмтээгүй бол шүү), тийм учраас ядуу буурай улс орнууд дуслын шингэн болгон ашиглах тохиолдог байдаг.

Дэлхий ертөнцийн үнэн мөнийг 30 наснаасаа өмнө мэдэхэд тань туслах 30 баримт 14

26. Загасны насыг хайрсаар нь буюу “амьдралын тойрог”-оор нь мэдэж болно.

27. Хүн байнга өнгөрснөөрөө амьдарч байдаг – ойролцоогоор 80 миллисекундээр. Мэдээлэл боловсруулахын тулд бидний тархинд ийм хугацаа шаардлагатай байдаг ажээ.

28. 1954 онд Бомбэй хот хархандаа баригджээ, ямар сайндаа л татварт үхсэн харх тооцож авч байх вэ дээ.

29. 19 дүгээр зуунд Британийн эрэг хавиар маш их хавч үзэгдэх болж шоронгийн хоригдол, өнчин хүүхдийн асрамжийн газрын хүүхдүүдийг хүртэл хооллож байжээ. Үлдсэнийг нь бордоонд ашиглахаар нунтаглаж байв.

30. Бидний биед байгаа ДНК-г тэгш шулуун болговол Дэлхийгээс Нар хүртэлх зайнаас 8 дахин урт байх ажээ.

2
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *