Ихэнхи хүмүүс зун гэр бүлтэйгээ хамт цагаа цэвэр агаарт өнгөрүүлэхийг хүсдэг. Энэ үед зуслан тэдний хоёр дахь гэр нь болдог. Гэвч “хотын” хүүхдүүдэд зуслан зүгээр л нэг уйтгар гунигийн орон.
Бид дараах 20 гайхамшигтай санааг цуглуулан бэлтгэлээ. Хүүхдүүд тань зуслан дээрээ цагийг зугаатай өнгөрөөнө гэдэгт итгэлтэй байна.
Зургийн том самбар
Ихэнх хүүхдүүд зураг зурах дуртай байдаг. Гэхдээ тэд үүнийг ихэвчлэн гэртээ байхдаа л хийдэг. Гадаа цаг агаар гайхалтай байхад яагаад бүгчим өрөөнд сууж зурах ёстой гэж! Залуу зураачийг хэрхэн баярлуулахаа эндээс олж мэдээрэй.
Шүхэр доорх элс
Ямар ч тоглоомын талбай элсгүй байна гэж үгүй. Элсээр тоглож, шидэт ордон барьдаг хүүхдүүдэд тусгайлан зориулж элсний талбай хийх арга энд байна.
Гал тогоо
Бяцхан охид гэрийн эзэгтэй болж тоглох дуртай байдаг. Хэрэв тэднийг ийм гал тогооны цуглуулгаар баярлуулбал таалагдах нь лавтай! Хэрхэн энгийн тавиур ашиглаж бяцхан гал тогоо бүтээхийг эндээс үзээрэй.
Туршилт хийх самбар
Залуу шинжээчид туршилт хийхгүй байна гэдэг байж боломгүй хэрэг. Тархиа хөгжүүлэхээс гадна хөгжилтэй шүү дээ! Хэрэв энэ санаа танд таалагдсан бол энд дараарай.
Шидэт урц
Ийм тансаг урц хүүхэд бүрд таалагдах болно! Халуун өдөр үүн дотор бүх л өдрийг өнгөрүүлж болох ба эд халуунд наранд цохиулахгүй нь тодорхой. Энэ урцыг босгох аргыг эндээс олж мэдээрэй.
Ер бусын дүүжин ор
Дүүжин орон дээр зүгээр л хэвтэж эсвэл сахилгагүйтэх дургүй хүүхэд хаа байх вэ! Тийм хүүхэд байхгүй гэж бодож байна. Хэрэв таны ойр орчимд мод байхгүй бол асуудал биш. Дүүжин ортой болохыг хүссэн хүмүүс энэ заавар луу орж үзээрэй.
Авирдаг хана
Уйтгартай ухаалаг утаснаас салж өндөрт гарах цаг ирлээ. Цэвэр агаарт биеийн тамираар хичээллэх шиг сайн зүйл өөр хаана байх вэ? Ийм гайхалтай авирдаг хана хийх нууц энд бий.
Гадаах дэлгэц
Хүүхэлдэйн кино, үлгэр, гэр бүлийн кино зэргийг зуны үдэш оддын доор үзвэл илүү зугаатай байх болно! Дэлгэрэнгүйг эндээс уншина уу.
Усан трамплин
Хүүхдүүд үсрэх дуртай. Заримдаа бүхэл өдөржингөө ч үсрэхэд бэлэн мэт санагддаг шүү. Ийм усан трамплин хүүхдүүдийн сонирхолыг ихээр татдаг.
Чулуун хавтан ашиглаж чирта хийх
Тоон дээр үсэрч хүн бүрийн багадаа тоглодог байсан зугаатай тоглоомыг олуулаа тогловол хичнээн хөгжилтэй байх бол! Ялангуяа зурах ямар ч шаардлага байхгүй бол шүү дээ. Хэрэв илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл – энд дарна уу.
Зуны шүршүүр
Аагим халуун зуны өдрүүдэд шүршүүрт орохыг хүсдэг л биз дээ? Ийм шүршүүр багачуудыг ч өсвөр насныхныг ч ихээр баярлуулах болно. Хийх аргыг эндээс олж мэдээрэй.
Дугуйтай савлуур
Яг ийм савлуур ямар ч газрыг чимэх болно. Мэдээж хэрэг хүүхдүүдийн анхаарлыг татах нь лавтай!
Гүнжийн байшин
Бяцхан гүнж ийм байшинд ном уншиж, хүүхэлдэйгээрээ тоглож, чимээгүйхэн мөрөөдөж өдрийг өнгөрүүлэх нь мэдээж. Хийх аргыг эндээс олж мэдээрэй.
Далавчтай савлуур
Ийм савлуур дээр хүн бүр суухыг хүсэх биз ээ. Хөгжилтэйгөөс гадна хийхэд ч хялбархан! Ийм савлууртай болохыг хүссэн хүмүүс энд бас эндээс хийх аргыг олж мэдээрэй.
Хөгжмийн хашаа
Үсэрч харайж биеийн тамираар хичээллэсэн ч дуулж, бүжиглэж, хөгжим тоглохыг ч бас хүсэж байна шүү дээ. Ийм хашаатай байхад цэвэр агаарт задгай тоглолт хийж яагаад болохгүй гэж? Дэлгэрэнгүйг эндээс.
Уулзалт цуглаан
Үсэрч гүйсний дараа сууж, амарч, ширээний тоглоом тоглох ч мөн давгүй санаа шүү. Ийм санааг эндээс олж мэдээрэй.
Олсоор явах
Янз бүрийн түвшинд модны хооронд чанга гэгч нь татсан олсоор ирээдүйн акробатчид бэлтгэлээ хийхдээ дуртай байх болно. Үүнтэй адил санааг эндээс олж хараарай.
Үлгэрийн цэцэрлэгт хүрээлэн
Үүнийг хар даа: энэ чинь бүхэл бүтэн хаант улс байна шүү дээ! Хүүхдүүд энд тоглож, мод цэцэг тарьж цагийг зугаатай өнгөрүүлж болно. Гайхалтай санаа! Эндээс сурч мэдэж болно шүү.
Мөрөөдлийн авто зам
Ийм авто замыг юутай ч харьцуулашгүй юм! Хэрэв та хүүхэддээ ийм зам хийж өгвөл хүүхэд тань уйтгар гуниг гэж юу байдгийг ор тас мартах болно. Тусламж энд байна.
М. Оюунгэрэл
2016/09/02 at 09:29
protection
2016/12/26 at 07:33
Hi, after reading this awesome article i am too happy to share my know-how here with friends. http://www.webtoolmaster.com/fr/index.htm