Амьтны хүрээлэнгийн ажилтан 32 жилийн өмнө арчилж байсан заантайгаа дахин уулзжээ. Заан түүнийг тэр дор нь таньсан нь үнэхээр сэтгэл хөдөлгөм үйл явдал болж өнгөрчээ

0

Британийн амьтны хүрээлэнгийн ажилтан 30 гаруй жилийн өмнө арчилж халамжилж байсан заантайгаа дахин уулзжээ. Тэдний уулзалт үнэхээр сэтгэл хөдөлгөмөөр үйл явдал болж өнгөрсөн юм.

Глазгогийн амьтны хүрээлэнд 1970-1980-аад оны үед байсан энэтхэгийн Кирсти хочтой заан хуучны анд Питер Адамсоныг тэр дор нь таньжээ.

Адамсон 1970-аад оны эхэн үед шотландын амьтны хүрээлэнд ажиллаж байхдаа Кирстийг халамжилж арчилдаг байжээ. 1987 онд заан амьдран суух хаягаа өөрчилсөн байна.

CEN/Zoo Neunkirchen

Адамсон зааны шинэ амьдралын тухай мэдээлэлгүй байсан хэдий ч түүнийг Германд амьдарч байгааг саяхан олж мэджээ. Ингээд найзтайгаа уулзахаар шийдсэн байна.

 

Тэд уулзалдаж Адамсон Кирстийг илэхэд заан хошуугаараа найзаа цоxижээ – заанууд хамгийн дотно танил хүнтэйгээ л ингэж мэндчилдэг юм.

CEN/Zoo Neunkirchen

“Заан хэзээ ч, юу ч мартдаггүй гэж ярьдаг нь надад их сонин санагддаг юм. Тэр намайг өөртөө ойртуулж хүлээж авсан, энэ нь миний сэтгэлийг үнэхээр их хөдөлгөсөн л дөө. Түүнийгээ би зүрх сэтгэлдээ үргэлж тээж явах болно”.

 

Амьтан судлаачдын үзэж байгаагаар бол заан хуучин танилаа дуу хоолойгоор нь таньсан бололтой. Шотланд эр одоо зааныг байнга эргэж тойрч байхаар шийджээ.

CEN/Zoo Neunkirchen

Кирсти 1967 онд төрсөн бөгөөд 2005 оноос хойш Германы баруун хэсэгт байрлах Нойнкирхен амьтны хүрээлэнд амьдрах болжээ.

 

Сэтгэл хөдөлгөсөн уулзалтын бичлэг:

Заан хүмүүсийг санадаг гэдгийг та урьд нь мэддэг байсан уу?

21
ХөөрхөнХөөрхөн
3
БахархмаарБахархмаар
2
ГоёГоё
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *