
Дэлхий дээр хэдэн зуун төрлийн нохойн үүлдэр бий. Үүлдэр болгон өөрийн гэсэн давтагдашгүй онцлогтой. Нохойны эздэд өөрийн нохой нь хамгийн шилдэг нь байх бөгөөд үүнд түүний үүлдэр, гарал угсаа огт нөлөөлдөггүй. Тэглээ гээд бусад ховор үүлдрийн хажуугаар нүд аниад гарч чадахгүй нь ойлгомжтой – эдгээр нохойнууд этгээд содон гадаад төрх, нэршилтэй байх бөгөөд итгэхийн аргагүй өндөр үнэ хүрдэг. Сонирхол татсан амьтадтай бушуухан танилцацгаая, магадгүй та урьд нь огт харж байгаагүй болов уу. Тухлан сууж сонирхоорой.
Пуми

Пумиг пудельтэй андуурах нь их. Гэхдээ Унгарын хөвсгөр энэ үүлдрийг мал хариулах зориулалтаар гарган авчээ.
Катахула буюу ирвэс нохой

Катахула нөхөрсөг бас царайлаг нохой. Луизана мужийн албан ёсны бэлгэ тэмдэг хэмээгддэг. Уг үүлдрийн үүсэл гарал тодорхойгүй.
Ховаварт

Герман үүлдрийн нохой. Анх 1274 онд тэмдэглэгдсэн байсан.
Денди-динмонт-терьер

Урьд нь уг үүлдрийг жижигхэн ан амьтан агнахад ашигладаг байжээ. Өнөөдөр эзэндээ эрхэлдэг гэрийн тэжээвэр амьтан, үзмэрийн амьтан болжээ. Сонирхолтой гадаад төрхөөсөө болоод өндрөөр үнэлэгддэг.
Ксолоитцкуинтли буюу ксоло

Дэлхий дээрх нэн эртний үүлдрийн нохойд хамаарна. Уг гарал нь Мексик.
Аляскийн кли-кай

Үнэнч хань, биеэр жижиг. Гадаад төрхөөрөө хаскигийн гөлгийг санагдуулна.
Чехословакийн влчак

Немц овчарк, карпатын чоно дундаас гаргаж авсан үүлдэр.
Салюки буюу Персийн борз

Гоо үзэсгэлэнгээрээ гайхагдсан ганган нохой. Жижигэн биетэй ан амьтан агнах зориулалтаар уг үүлдрийг гаргаж авчээ.
Каталбурун буюу Турк пойнтер

Таны өмнө пойнтерын маш ховор төрөл байна. Каталбурун – Турк үүлдэр, анх 1650 онд дурдагдсан байдаг. Уг нохойн үндсэн гарлыг Тарсус хот хэмээн үздэг ажээ.
Зэрвэс харахад хамар нь дундуураа тасархай юм шиг – биеийн хөгжил нь үнэхээр этгээд гэмээр. Үнэн хэрэгтээ энэ нь үл мэдэг үнэрийг ч үнэртэх хүчтэй хэрэгсэл ажээ.
Тай рижбек

Зэрлэг улаан нохойноос угшилтай итгэмээргүй ухаантай, бие даасан нохойнууд.
Карелийн баавгай нохой

Нэн эртний гэрийн тэжээвэр нохой. Анчидтай цуг том ан хийж явдаг байжээ.
Исланд овчарк

Уг үүлдэр фин шпиц, норвеги бухундтай гадаад төрхөөрөө төстэй. Чадварлаг малчин, үнэнч хань.
Хятад уралдааны буюу махугоу

Махугоу – Хятадын Юницань мужид үржиж байгаа ба олонд төдийлөн танигдаагүй үүлдэр. Чухам ямар үүлдрээс гаргаж авсан нь тодорхойгүй. Өөрийн буюу байгалийн жам ёсоор үүссэн үүлдэр байж болзошгүй гэж эрдэмтэд үзэж байна.
Жонанги

Энэтхэг үүлдэр, анчин, малчин чанарыг агуулсан.
Прагийн хулганач

Европ гаралтай хамгийн жижиг үүлдэрт ордог. Жижгэвтэр биетэй ч төрөлхийн хулгана барьдаг зантай. Нохойны жин ердөө 2,6 килограмм орчим.







