Спортын домог болсон 13 тамирчин карьерынхаа туршид хэрхэн өөрчлөгдсөн бэ?

1

Serena Williams эсвэл Cristiano Ronaldo-ын тухай бодох үед тэдний амжилт оргилсон ид үеийн дүр зураг бидний сэтгэлд буудаг. Гэвч спортын ерөнцөд хөл тавих үедээ тэдгээр алдартнууд гадаад төрхийн хувьд төдийгүй бие бялдрын хувьд ч одоогийн бидний мэдэх нэгнээс тэс өөр хүмүүс байсан гэхэд хилсдэхгүй ажээ.

1. Lionel Messi

ASSOCIATED PRESS / East News, Rich Graessle / Icon Sportswire / Associated Press / East News

Алдарт хөлбөмбөгчин Lionel Messi 2003 онд Испанийн Барселона клубын 3-р багаас хөлбөмбөгийн мэргэжлийн гараагаа эхлүүлж, ердөө ганц жилийн дотор үндсэн багийн тоглогч болон дэвшиж байжээ. Тэрээр өдгөө Antonela Roccuzzo-той гэр бүл зохиож, 3 хүүгийн аав болсон бөгөөд 7 удаагийн Алтан бөмбөг шагналын эзэн болсон цор ганц тоглогч билээ.

 

2. Serena Williams

East News, Invision / Invision / East News

2002 оноос хойш 8 жил дэлхийн чансааг тэргүүлж, Гранд Сламын түүхэнд ганцаарчилсан болон хосын төрлийн олон амжилтыг эзэмшиж буй нэрт теннисчин Serena Williams тамирчны замналаас гадна загвар зохион бүтээгч, кино найруулагч гэх мэт олон салбарт хүч үзэж явсан нэгэн. Тэрээр 2017 онд Reddit сүлжээний хамтран байгуулагч Alexis Ohanian-тай гэр бүл болж Alexis Olympia Ohanian, Jr нэртэй охинтой болжээ.

 

3. Nadia Comăneci

ASSOCIATED PRESS / East News, AP / Associated Press / East News

Ердөө 14 насандаа Олимпын наадамд төгс гүйцэтгэл үзүүлж 10 оноо авсан анхны тамирчин болж байсан Nadia Comăneci өдгөө 3 удаагийн олимпын аварга билээ.

 

4. Marta

© BrokenSphere / Wikimedia Commons, © CC BY 3.0, © martavsilva10 / Instagram

Marta Vieira da Silva бол эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн бүх цаг үеийн хамгийн агуу тамирчдын нэг билээ. Шигшээ багийн түүхэнд 113 гоол оруулсан тэрээр Бразил улсын төлөө хамгийн олон гоол оруулсан тоглогчоор нэрлэгддэг.

 

5. Cristiano Ronaldo

ASSOCIATED PRESS / East News, © cristiano / Instagram

Английн алдарт Манчестер Юнайтед багт 2003 онд нэгдэж байсан Cristiano Ronaldo замналынхаа туршид маш олон амжилтын эзэн болоод буй. Английн клубыг орхисон цагаас хойш 12 жилийн дараа буюу өнгөрсөн жил Манчестер хотын багтай ахин нэгдээд байгаа тэрээр өдгөө 36 настай ч дэлхийн шилдэг хөлбөмбөгчдийн нэгээр нэрлэгдсээр байгаа билээ.

 

6. Rafael Nadal

Dubreuil Corinne / ABACA / Abaca / East News, FILIPPO MONTEFORTE / AFP / East News

Талбайн теннисийн домог Rafael Nadal 2001 онд 15 настай байхдаа мэргэжлийн тамирчин болж, 19 насандаа Гранд Сламын түрүүг авч байсан тэрээр өдгөө мэргэжлийн замналаа өндөрлүүлээгүй тоглосон хэвээр байгаа төдийгүй, Испанийн Майорка хотод теннисийн академи нээн ажиллуулж байна.

 

7. LeBron James

ASSOCIATED PRESS / East News, © Space Jam: A New Legacy / Warner Animation Group and co-producers

3 өөр багийн хамтаар NBA-ын аварга цолыг хүртсэн цор ганц тоглогч болох LeBron James-ыг алдарт Michael Jordan-тай харьцуулах нь бий. Тэрээр өнгөрсөн жил “Space Jam: A New Legacy” кинонд дүр бүтээгээд амжсан юм.

 

8. Billie Jean King

ASSOCIATED PRESS / East News, Kristin Callahan / Everett Collection / East News

1960-1980 оны хооронд газрын теннисийн ноён оргил болж явсан Billie Jean King спортоос гадна хүйсийн тэнцвэртэй байдлын төлөөх тэмцлээрээ олонд танигджээ. Өдгөө тэрбээр гэргийн хамтаар аз жаргалтай амьдарч байна.

 

9. Lewis Hamilton

© lewishamilton / Instagram, © lewishamilton / Instagram

2008 онд Формула 1-ийн анхны түрүүгээ хүртэж байсан Lewis Hamilton хамгийн олон ялалтын эзэн болсон нисгэгч болон түүхэнд үлдсэн билээ. Сүүлийн жилүүдэд тэрээр төрөлх спортоосоо хөндийрч, хөгжим, хоолны салбарт хүч үзэж байна.

 

10. Usain Bolt

AFP / East News, © usainbolt / Instagram

Цахилгаан хочтой Ямайкын алдарт гүйгч Usain Bolt 2017 онд зодог тайлахаасаа өмнө 8 удаа Олимпын аварга, 11 удаа дэлхийн аварга цолын эзэн болж байжээ. Өдгөө тэрээр ихэр хүү болон охины хамт амьдарч байна.

 

11. Roger Federer

East News, AELTC / FLORIAN EISELE / AFP / East News

Швейцарийн алдарт теннисчин Roger Federer 23 жилийн мэргэжлийн замналдаа Гранд Сламд 20 удаа түрүүлж байжээ.

 

12. Michael Phelps

ASSOCIATED PRESS / East News, © m_phelps00 / Instagram

Олимпын түүхэнд хамгийн олон буюу 28 медальтай тамирчин болох Michael Phelps 2016 онд зодог тайлжээ. 23 удаагийн олимпын аварга тэрээр Калифорни мужийн мисс Nicole Johnson-той гэр бүл болж, 3 хүүгийн хамт амьдарч байна.

 

13. David Beckham

Talking Sport / Photoshot / REPORTER / East News, NO CREDIT / Bauer Griffin / East News

Орчин цагийн хөлбөмбөгийн хамгийн тод оддын нэг болох David Beckham Англи, Испани, АНУ, Францын дээд лигт түрүүлсэн цор ганц англи тоглогч ажээ. Өдгөө тэрээр АНУ-ын дээд лигт хөлбөмбөгийн багийг эзэмшихийн зэрэгцээ сайн үйлсийн асар олон арга хэмжээг зохион байгуулж байна.

11
ГоёГоё
3
БахархмаарБахархмаар
3
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *