Өмнөд Солонгост олж харж болох ер бусын 11 зүйл. Тэд ард иргэдээ сайхан амьдруулахын төлөө өөрсдөөсөө шалтгаалах бүхнийг хийх ажээ

4

Азиуд этгээд бас давтагдашгүй сэтгэхүйгээрээ гайхагддаг. Европчуудын хувьд бол ойлгомжгүй, үл мэдэгдэх ертөнц болно. Өмнөд Солонгосын нийгэм иерархи ихтэй. Нутгийн удирдлагууд ард иргэдээ сайн сайхан амьдруулахын төлөө өөрсдөөсөө шалтгаалах бүхнийг хийхийг хичээх ажээ.

onedio.com

Бид энэ удаад тэдний баялгийн тухай дурдах гэсэнгүй (тэр дундаа орчин үеийн), бас тухайн улс орны технологийн тухай ч дурдахгүй өнгөрнө. Нэг үгээр хэлбэл, бидний бэлдсэн нийтлэлийг уншаад та өөрийн эрхгүй л Өмнөд Солонгосоор аялах хүсэлтэй болох юм.

 

1. Засаг төр нь жирэмсэн эхчүүддээ онцгой анхаарал тавьдаг

onedio.com

Өмнөд Солонгост жирэмсэн эмэгтэй болгон улсаас 500 ам.долларын эрхтэй кредит карт хүлээн авдаг. Энэ мөнгийг эмэгтэй хүнтэй холбоотой бүхий л зүйлд захиран зарцуулж болно: эмэгтэйчүүдийн зөвлөгөө авах, эмчилгээ, шаардлагатай эм тариа зэрэг. Мөн нийтийн унаанд төвөггүй зорчих тусгай таних тэмдэг ч өгдөг ажээ. Жирэмсэн эхчүүдэд зориулсан метроны суудал ягаан өнгөөр тэмдэглэгдэнэ. Жирэмсэн эхэд өгсөн таних тэмдэг нь ирээдүйн эх хүн явж байна гэдгийг бусдад төвөггүй ойлгуулж өгдөг. Ийм тэмдэг нь маш амар, ялангуяа гэдэс мэдэгдэхгүй үед. Ийнхүү ирээдүйн ээжүүдэд машины тусгай зогсоолоор үйлчилдэг ажээ.

 

2. Бараг бүх автобусны буудал нь ирж байгаа чиглэлийн автобусыг одоо цагаар тодорхой харуулдаг самбартай

onedio.com

Үүгээр зогсохгүй эндхийн бүх автобуснууд нь шинэ, агааржуулалт сайтай. Жолооч нарыг цагаан бээлий, нарны шилээр бүрэн хангасан. Хамгийн сайхан нь автобус 24/7 горимоор явдаг. Мөн таксигаар 3-4 зорчигч явбал бараг автобусаар явсантай адилхан мөнгө төлдөг ажээ.

 

3. Супермаркетуудад хүнс амсаж болно, болохоор барах уу бүр амсах ч ёстой

onedio.com

Солонгосын супермаркетуудад аливаа нэг хүнсийг хүссэнээрээ амталж болно. Хэн ч хянахгүй, амсаж үзсэний дараа таны худалдаж авах эсэх нь ч хамаагүй.

 

4. Солонгосчууд хэрэглээ өндөртэй бэлэг авах, өгөх дуртай

onedio.com

Жишээ нь, шинэ байрны цайллагад ирсэн зочдоосоо хэдэн боодол ариун цэврийн цаас авах нь энд энгийн үзэгдэл. Ариун цэврийн цаас хэдий хэр их урт байна төдий чинээ урт насална гэж Солонгосчууд ярьцгаадаг юм. Мөн хоол хүнсийг ч бэлэг болгон авах дуртай. Өмнөд Солонгосын нэгэн компани ажилтнууддаа хоол хүнсээр дүүргэсэн бэлгийн сагс бэлэглэж байсан удаатай. Ийм төрлийн сагсыг дурын супермаркетад зарж байдаг, сонголт арвин төдийгүй тухайн баяр наадмын сэдэвтэй бэлэгтэй сагс ч их байдаг ажээ.

 

5. Солонгосын Шинэ жилээр телевизийн нэвтрүүлэгчид үндэсний хувцсаараа гоёдог

onedio.com

 

6. Цэцэрлэгт явдаг хүүхдүүдэд тодорхой өнгийн хувцас өмсгөдөг ажээ. Хүүхдүүд хотын гудамжаар зугаалж байх үед төөрч алга боллоо гэхэд олны дундаас хувцасны өнгөөр ялгарч байх ёстой юм

onedio.com

 

7. Сүмүүд нь ирсэн сүсэгтэн олондоо жижигхэн, гэхдээ таатай бэлэг гардуулан өгдөг

onedio.com

Бурхныг бэлэгтэй, бэлэггүй хүндлэн хайрлах ёстой л доо. Гэхдээ л сүм хийд таны төлөө санаа тавьж байгааг мэдэхэд таатай. Өөрөөр хэлбэл таны өгсөн арван төгрөг зөвхөн ламын халаас руу ороогүйг мэдэж авч байна. Зарим нэг томоохон сүмүүд сүсэгтэн олны дунд шүдний үнэгүй үзлэг, үсчний үйлчилгээ ч санал болгодог ажээ. Бизнес эрхлэгчдийн дунд сүмийнхээ төлөө сайн үйлс хийхийг уриалсан арга хэмжээнүүд ч зохион байгуулдаг уламжлалтай. Мөн сүмийн хаягийг тодорхой заасан нойтон салфетк гудамжинд тараадаг юм. Сонирхуулж хэлэхэд, Өмнөд Солонгост дэлхий дээрх хамгийн их сүсэгтэн ирдэг сүм байдаг: жил болгон 1 сая сүсэгтэн ирдэг.

 

8. Өмнөд Солонгосын дурлалт хосууд адилхан хувцсаар гоёдог

onedio.com

Бид хоёр дурлалт хосууд шүү гэдгийг солонгос залуучууд дэлхий дахинд хувцсаараа ойлгуулдаг. Дэлгүүрүүдэд нь ч хосын хувцасны сонголт арвин.

 

9. Багшдаа талархлаа илэрхийлэх шалгарсан арга – аяга кофе болон чихэр

onedio.com

Өмнөд Солонгост багш нар болон төр, захиргааны ажилтнуудад том бэлэг өгөхийг хориглодог. Өгсөн тохиолдолд хахууль хэмээн тооцно. Багшдаа “баярлалаа” гэж хэлэхийг хүссэн эцэг эх, хүүхдүүд чихэр эсвэл кофе худалдаж авдаг байна.

 

10. Энд сэдэвчилсэн метро явдаг

onedio.com

Хүүхэлдэйн кинонуудын баатруудад зориулсан метро. Буудлыг нь энэ баатрын дуу хоолойгоор зарлана, зарим нэг суудал дээр нь яг бодит хэмжээгээр нь хийсэн баримал хүртэл суулгасан байдаг ажээ.

 

11. Хогийн сав цөөтэй ч нийтийн бие засах газар хаа сайгүй

onedio.com

Солонгосчууд маш цэвэрхэн улс, тийм ч учраас хотын гудамжинд хогийн сав тавих шаардлага байдаггүй. Харин нийтийн бие засах газрын хувьд метроны буудал болгон дээр, парк болгонд байдаг. Бие засах газрууд нь цэвэрхэн, тэргэнцэртэй хүнд зориулсан бүхээг ч бий. Эмэгтэйчүүдэд зориулсан бүхээгт хүүхдийн живх солих жижиг ширээнүүд мөн байрлуулжээ.

Та өмнө нь Өмнөд Солонгост очиж байсан уу? Юу нь танд хачирхалтай санагдаж байсан бэ?

131
ХөөрхөнХөөрхөн
15
ГайхмаарГайхмаар
11
ГоёГоё
11
БахархмаарБахархмаар
8
Ха ХаХа Ха
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *