Холливудын алдартай найруулагч нар анхны кинон дээрээ ажилласнаас хойш хэрхэн өөрчлөгдсөн бэ?

0

Найруулагчид кино бүтээлийнхээ ард нуугдан хоцордог ч гэлээ энэ салбартаа алдаршсан төлөөлөл нь жүжигчдээсээ дутуугүй олны анхаарлын төвд байдаг билээ. Бид тэдний нэр усыг сайн мэддэг, ямар харагддаг гэдгийг ч санадаг, тэдний найруулсан кинонуудын нэрсийг хуруу даран тоолж хэлдэг. Тиймээс цаг хугацааны эрхэнд тэд хэрхэн өөрчлөгдсөнийг сонирхоход ер илүүдэхгүй байх гэж бодлоо. Уран бүтээлийн хувьд гаргасан өөрчлөлт бус харин хувь хүний хувьд.

Холливудын ертөнцөд хамгийн алдартай хэмээгддэг найруулагчид анхны бүтээл болон сүүлд ажилласан бүтээлүүд дээрээ ямар харагдаж байсныг харьцуулсан юм.

Стивен Спилберг

nofilmschool / Amblin Entertainment

17 настай найруулагч “Firelight” богино хэмжээний кино (1964) бүтээл дээр ажиллаж байгаа үе болон Спилбергийн “West Side Story” уран сайхны киноны (2021) зураг авалт дээр.

 

Квентин Тарантино

Miramax / TarantinoFC

“Reservoir Dogs” киноны (1992) зураг авалтын үеэр болон “Once Upon a Time… in Hollywood” киноны (2019) үе.

 

Кристофер Нолан

Summit Entertainment / Warner Bros.

“Memento” киноны (2000) зураг авалт дээр болон “Tenet” киноны (2020) зураг авалтын үе.

 

Гай Ричи

HandMade Films / Metro-Goldwyn-Mayer

Найруулагч “Lock, Stock and Two Smoking Barrels” кино дээрээ (1998) ажиллаж байх үе болон түүний “Wrath of Man” киноны (2021) зураг авалт дээр авахуулсан хөрөг зураг.

 

Лана Вачовски

Warner Bros. / Warner Bros.

“The Matrix” кино (1999) болон “The Matrix Resurrections” киноны (2021) зураг авалтын үе.

 

Уэс Андерсон

reddit / Indian Paintbrush

Найруулагч “Bottle Rocket” уран сайхны киноны (1996) зураг авалт дээр болон “The French Dispatch” кино (2021) дээрээ ажиллаж байх үе. Хоёр гэрэл зураг дээр хоёуланд нь эртний найз жүжигчин Оуэн Уилсонтой авахуулжээ.

 

Ридли Скот

Photo 12/Alamy / Scott Free Productions

Найруулагч “Alien” кино бүтээж байх үед (1979) болон “The Last Due” киноны (2021) зураг авалт дээрээ.

 

Альфред Хичкок

mubi / Universal Pictures

Найруулагч “The Pleasure Garden” кино (1925) дээрээ ажиллаж байх үе, түүнчлэн “Family Plot” киноны (1976) зураг авалтын үе.

 

Клинт Иствуд

Malpaso Productions / Malpaso Productions

Клинт Иствуд “Play Misty for Me” богино хэмжээний уран сайхны кинонд (1971) найруулагчаар ажиллаж байв. Мөн 90 насандаа “Cry Macho” уран сайхны (2021) бүтээжээ.

 

Стэнли Кубрик

Stanley Kubrick Productions / Warner Bros.

Найруулагч “Fear and Desire” киногоо (1953) бүтээж байх үе болон “Eyes Wide Shut” киноны (1999) зураг авалт дээр.

 

Мартин Скорсезе

Warner Bros. / TriBeCa Productions

Найруулагч “Who’s That Knocking at My Door” уран сайхны киногоо (1967) бүтээж байх үе болон “The Irishman” киноны (2019) зураг авалт дээр.

 

Дэвид Финчер

20th Century Fox / Netflix International Pictures

Найруулагч “ALIEN³” кино (1992) болон “Mank” уран сайхны киноны (2020) зураг авалт дээр.

 

Чарльз Чаплин

Charles Chaplin Productions / Universal Pictures

Чаплин өөрийн анхны уран бүтээл болох “The Kid” богино хэмжээний киноны (1921) зураг авалт дээрээ мөн түүний “A Countess from Hong Kong” киноны (1967) зураг авалтын талбай дээр авахуулсан гэрэл зураг байна. Уг кинонд Марлон Брандо, Софи Лорен, Типпи Хедрен нар тогложээ.

5
ГоёГоё
2
Ха ХаХа Ха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *