Эгч маань сармисыг хөлдөөж хадгалдаг гэдгийг анх сонсоод итгээгүй юм. Одоо харин би өөрөө ингэж хадгалдаг болсон ба өөр бас хэд хэдэн аргатай ч болж авсан

3

Сармис бол олон ашигтай тал бүхий өвөрмөц ургамал билээ. Хоол идэх дур хүсэл нэмэгдүүлдэг, хүний сэтгэл мэдрэл, тархины ажиллагаа, ой тогтоолт гээд олон зүйлд сайнаар нөлөөлнө. Энэ удаа сармисыг халуун, хүйтэн улиралд хөлдөөх аргаар хэрхэн хадгалах аргыг танилцуулъя. Эдгээр аргыг хоол хийх арвин туршлагатай эгч маань зааж өгсөн билээ.

Олон хүн сармисыг хөлдөөж болохгүй, ингэвэл өөрийн ашигтай шинж чанараа алдана гэж үздэг. Гэхдээ ийм биш бөгөөд хөлдөөсөн сармисны амт, шинж чанарыг хадгалж үлдээх боломжтой юм.

Сармисыг бүтнээр нь хадгалах арга

Хадгалах сармисаар хатуу, шүүстэй сармис сонгож авна. Дараа нь сармис болгоныг хүнсний гялгар уутаар ороодог. Ингэснээр хадгалж байгаа сармисаа дараа нь гэсгээхэд амт чанараа хадгалах боломжтой юм.

Сармисны хумсыг хадгалах арга

Би өөрөө дор дурдсан аргаар сармисны хумсыг хадгалах дуртай. Эхлээд хумсаа хальснаас нь цэвэрлээд хуванцар сав юм уу гялгар уутанд хийгээд хөлдөөгчид хийдэг юм. Ийм аргаар хадгалахад их амархан бөгөөд энэ хумсаа дараа нь янз бүрийн хоолонд хийхдээ дахин гэсгээх шаардлагагүй билээ.

Өнгө оруулсан сармис хадгалах арга

Ийм нөхцөлд эхлээд сармисаа хальснаас нь цэвэрлээд, буталж нухаад, мөсний саванд хийнэ. Ийм аргаар би салат, шөл, сүмс, махан хоолонд хийх сармисыг хадгалдаг.

Сармисны сүмс хийж хадгалах

Сармисыг сүмс байдлаар хадгалах арга нь надад бас их таалагддаг. Үүний тулд 100 мл оливийн тос (наран цэцгийн тос бас болно) дээр 7 сармисны хумс, гоньд, яншуй хийнэ.

Бүгдийг нь нунтаглаж нухаад тостойгоо холино.

Та өөр амтлагч, ногоо хольж болох ба энэ нь таны хүслээс шалтгаалах хэрэг.

Гаргаж авсан зүйлээ мөс хийх саванд хийж хөлдөөгчид хадгална.

Төгсгөлд нь хэлэхэд сармис нь нилээд өвөрмөц амт үнэртэй учир аль болох битүү саванд, бусад ногоо, жимснээс зайтай хадгалах хэрэгтэй.

16
ГайхмаарГайхмаар
5
ГоёГоё
5
БахархмаарБахархмаар
4
ТэнэглэлТэнэглэл
4
Ха ХаХа Ха
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

8 Сэтгэгдэл

  1. S Munkhgerel Muugii

    S Munkhgerel Muugii

    2019/08/01 at 20:34

    Vicky Vicky

  2. Minkol Dorj

    Minkol Dorj

    2019/08/01 at 22:19

    mongol sarmis garchihsan yumu

  3. Chimeddorj Battungalag

    Chimeddorj Battungalag

    2019/08/02 at 11:02

    Bayarlalaa.

  4. Doljinsuren Mongolkhuu

    Doljinsuren Mongolkhuu

    2019/08/02 at 13:44

    Hatan Goo

  5. Ichka Tseveendorj

    Ichka Tseveendorj

    2019/08/03 at 17:33

    Jadambaa Bumtsetseg

  6. Өлзий Өлзий

    Өлзий Өлзий

    2019/08/03 at 20:09

    Holdooj boldoggui geed baidagsdee

  7. Batbold Batsukh

    Batbold Batsukh

    2019/08/04 at 02:00

    Bvh nogoog hulduulj bolno barag .harin gesehees ni umnu hiih gej bga hoolondoo heregleh heregtei.enend neeh sonin yum alga gaihah

  8. Narantuya Badarch

    Narantuya Badarch

    2019/08/04 at 21:58

    баярлалаа цуулж хадгалах бас сайхан шүү

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *