Парисын загварын долоо хоногийн үеэр Белла Хадид руу шингэн даавуу бүхий шүршлэгийг цацаж 9 минутад даашинзтай болгожээ. Бүр дараа нь угааж, цэвэрлэж болно гээч!

0

Шинжлэх ухаан, загварын ертөнц – өөр хоорондоо огтолцохгүй зэрэгцээ орших шулуун гэж ойлгож ирсэн. Харин францын Coperni брэнд уг ойлголтыг саяхан эвдэж чаджээ. Парист зохион байгуулагдсан загварын долоо хоногийн үеэр тэд шингэн цацдаг-даашинзаа загвар өмсөгч Белла Хадидад “өмсгөн” танилцуулсан байна. Тухайн үзүүлбэр нь шинэ санаачлага төдийгүй үзүүлбэрийн гол шуугиан болсныг дурьдаад ч илүүц биз ээ. Ямар учиртай даашинз, мөн жирийн хувцас шиг өмсөж болдог эсэхийг бид танд энэхүү нийтлэлээрээ сонирхуулах гэж байна.

Coperni брэндийн танилцуулсан шингэн даашинз нь Парист зохион байгуулагдсан загварын долоо хоногийн шуугианы гол сэдэв болжээ

bellahadid / Instagram

Уг шинэлэг бодисыг загвар өмсөгч Белла Хадидын бие рүү шүршсэн юм.

 

Энэхүү этгээд даашинзыг жирийн хувцас шиг өмсөж болно гэхээр нэг л санаад бууж өгөхгүй

coperni / Instagram

Шингэн шүрших бодисыг хөвөнгийн ширхэг, полимер уусмалар хийсэн бөгөөд бие рүү шүршихэд даавуу болж биед наалддаг.

 

Билла Хадидад өмсгөх даашинзыг бүтээхэд ойролцоогоор 9 минут зарцуулжээ

Dezeen / Instagram

Бэлэн болсон даашинзыг алсаас харахад торго эсвэл нимгэн даавуугаар хийсэн хувцсыг санагдуулж байв. Барьж үзэхэд зөөлөн мэдрэгдэнэ.

 

Шингэн даавууны технологийг Fabrican компани зохион бүтээжээ

bellahadid / Instagram

Уг технологийг доктор Мануэль Торрес боловсруулсан бөгөөд тэрээр даашинзыг загвар өмсөгчид “өмсгөсөн” юм. Даавуун биш материалыг төрөл бүрийн хөвөнгөөр хийж болохыг боловсруулагч хэлжээ: байгалийн цэвэр гаралтай материалаас эхлээд синтетик ч ашиглах боломжтой. Үүнд арьс, үс ноос, хөвөн, нейлон, целлюлиз, нүүрстөрөгчийн нано хөвөн зэрэг багтана.

 

Даашинзны хамгийн сонирхолтой зүйл гэвэл даашинзыг дахин өмсөж болно, бүр угааж цэвэрлэх ч боломжтой

coperni / Instagram

Даашинзыг уусгаад дахиад шүрших ч боломжтой технологи ажээ. Таны зах хязгааргүй уран зөгнөл байхад л хангалттай.

 

Шингэн хувцас – хөнгөн үйлдвэрлэлд гарсан бодит өөрчлөлт!

bellahadid / Instagram

Уг технологийн онолоор бол зөвхөн хувцас бүтээхэд бус мөн дизайнер, тавилга болон арт-төслүүдэд ч хэрэглэх боломжтой. Уран бүтээлийн ямар ч салбарт ашиглаж болох төгс технологи гэж нүүр бардам хэлж болохоор санагдана.

 

Белла Coperni брэндийн загвар өмсөгч болон зогсож байхдаа ихэд сандарсан ажээ

coperni / Instagram

Загвар өмсөгч шахуу хуваарьтай байдаг тул уг үзүүлбэрийг давтах боломж огт олдоогүй шууд л тайзан дээр туршиж үзсэн нь энэ юм.

 

Белла үзүүлбэрийн үеэр үнэхээр их даарснаа ч нуусангүй

sebastienmeyer / Instagram

Тайзан дээр нvцгэн зогсоод даашинзаа оёулахад даарах нь ойлгомжтой биз ээ.

 

Уг үзүүлбэр загвар өмсөгчийн хувьд амжилтын оргил болсон хэмээн Белла мэдэгдэв

sebastienmeyer / Instagram

“Миний амьдралын хамгийн сайхан мөчүүдийн нэг” гэж Белла сэтгүүлч, найз нөхөддөө хэлсэн байна.

 

Белла Хадид Coperni загварын ордны үндэслэгч Себастьен Мейер болон Арно Вайан нарын хамт

sebastienmeyer / Instagram

 

Үзүүлбэрийг бүрэн эхээр нь эндээс үзэж болно – үнэхээр сонирхолтой болжээ

Шинэлэг, этгээд даашинзыг загвар өмсөгч Белла Хадид нүүр бардам танилцуулж чимэг нь болж чадлаа. Coperni брэнд яагаад түүнийг сонгов? Учир нь Белла Хадид аливаа технологийг сонирхдог нэгэн бөгөөд загварын этгээд хачин төслүүдэд оролцох сонирхолтой байдгийг уг брэнд анзаарч харжээ.

23
ГоёГоё
5
ХөөрхөнХөөрхөн
2
Ха ХаХа Ха
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

9 Сэтгэгдэл

  1. Khulann Bayarkhuu

    Khulann Bayarkhuu

    2022/10/07 at 20:23

    boroo orvol budaayu😝

  2. Leo Leo

    Leo Leo

    2022/10/07 at 20:31

    Угааж болно гээд бичсэн байхад л бороо орвол будаа юу гэнэ ээ. Арай dumb уу.

  3. Nomin Erdene

    Nomin Erdene

    2022/10/07 at 20:43

    Khulann Bayarkhuu ugaaj tseverlej bolno gj bhd yu asuugd bgn ahah

  4. Л. Тэргэлсаран

    Л. Тэргэлсаран

    2022/10/07 at 20:48

    гайхалтай

  5. Khulann Bayarkhuu

    Khulann Bayarkhuu

    2022/10/07 at 20:50

    Nomin Erdene ugaaj tseverlene l gej oilgjinshd

  6. Mungunuu Munguu

    Mungunuu Munguu

    2022/10/07 at 21:12

    Цолмон Золбоо

  7. Gandavaa Chuka

    Gandavaa Chuka

    2022/10/07 at 22:30

    Khulann Bayarkhuu tusgai bodisoor uusgah bailguidee bas ter boroo moroog chin tootsooloo bailguidee bid nariig boduul hamaagui uhaantai humuusiin buteel

  8. Munkhtuya Jamiyanjamts

    Munkhtuya Jamiyanjamts

    2022/10/07 at 23:00

    Wow .

  9. Булган Б.

    Булган Б.

    2022/10/08 at 00:39

    Khulann Bayarkhuu ene tsatsaj bolgoson plajiig ni ugaaj bolno geed bh shig bn

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *