Эмээ маань надад царс модны холтсоор үсээ угааж байхыг зааж өгснөөс хойш үс минь өнгө орж сэргэж, унах нь ч эрс багассан

0

Би үснийхээ эрүүл мэндийг тэтгэх аргыг байнга эрэлхийлж байдаг юм. Илүү өтгөн, торгомсог бас бат бөх байлгахыг хичээдэг. Саяхан царс модны ханд гайхалтай үйлчилгээ үзүүлдэг болохыг олж мэдлээ. Ид шидийн гэмээр бэлдмэлийг хийхэд маш амархан мөртөө ашиг тус ихтэй. Энэхүү нийтлэлээрээ та бүхэнд жорыг танилцуулах гэж байна.

© Depositphotos

Царс модны холтсоор бэлдсэн ханд

Эмэгтэй хүн болгон мэргэжлийн үсчин дээр очиж үсээ байнга арчлуулаад байх боломжгүй. Тийм ч учраас эмэгтэйчүүд өөрийн гоо сайхан, арьс, үс арчлах ардын уламжлалт аргуудыг ашиглахыг хичээдэг. Бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадаж байгаа өнөө цагт гэрт байгаа бэлэн зүйлс, мөн эмийн санд зарагдаж байгаа энгийн бэлдмэл аминд орж байна.

Царс модны холтос үс бэхжүүлдэг болохыг би саяхан олж мэдсэн юм. Буурал үсийг дарна, мөн үсний өнгийг сэргээж илүү өнгөлөг болгох үйлчилгээ үзүүлдэг ажээ.

© Depositphotos

Зарим нэг эмийн сангуудад царс модны холтос зардаг. Үнийн хувьд өндөр биш. Эмийн санд байхгүй бол ой модоор зугаалж байхдаа өөрийн хэрэгцээний холтсыг ч байгальд хор учруулахгүйгээр бэлдэж болно. Багахан хэмжээний холтос удаан ашиглагдана.

Царс модны холтсыг гоо сайхандаа эртнээс хэрэглэж эхэлсэн төдийгүй үс арчилгаанд ашиглах бүтээгдэхүүний хувьд дээгүүр бичигддэг байсан байна. Арга ч үгүй биз дээ, ашиг тус үнэхээр их бүтээгдэхүүн.

© Depositphotos

Нэгдүгээрт, царс модны холтос нь үсний угийг бэхжүүлэх бөгөөд үүний ачаар үс бат бөх, уян хатан болдог. Хоёрдугаарт, үсийг угаас нь арчлаад эхлэхээр өнгө зүс орж гялалзана. Урьдынхаасаа илүү цэвэрхэн байдлаа удаан хадгалдах болно.

Хэдий ашиг тус ихтэй ч тэр болгон царс модны холтсыг хэрэглэж бас болохгүй. Уг бүтээгдэхүүн бор эсвэл хар үстэй бүсгүйчүүдэд илүү тохиромжтой. Шаргал үстэй бүсгүйчүүд үснийхээ өнгийг гэмтээж болзошгүй. Тиймээс болгоомжтой хандаарай.

 

Үс арчилгааны хандыг хэрхэн хийх вэ?

Үс бэхжүүлэх ханд бэлдэхийн тулд танд царс модны холтос болон ус хэрэг болно. Орцыг дараах байдлаар тохируулаарай: 3 хоолны халбага холтсыг 1 литр усанд хийнэ.

Ханданд мөн төрөл бүрийн эфирийн тосыг нэмж болно. Жишээ нь, холтостой грейпфрут, бергамонт, нимбэг, розмарин зэрэг эфирийн тос гайхалтай зохицдог.

© Depositphotos

Царс модны холтостой хандыг янз бүрийн аргаар бэлдэнэ. Нэгдүгээр арга маш энгийн. Холтос дээрээ буцалсан усаа хийж таглаад 60 минут хандалж орхино. Цагийн дараа хандыг шүүнэ. Бас нэг арга – буцалгасан ханд бэлдэх. Үүний тулд холтсыг усанд хийгээд 15 минутын турш зөөлөн гал дээр буцалгана.

Ингээд бэлэн болсон хандаараа угаасан үсийг зaйлж болно эсвэл шууд үсээ угаасан ч болно. Хэрвээ үсээ угааж байгаа бол сарын турш 3 хоног тутамдаа угаах хэрэгтэй. Энэ хугацаанд үс тослогтох нь эрс багасаад ирдэг юм.

© Depositphotos

Хэрвээ царс модны холтсоор бэлдсэн хандаар үсээ зайлж байгаа бол зөв арчлах хэрэгтэй. Үс арчилгааны бүх үйлдлийг хийсний дараа л зайлна. Өөрөөр хэлбэл бальзам, маск зэргийг түрхэж дууссаны дараа. Хандаар үсээ зайлсны дараа цэвэр усаар зайлах шаардлагагүй. Зайлж байгаа тохиолдолд долоо хоногтоо нэг удаа тус хандыг ашиглана.

Хэрвээ таны үс хэтэрхий хуурай бол царс модны холтосны ханд асуудлыг улам хүндрүүлж болзошгүй. Энэ тохиолдолд хандыг үсний угт биш харин үсний нийт уртад шүршиж хэрэглэвэл тохиромжтой. Маш энгийн бас хэмнэлттэй аргаар үсний өнгө зүс, эрүүл мэндэд анхаарал тавих боломж.

© Pexels

Өөрийн үс болон арьсанд тухайн бодис тохирох эсэхийг туршиж үзэхээс өөрцгүй. Хэдхэн хэрэглээний дараа үр дүн гарахгүйг санаж яваарай. Аливаа арчилгаа урт, тууштай хэрэглээний явцад л гардаг.

Та үсээ яаж арчилдаг вэ? Гоо сайхандаа тавьдаг өөрийн бяцхан аргаасаа бидэнтэй коммент хэсгээр хуваалцана гэж найдаж байна.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *