Цагдаагийн нохой ажлынхаа эхний өдөр сураггүй алга болсон ээжийг хүүхдийнх нь хамт олж, гавьяа байгуулжээ

1

Бүх баатрууд заавал нөмрөгтэй байдаггүй. Үнэн хэрэгтээ тэдний зарим нь 4 хөл дээрээ явдаг бөгөөд ажлынхаа эхний өдөр л хүнд даалгаврыг хүртэл биелүүлэх чадвартай байдаг байна.

Энэ түүхийн баатрыг Max гэж нэрлэдэг. Энэ нохой цагдаагийн нохой болсон ажлынхаа эхний өдөр алга болоод байсан ээжийг хүүхдийнх нь хамт олж, олон хүнийг гайхшруулжээ. Тэр хавцлын ирмэг дээрээс ээжийг хүүхдийнх нь хамт олсон байна. Уг үйл явдал Уэльс улсад болжээ.

Тэрхүү өдөр Max өөрийн сургагч Peter Lloyd-ийн хамтаа ажлаа хийж байжээ

“Цагдаагийн албанд үүрэг гүйцэтгэхээр болсон Max нохой өөрийн сургагч болох Peter Lloyd-ийн хамтаар Повис дахь байршилд бүтэн шөнийн турш эрэл хайгуул хийж, нэгэн ээжийг хүүхдийнх нь хамт амжилттай олж чаджээ” гэсэн гарчиг бүхий нийтлэл холбогдох цагдаагийн газрын вебсайтад нийтлэгдсэн байна. Тэдний хувьд 8-р сарын 1-ний үд дундаас авахуулаад сураггүй алга болсон ээжийг 1 настай нярай хүүхдийнх нь хамтаар эрэн хайх ажлыг эхлүүлжээ.

Dyfed-Powys Police

 

Энэ бол Max-ийн мөрөөр мөшгих гарамгай ур чадварын үр дүн

Байцаагч Jonathan Rees-Jones гэх эрхмийн хэлж буйгаар эмэгтэй алга болоод хэл чимээгүй 2 өдрийн нүүрийг үзсэн аж. Утас нь ч холбогдохгүй байжээ. Иймд цагдаагийн ажилтнууд түүний машины мөрөөр эрлийн ажиллагааг эхлүүлж, удалгүй уулын замд машин нь байхыг олсон байна. Гэсэн хэдий ч эх хүү хоёр тухайн газар байхгүй байсан гэнэ.

Харин энэ үед Max тэдний мөрөөр нь мөшгиж, сураггүй алга бологсдыг амжилттай олж илрүүлжээ.

Dyfed-Powys Police

 

Макс бол бүрэн сургагдсан нохой бөгөөд барилга байгууламж, ил талбайд хүмүүсийг хайж олох, сэжигтнийг илрүүлэх, цагдан хориход туслах үүрэгтэй

Ингээд мөрөөр нь мөшгисний эцэст эх хүү хоёрыг хавцлыг ирмэг орчмоос амжилттай олжээ. Энэ нь орон нутгийн цагаар 13:30 болж байхад болсон үйл явдал аж. Эх хүүг эмнэлэгт хүргэж, биеийнх нь нөхцөл байдлыг шалгуулахаар болсон байна.

Dyfed-Powys Police

Та энэхүү баатарлаг гавьяа байгуулсан нохойн талаар юу гэж бодож байна вэ? Та нохой тэжээдэг үү?

26
БахархмаарБахархмаар
12
ГоёГоё
3
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Narangerel Banzragch

    Narangerel Banzragch

    2020/08/13 at 10:21

  2. Enkhamgalan Nergvi

    Enkhamgalan Nergvi

    2020/08/13 at 15:07

    Манайд ийм нохой бдаг болвуу алга блоод бгаа хумуусээ олуулах юмсан

  3. Chimedtseren Tsetsegee

    Chimedtseren Tsetsegee

    2020/08/14 at 07:40

    Nohoi unench and muuhan hig nohoroos iluu

  4. А. Цэлмэг

    А. Цэлмэг

    2020/08/14 at 20:43

    Mundag huurhun amitan shuu

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *