Mail.ru группын шинэ оффис

0

Mail.ru группын шинэ оффисОросын хамгийн том үнэгүй цахилгаан шуудангийн үйлчилгээ үзүүлэгч Mail.ru группын шинэхэн оффисын байранд хийсэн фото аялалын зургуудыг сайтынхаа үзэгчдийн хүртээл болгож байна. Дээвэр дээрээ нисдэг тэрэгний зогсоолтой, 27 давхар цамхаг тэр чигтээ тус компаний ажилчдын ажил үүргээ гүйцэтгэх, уг компаний үйл ажиллагаа явагдах талбар болдог ба энэхүү барилгын бүх давхарт өдөр шөнийн аль ч цагт ажил хөдөлмөр өрнөж, амьдрал буцалж байдаг. Мail.ru-гийнхан шөнө дөлөөр ч яг л өдөр байгаа юм шиг ажиллаж байдаг аж. Москва хотын үзэмжийг өдөр шөнийн аль ч цагт тольдох боломжийг олгосон нээлттэй орон зайд ажилладаг тус группын ажилтнуудын ширээ бүр өөр өөрийн онцлог, хүсэл сонирхлоор чимэглэгдсэн байхын зэрэгцээ энд 1600 гаруй хүн ажилладаг байна. Шинэ оффисын ажилтан бүрт ажлаас нь гэрийн шаахай олгосон байдаг нь их сонирхолтой. Барилгын давхар бүр цай, кофе, жүүс ууж, хачиртай талх зооглох боломжийг бүрдүүлсэн зоогийн газар, кафенуудтай. Зөөлөн ор, массажны сандал, ажилчид өөрсдөө хүссэн хөнгөн зууш, жимс ногооны шүүсээ бэлтгэх боломжтой тоноглол бүхий бяцхан хэсэг, дүүжин сандал, биеийн тамирын танхим, тоглоомын өрөө гээд энд хэрэгтэй бүхэн бүгд бий. Мэдээж хэрэг оффисын бүх давхраар аялна гэвэл нилээд олон цагийн ажил болохын дээр зарим хэсгүүдэд очих нь гадны хүнд хориотой байдаг учир энд хүрээд фото аялал маань төгссөн байгаа юм.

/>
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *