Хүсэл мөрөөдөлдөө хүрч, зорилгоо биелүүлэхэд хэзээ ч оройтохгүй гэдгийг өөрийн биеэр харуулж буй 69 настай Гладис Бравогийн бахархам түүх

0

Бидний өдөр тутамдаа хийж буй бүхний цаана хүсэл мөрөөдөлдөө хүрэх нэг л зорилго байдаг билээ. Тэгвэл Гладис Браво Берриос хэмээх 69 настай эмэгтэй хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд нас хамаагүй гэдгийг харуулж Чилийн бодибилдингийн аварга болоод зогсохгүй Өмнөд Америкийн Бодибилдингийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлжээ.

gladysbravo.fitness / Instagram

Ээж, эмээ, найз, дасгалжуулагч, аварга… Тэрээр энэ амьдралдаа мэдэрч үзэхийг хүссэн бүхнээ өөрийн болгож чадсан азтай эмэгтэй. Өнгөрсөн жил тэрбээр мастер ангилалын тэмцээнд түрүүлснээр эх орноо төлөөлж тивийн аварга шалгаруулах тэмцээний эрхийг аваад зогсохгүй түрүүлсэн аж.

Гладис Берриос харьцангуй хожим буюу 55 насандаа ажлаасаа гарсан цагаас эхлэн бодибилдингийн спортоор хичээллэж эхэлсэн ажээ.

Тэрбээр “Биед маань өөрчлөлт гарч байгааг мэдэрсэн тэр цагаас л энэ спортод дурласан. Түүнээс хойш урам зориг авч, идэвхтэй амьдралыг эрхэмлэхээр шийдсэн” хэмээн хожим ярьжээ.

gladysbravo.fitness / Instagram

Эхэн үедээ хүндрэлтэй, шантрах зүйл их тохиолддог байсан ч цуцалтгүй тэмцсээр хувийн дасгалжуулагч болох эрх авснаас хойш тэрээр тэмцээнүүдэд оролцож эхэлжээ.

gladysbravo.fitness / Instagram

Гладисын хувьд эмэгтэй хүн өөрөө юу хийх хүсэлтэй байгаагаа сонсож, түүнийгээ хэрхэн хийж гүйцэтгэх талаар төлөвлөгөө гарган цуцалтгүй хөдөлмөрлөх хэрэгтэй хэмээн бусдад зөвлөх дуртай. Хэдийгээр тэр бусдын бэлтгэлд оролцож заах дургүй боловч бүсгүйчүүд өөрсдөө түүнийг зааварлагчаа болгохыг хүсдэг ажээ.

Шавь нар нь түүн шиг нэгэн болохыг хүсдэг тул тэрээр тэдэнд өөрийн хийдэг бэлтгэлүүдээ санал болгодог гэнэ.

gladysbravo.fitness / Instagram

4 жилийн өмнөөс тэрээр дасгалжуулагч хийхийн зэрэгцээ тамирчдын хоол, хүнсний зөвлөх болсон аж. Иймээс ч тэрээр өөрийн өдөр тутмын хоолондоо олон төрлийн уургаар баялаг, жимс ногоотой салад, ус, будаа зэргээр хооллодог.

gladysbravo.fitness / Instagram

Өөрийн цахим сүлжээндээ тэрээр бахархал, өөрөө өөртөө итгэлтэй байдлаар дүүрэн зураг, бичлэгүүдээ оруулах дуртай бөгөөд үүгээрээ бусдад урам зориг өгөхийг хүсдэг хэмээжээ. Түүний дагагч нар ч түүнд урмын үгийг харамгүй хайрладаг бөгөөд түүнийг яг л 25-30 настай бүсгүй мэт харагдаж байгаа талаар гайхширсан сэтгэгдлүүд цуврах ажээ.

gladysbravo.fitness / Instagram

Тэрээр цахим хуудсаараа дамжуулан “Миний хувьд хэтэрхий оройтчихсон байх, хүмүүс намайг юу гэж бодох бол гэж битгий бод. Нас бол зүгээр л тоо. Иймээс сөрөг зүйлд анхаарлаа хандуулалгүй, хүсч буй зүйлдээ анхаарлаа хандуулж хөдөлмөрлөх хэрэгтэй” хэмээн бусдад зөвлөжээ.

gladysbravo.fitness / Instagram

Энэ жил 70 нас хүрэх тэрээр цаашдаа ч бодибилдингээр эрчимтэй хичээллэж, илүү их амжилт гаргаж, бусдад ч их зүйлийг зааж, сургаж, үлгэр дуурайлал болохыг хүсч байгаа хэмээжээ. Надаас зөвлөгөө хүссэн бүхэнд “Өөртөө итгэ. Бусдаас санаа зоволгүй, сэтгэлзүйгээ чанга байлга” гэж зөвлөх байна хэмээн тэрээр нэмж дурджээ.

Түүний насан дээр та юу хийхийг хүсдэг вэ?

1
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *