Сэтгэлзүйчид онлайн худалдан авалтад дoнтох нь оюун санаанд сөргөөр нөлөөлдөг болохыг олж тогтоожээ!

1

Эдгээр өдрүүдэд бидний дийлэнх нь интернетэд анхаарлаа хандуулж, онлайнаар худалдан авалт хийдэг болсон. Гэхдээ зарим хүмүүсийн хувьд одоог хүртэл өөрийн биеэр дэлгүүр хэсэх нь идэвхтэй хөдөлгөөн хийж буй нэг хэлбэр гэсэн ойлголт байсаар байгааг үгүйсгэх аргагүй юм. Онлайн худалдан авалт хийж буй хүмүүс хязгаарыг давах буюу санхүүгийн эрсдэлд орох, урт хугацааны зорилгоо үл ухамсарлах, тэр ч бүү хэл харилцаагаа хүртэл сүйрүүлэхэд хүргэдэг (онлайн худалдан авалтад дoнтох) байна.

Pressmaster / Shutterstock.com

 

Онлайн худалдан авалтад дoнтох

Онлайн худалдан авалтад дoнтсоныг илтгэх 5 шинж:

  • Онлайн худалдан авалт таны харилцаа, ажил эсвэл санхүүгийн нөхцөл байдалд сөргөөр нөлөөлөх
  • Та үргэлж онлайн худалдан авалтын талаар бодох
  • Бусад хүмүүс шаардлагагүй эд зүйл худалдаж авсан байна эсвэл мөнгөө дэмий зарлагадсан байна гэж уурлахаас сэргийлж, худалдаж авсан эд зүйлээ нуух
  • Онлайн худалдан авалт хийснийхээ дараа буруутай юм шиг санагдах
  • Онлайн худалдан авалтад хамаг анхаарлаа хандуулдаг учраас өөр бусад зүйлсийг анхаарахгүй, анзаарахгүй байх
Pressmaster / Shutterstock.com

Хэрэв танд дээрх шинжүүдээс зарим нь илэрч байвал, та хийж буй үйлдэлдээ анхаарах цаг иржээ гэж ойлгоорой! Үнэн гэвэл, онлайн худалдан авалтад дoнтохыг сэтгэлзүйчид оюун санааны эмгэг гэж тодорхойлсон байна!

Masson / Shutterstock.com

Онлайн худалдан авалт хийх үедээ хүмүүс тийм их мөнгө үрэхгүй гэсэн худал зүйлд итгэж орхидог.

Таны кредит картаас мөнгө хасагдах бөгөөд энэ нь биечлэн худалдан авалт хийх нөхцлийг үгүй хийж байгаа юм. Цаг хэмнэх давуу талтай боловч, эсрэгээрээ танд давтан худалдан авалт үргэлжлүүлэн хийсээр байх сэдлийг төрүүлдэг байна.

Denys Prykhodov / Shutterstock.com

 

Хэрхэн онлайн худалдан авалтад дoнтохоос сэргийлэх вэ?

Онлайн худалдан авалт хийснээр олон талын ач тустай хэдий ч, танд дээрх шинжүүдээс илрэх юм бол, та анхааралтай байхад илүүдэхгүй.

Худалдан авалт бага хийх цөөн хэдэн зөвлөмжүүд бий:

  • Онлайн дэлгүүрүүдийг блоклож, сошиал дээр дагахаа болих
  • Дансан дахь мөнгөө байнга тооцоолж байх, төлөвлөгөөтэй зарцуулах
  • Кредит карт, мобайл банкны үйлчилгээ ашиглалгүй бэлэн мөнгө хэрэглэх
  • Их хэмжээний эд зүйлсээс татгалзах. Ингэснээр бүх зүйлийг худалдаж авах хүслээ хорих, санхүүгийн боломж бололцоо муу байна гэж гомдоллохгүй байх, энгийн амьдрах боломжтой.
  • Онлайнаар ямар нэгэн зүйл худалдаж авахын өмнө сайтар судлах, худалдан авалтаа 2 хоног түр хойшлуулах
Casimiro PT / Shutterstock.com

Сэтгэлийн хөөрлөөр худалдан авалт хийх үүнтэй мөн хамаатай. Онлайн худалдан авалт сэтгэл түгших, депресс, хэт их дoнтох эмгэг, их хэмжээний нөөц хуримтлагдах эсвэл шуналтай болгох сөрөг нөлөөтэй.

Иймд та асуудалд нухацтай хандаж, оюун санааны эрүүл мэнддээ илүү их анхаарал хандуулаарай.

Шаардлагагүй худалдан авалт түр зуурын аз жаргал бэлэглэх төдий гэдгийг бүү мартаарай. Жинхэнэ аз жаргалыг өөр зүйлсээс мэдэрч болно!

joingate / Shutterstock.com

Та энэ талаар юу гэж бодож байна? Онлайнаар худалдан авалт хийх нь буруу зуршил уу эсвэл байх ёстой зүйл үү?

2
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *