Хүмүүс Валентины баярын өдөрт дургүй байдгийн 10 шалтгаан

1

Гэгээн Валентины баяр бидний амьдралд маш их хурдацтай, шийдэмгий орж иржээ. 20 жилийн өмнө дурлалт хосууд ийм баярыг тэмдэглэх нь бүү хэл байдаг гэдгийг нь ч мэддэггүй байлаа, мэдсэн ч онцын анхаарал хандуулахгүй өнгөрдөг байв. Өнөөдрийн хувьд 2 дугаар сарын 14 гэдэг өдөр – шоколадан чихэр, сарнай, зүрхтэй мэндчилгээ, зөөлөн тоглоом. Энэ өдөр хайр сэтгэлийг шалгах өдөр, зүрх сэтгэлээ нээх өдөр, зарим нэгийнх нь хувьд үнэхээр мартагдашгүй өдөр болж хувирна.

Гэхдээ хүмүүсийн ихэнх нь Гэгээн Валентины өдрийг тэмдэглэхгүй байхад болохоор өдөр гэж үзэж байна. Ингээд 2 дугаар сарын 14-ний өдөрт яагаад олон хүн дургүй байдгийг мэдэхээр шийдсэн юм.

1. Үнэ нэмэгддэг

© pixabay © pixabay

Гэгээн Валентины өдөр – цэцэг, бэлэг дурсгалын худалдаачид үнээ нэмэх сайхан шалтгаан болно. Мэдээж үнийг үл тоон бүгдийг тэр дор нь худалдаад авчихна, тэр ч бүү хэл өнгөө алдаж үхэж байгаа цэцэг, дээрээсээ дарагдаж хэлбэрээ алдсан тоглоом ч зарагдана. Хайртай бүсгүйдээ тэвэр дүүрэн сарнай, томоос том зөөлөн бамбарууш, үнэт эдлэл бэлэглэсэн залуугийн тухай ам дамжин ярьцгааж байгааг юу гэж ойлгох уу? Тэд ч бас энэ үнэтэй бэлэг худалдаж авахдаа нэг их сэтгэл өндөр байгаагүй л байх.

Америкчууд биднээс өмнө Гэгээн Валентины баярыг тэмдэглэж ирсэн хүмүүс, тиймээс тэдэнд мөнгөний зарлагын талаар хийсэн статистик тооцоо олон жилээрээ байгаа. Жижиглэнгийн худалдааны үндэсний холбооны мэдээнээс харвал, 2018 онд нийт улс үндэстэн энэ баярт нийт 19,6 тэрбум доллар зарцуулжээ, тэр дундаа үнэт эдлэлд 4,7 тэрбум доллар зориулагдсан байна.

 

2. Сошиал сүлжээ бүр галзуурлын байдалд ордог

© The Big Bang Theory/ Warner Bros. Television, Chuck Lorre Productions

Өглөө ажилтай тул 7 цагт босох ёстой, гэхдээ 06:30 гэхэд утас өөрөө аяндаа дуугарна: баярын эхний мэндчилгээ ирлээ. За ингээд үргэлжилнэ дээ. Найз нөхдүүд сошиал сувгаар зүрх илгээж баярын мэнд хүргэнэ, найз бүсгүйчүүд бие биедээ хэдэн баглаа цэцэг авсан гэдгээ гайхуулна – ер нь бол Мартын 8-ын бэлтгэл ажил шиг л харагддаг. Харин орой болохоор жинхэнэ сюрприз хүлээж буй – романтик оройн зоог. Сошиал сүлжээ мэдээлэл дамжуулах суваг бус зүгээр л нэг нэгэндээ гайхуулсан хар зах шиг болно.

 

3. Зөв бэлгээ сонгоход хэцүү

Гэгээн Валентины баярын бэлгийг сонгоход ядах юмгүй мэт санагдана, яагаад гэвэл дэлгүүрийн лангуу төрөл бүрийн бараагаар хахаж байгаа шүү дээ. Ойр дотнын хүнээ баярлуулах, гэхдээ өөрийгөө хоосруулчихгүйхэн шиг – амар ажил биш ээ. Жишээ нь эрэгтэй хүнд бэлэг бодоцгооё – бас ч амаргүй. Хайртай залуудаа юу бэлэглэх үү? Сахлын хөөс үү? Үгүй, цэргийн баяр болоогүй байна. Цамц уу? Шинэ жил болоод өнгөрчихсөн. Зангиа юу? Хямдхан нь болхи бас хоцрогдсон харагдана, харин үнэтэйг нь цалин хүрэхгүй. Эмэгтэй хүнд өгөх бэлэг ч бас нэг иймэрхүү дур зурагтай л явна. Заримдаа шулуухан асуучихвал амар байдаг: юу бэлгэнд авмаар байна, хайрт аа. Ингээд л өөрийгөө зовоох хэрэггүй. Хэрэгтэй бэлгийг бодож олох эсвэл ямар ч хамааралгүй гэнэтийн бэлэг авах – бас л нэг стресстэх ажил, нэг нь буруу хэрэг хийсэн мэт гэмшинэ.

 

4. Хайраа илэрхийлэхийн тулд тусгай өдөр сонгох нь тэнэг хэрэг

© The Vow/Spyglass Entertainment

Нэгэн яруу найрагч бичсэн байдаг юм: “Хайртууд цаг баримталдаггүй”. Тэд бас хуанли дээрх өдөр хоногийг ч анзаарахгүй. Тэдэнд гоёмсог үйлдэл, илүү анхаарал огт хэрэггүй. Тэд жилийн дөрвөн улиралд өдөр болгон бие биенээ хайрлахыг л хүснэ. 2 дугаар сарын 14-нд тэд юунд гонсойх вэ – үйлчлүүлэх дуртай кафе нь тэр өдөр дүүрэн хүнтэй болохоор. Гэхдээ тэд саран дор бие биенээ хайрлан алхана. Тиймээс жинхэнэ хайртай хосуудад зүрхээр ялгаж будсан энэ тусгай өдөр огт чухал биш.

 

5. Гоо сайхны салонд орж чадахгүй

2 дугаар сарын эхээр үсчин, маникюрийн жирийн хуваарь алдагдаж эхэлдэг. Гоо сайхны салонд цаг авах боломжгүй болно: сул цаг байхгүй, байсан ч тун эвгүй цаг л таарна. Урьдчилан бэлдэж чадаагүй бол 2 дугаар сарын 14-нд маникюр хийлгээгүй, ургасан үстэйгээ л явж дээ. Амьд алхаад байж болно, гэхдээ нэг их сэтгэл өндөр алхаж чадахгүй.

 

6. Хэт их хүлээлт бодит байдалтай халз тулна

Нийгмийн өмнө хүлээсэн үүрэг талаас харвал зөвхөн бэлэг бэлэглээд зогсохгүй мөн үдшийг таатай өнгөрүүлэх ёстой – романтик зоог, ганган даашинз, үсний засалт. Ажлын өдрийн дараа гэртээ хөлд эвтэйхэн углаашаа углаж хөлөө амраахын оронд өндөр өсгийтэй бариу гутал өмсөж бас гоёлын даашинзаа муухай болгочихгүй байхыг хичээж сууна, харин оройн зоог бэлдэхэд хэдэн ч цаг зарцуулах юм бүү мэд. Энэ бүхний дараа үлдэх зүйл гэвэл – уул шиг овоорсон бохир сав суулга, ядаргаа тэгээд юун романтик үдэш…

Үүнээс гарах маш энгийн арга бий – ресторан, гэхдээ хүн ихтэй, тэгээд ч тухтай ширээ сонгох боломж тэр болгон олдохгүй, ард шивэр авир хийх бусдын дуу хоолой, эсвэл дуу хэтэрхий чанга, бас бүр таалагдахгүй ч байж болно… Ерөнхийдөө хүн болгонд тохирох хувилбар яав ч биш.

 

7. Хүүхдүүд хайр дурлалын тухай буруу төсөөлөлтэй болно

© Valentine’s Day/New Line Cinema, Warner Bros.

Энэ завгүй өдрүүдэд томчууд хүүхдүүдээ бүр ор тас мартдаг. Тэд яав л гэж дээ? Харин тэд хэдэн арван зүрхэн мэндчилгээ ангидаа аваад ирдэг – үүнд бараагаа зарсан дэлгүүр л их баяртай үлдэнэ. Өдөржингөө сургуульд тэр аяараа хайр дурлалын шуудан ажиллана, хэн нэгэнд хайр зарлаж үерхэх санал тавина. Энэ бүгд юунд хүргэх вэ – хайр эсвэл үерхлийн түр зуурын хүсэл бий болгоно. Гэгээн Валентины баяраар анхаарал татаж чадаагүй үлдвэл өсвөр насныхны дунд түүнийг азгүй гэж тодорхойлно. “Хайр” гэдэг үгний утга – зүрхтэй мэндчилгээнээс зугаа гаргах хэрэгсэл төдий болно. Хамгийн гол нь – хүүхдүүд хайрыг тэмдэглэх зөвхөн ганц л өдөр байдаг юм байна гэдэг буруу ойлголттой болж байгаа юм.

 

8. Хэврэг харилцаа энэ өдөр тарж бутарна

Хэн нэгэн энэ өдөр өөрийнхөө харилцааны сайн болон муу талыг үнэхээр эргэцүүлж боддог. Хэрвээ муу тал нь олон болоод ирвэл харилцааг хурцатгах суурь тавигдаж эхэлнэ. “Тэд ингээд аз жаргалтай амар сайхандаа жаргажээ” гэдэг төгсгөл огт тохирохгүй болно. Мичиганы их сургуулийн сэтгэл судлаач Уильям Чопик–ийн хэлснээр, хэрвээ та хоёрын харилцаанд сэв суусан л бол Гэгээн Валентины баяр ч тус болохгүй гэжээ. Зарим нэг хосууд энэ өдөр харилцаагаа дүгнэдэг, хэрвээ хосуудад хайрлах сэтгэл үлдээгүй бол ямар ч романтик арга хэмжээ зохиолоо гээд тэд ойртохгүй. Бие биенээсээ өчүүхэн ч гэсэн холдсон хосууд чухам энэ л өдөр салсан тохиолдол их байдаг. Аз болж, энэ нь өөрсдийгөө ойлгоход тус болж байсан нь олон. Зөв дүгнэлт гаргаж, ирээдүйгээ өөрчлөхөд нь тус болжээ.

 

9. Хөндлөнгийн хүмүүсийн илүү анхаарал

© Bridget Jones’s Diary/StudioCanal, Working Title Films

Энэ өдөр олон түмэн бужигнах нь бужигнана, хажуугаар өнгөрөх танихгүй хүмүүс, жишээ нь таксины жолооч, худалдагч, хөл дээр санаандгүй гишгэсэн танихгүй залуу хүртэл “Бүсгүй минь, баярын мэнд” гэнэ. Хүн баяр хүргэж байхад дуугүй өнгөрөлтэй биш дээ, бас хариу хэлж ямар ч хэрэггүй зүйлд цагаа дэмий үрнэ. Ганц бие хүмүүс энэ өдөр их ганцаарддаг болохыг судалгаагаар баталжээ, өөрийн амьдралдаа сэтгэл дундуур үлдэж, сэтгэлдээ хоосорсон мэт сэтгэгдэлтэй үлддэг.

 

10. Гэгээн Валентины өдрөөр амьдралд юу ч өөрчлөгдөхгүй

© Friends/ Bright/Kauffman/Crane Productions Warner Bros. Television

Долоо хоногийн жирийн л нэг өдөр, юугаар ч онцгойрох, ялгарах, чухал юмгүй. Энэ үзэл бодол бас үнэний хувьтай үүнийг буруутгах аргагүй. Хайрт хосуудын өдөр – энэ бол хайр дурлалын биш харин анхаарал халамж гэвэл бодит болно: хэн нэгэнд их мэдрэгдэнэ, нөгөө нэгэнд бага мэдрэгдэнэ, гэхдээ эцсийн дүндээ ямар ч үр дүн байхгүй. 2 дугаар сарын 14-ний өдөр дуусч 2 дугаар сарын 15 болдгоороо л болно. Дэлхий ч тойрог замаасаа гарахгүй.

Гэгээн Валентины өдөрт дургүй байх олон шалтгаан бий, бид зах зухаас нь л дурьдлаа. Тэгээд ч хүмүүсийн энэ өдөрт хандах өөрийн гэсэн шалтгаантай ч байж болно: өнөөдөр тоохгүй өнгөрөх бол жилийн дараа зүрх түгшин өдөр хоног тоолж суухыг үгүйсгэхгүй. Таатай дулаан үг, анхаарал халамж – энэ бол сайхан зүйл, харин Гэгээн Валентины өдөр – хэдий шинэ ч гэлээ романтик баяр юм даа. Ямар ч шалтгаан хайрлаж, хайрлуулахад саад учруулах ёсгүй. Өдөр бүр бие биенээ хайрлая.

36
Ха ХаХа Ха
5
БурууБуруу
4
ТэнэглэлТэнэглэл
3
БахархмаарБахархмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

12 Сэтгэгдэл

  1. Ахэламдоөлаичомөь лөчд ятяччи члббттьчрёоямеь

  2. Zaya Naska

    Zaya Naska

    2020/02/15 at 23:54

    geh shig

  3. Амундра Ами

    Амундра Ами

    2020/02/16 at 15:33

    Hair bolon bayr mongoor hemjigdeh yosgui.. biy biyendee hairaa elchilhed l bolnodoo..

  4. Chuluunbaatar Altansukh

    Chuluunbaatar Altansukh

    2020/02/16 at 21:03

    olon bayraas tatgalzaya

  5. Ochir Undral

    Ochir Undral

    2020/02/16 at 22:05

    Утга учрыг нь мэдку баяр тэмдэглэхкээд байдаг утга учрыг нь ойлгодоггуй ш дэ. Хэ хэ

  6. Bayaraa Bat-Ulzii

    Bayaraa Bat-Ulzii

    2020/02/16 at 23:22

    Би л лав ийм юм аваагүй шүү!

  7. Moon Fate

    Moon Fate

    2020/02/17 at 01:03

    Shal balai ym. Arai ch iim bish blgvidee

  8. Altanhvv Battuya

    Altanhvv Battuya

    2020/02/17 at 12:07

    67

  9. Sharawjamts Batbayar

    Sharawjamts Batbayar

    2020/02/17 at 13:26

    ХЭНД ХЭРЭГТЭЭ ЯМАР УЧАРТАЙ БАЯРИЙН .НЭГ МУУ ШАЛИГ ЛАМ ХҮНД ДУРАЛААД ҮХСИЙН БИШҮҮ ТЭГЭЭД ТЭР ЛАМИЙН ТӨРСӨН ӨДӨРИЙГ ТЭМДЭГЛЭЖ БАЙГАА ЮМ УУ .

  10. Risgul Risku

    Risgul Risku

    2020/02/17 at 15:31

    Болорбек Алтангэрэл уншаад үздээ

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *