Жил ирэх тусам танигдахын аргагүй болтлоо өөрчлөгдөж буй жүжигчид

1

Цаг хугацаа эргэлт буцалтгүй урагшилж байна, бид үүнтэй эвлэрэхээс өөр аргагүй. Хэн ч улам залуу болж чадахгүй, тэр дундаа бидний залуу насны шүтэн бишрэгчид. Урьд өмнө үзэх дуртай байсан киноны гол дүрийг бүтээсэн жүжигчдийн одоогийн зургийг хараад сэтгэлд нэг л уйтгар гуниг төрөх юм даа.

Бидний дуртай жүжигчид хэрхэн өөрчлөгдсөнийг танд сонирхуулахаар бэлдлээ. Зарим нэг нь үнэхээр танигдахааргүй болжээ. Харин зарим нэгнийх нь буурал үс зохисон гэмээр…

Бен Аффлик

2018 онд Бен 46 нас хүрчээ. Одоо гэргий Женнифер Гарнерээс гэр бүлээ цуцлуулах ажил ид дундаа явж байна (тэд хүүхдүүдийн асран хамгаалагчаар хэн нь байх тал дээр огт зөвшилцөж чадахгүй байгаа юм). Бенийн гадаад төрх шүтэн бишрэгчдийг нь айлгаж магадгүй л юм.

 

Антонио Бандерас

Алдартай жүжигчин цагтаа олон бүсгүйчүүдийн зүрх сэтгэлийг эзэмдэж байлаа, одоо тэрээр 58 настай. Өөрөөсөө овоо дүү Николь Кемпель гэх бүсгүйтэй учраад хэдэн жилийн нүүрийг үзэж байна. Саяхнаас л олны өмнө цугтаа харагдах болсон, өмнө нь Николь найз залуугаасаа ичээд байсан бололтой ажээ.

 

Дастин Хоффман

Түүний тоглосон киног үзэх их дуртай байж билээ, ялангуяа “Kramer vs. Kramer”, “Rain Man”-ыг. Жүжигчин одоо 81 насыг зооглосон гэдэгт нэг л итгэмээргүй.

 

Голди Хоун

“Оскар”-ын эзэн бөгөөд үзэсгэлэнт Кейт Хадсоны эх өдгөө 72 настай. Сүүлийн үед гэр бүлдээ маш их анхаарал хандуулж байгаа. Тун удахгүй дахин эмээ болох гэж байгаа юм.

 

Мелани Гриффит

61 настай жүжигчин сүүлийн үед гоо сайхны мэс засалд хэтэрхий их дурлах болжээ. Үүнийг нь анзаарахгүй байхын ч аргагүй. Харамсалтай нь Мелани цаг хугацааг аргалж чадсангүй дээ.

 

Мег Райан

Дээр дурдсан жүжигчин шиг бас л гоо сайхны мэс засалд донтоод байгаа. Гэхдээ түүний бусдаас ялгарах нэг онцлог нь тэрээр бие галбиртаа анхаарал тавьж чаддаг. Одоо 56 настай гэхэд гуалиг хэвээр.

 

Памела Андерсон

Хэдэн сая эрчүүд түүнийг сексийн мөрөөдөлдөө төсөөлж байсан биз. Одоо арьсаа хичнээн татууллаа гээд залуу насандаа эргэж ирэхээргүй болжээ. 51 настай тэрээр хөлбөмбөгчин Адиль Рами-г хайрласаар байна.

 

Кевин Федерлайн

Энэ залуу хэдхэн хоногт л Бритни Спирстэй гэр бүлээ батлуулж байсан юм. Хар даа, одоо юу болж хувирсныг нь.

 

Пирс Броснан

Жеймс Бонд биш болжээ. Гэхдээ тэр өөрийгөө өмгөөлөх үгтэй хүн – паспорт дээрээ 65 настай гээд тодоос тод тоотой.

 

Стивен Сигал

Тулаант киноны баатар үнэнийг хэлэхэд үзэхээс дургүй хүрмээр бүтээлтэй (бүтэлгүй уран бүтээлээрээ хэд хэдэн удаа нэр дэвшээд түрүүлж байсан удаатай). Тэгсэн ч гэсэн түүнийг олон үзэгчид хайрлаж ч байсан, одоо ч хайрлаж байна.

 

Тара Рид

“American Pie” киноны од бүсгүйг эрчүүд шүтэн биширдэг байсан бол одоо тэр зургаараа л айлгахаар болжээ.

 

Линдси Лохан

Маш айдас төрүүлэм дүр зураг: сэвхтэй хөөрхөн охиноос дүрсэлж хэлж болохооргүй нэгэн болтлоо өөрчлөгджээ. Үнэндээ сүүлийн үед архи хэрэглэхээ больсон гэж байгаа. Ашгүй нэг юм 32 насандаа ухаан сууж байгаа юм болов уу?

 

Кирсти Элли

Сүүлийн жилүүдэд жүжигчин бүсгүй маш их жин нэмжээ. Энэ өөрчлөлт нь эмч нарыг айдаст автуулж эрүүл мэндэд нь санаа зовоход хүргэжээ. Бүсгүй өөрөө ямар нэгэн арга хэмжээ авах хүсэлгүй байгаа нь илт…

 

Рассел Кроу

90-ээд оны секс бэлгэ тэмдэг болсон энэ залуу Селин Дионтой учирч байсан гэдэг. Одоогийн Рассел алдартай байх үеийнхээс тэс ондоо, гэхдээ л түүнд аз жаргал хүсэж байна.

 

Вэл Килмер

2017 тэрээр хоолойн хорт хавдрыг ялж гарч чадсан бөгөөд уран бүтээлдээ эргэн хөл тавихаар шийджээ. Маш зоригтой залуу.

Эдгээр хүмүүсээс зарим нь биднийг одоо ч уран бүтээлээрээ цэнгүүлж байна. Харамсалтай нь тэдний залуу үе дуусаж бидэнд дурсамж л үлдэж. Жинхэнэ шүтэн бишрэгчид хайртай жүжигчнээ ямар ч болсон хамаагүй хайрласаар байх болно.

62
ГайхмаарГайхмаар
24
ХарамсалтайХарамсалтай
17
ТэнэглэлТэнэглэл
17
Ха ХаХа Ха
14
БурууБуруу
7
ГоёГоё
6
БахархмаарБахархмаар
5
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *