Астматай тэмцэхэд тань туслах 9 төрлийн шим тэжээл агуулсан хоол хүнс

2

Астмаас болж зовж буй хүмүүсийн уушги боогдож, амьсгалахад хүндрэл үүсдэг бөгөөд үр дүнд нь хэвийн амьдрахад бэрхшээлтэй болдог. Астма нь олон төрлийн харшилтай холбоотойгоор бий болохоос гадна идэж буй хоол хүнсэндээ анхаарлаа хандуулахыг шаарддаг байна.

Хэрэв таны астма харшлаас хамааралгүй бол астмаас ангижрах боломж танд одоо ч гэсэн байгааг дуулгахад таатай байна. Эдгээр 9 хоол хүнсийг тогтмол хэрэглэх аваас астмыг хянах боломжтой болох юм.

1. Витамин Д

Витамин Д амин дэмийн дутагдалд орох нь астмыг улам хүндрүүлдэг байна. Иймд уг витаминаар баялаг хоол хүнс болох өндөг, сүү, загасны мах идэх хэрэгтэй ба нарны тос түрхэж байгаарай.

2. Витамин Ц

Витамин Ц амин дэм нь дархлааг сайжруулах ба үр дүнд нь уушги томрохоос урьдчилан сэргийлэх ач тустай. Исгэлэн жимс жимсгэнэ уг амин дэмээр баялаг байдаг.

3. Магни

Магни биед дутагдсанаас болж уушгины үйл ажиллагаа доголддог болохыг мэргэжлийн эмч нар анхааруулж байна. Тиймээс бууцай, хулууны үр, хар шоколад болон салмон загасны мах идэхийг зөвлөе.

4. Кофеин

Кофеин биед муу гэж үздэг ч, кофейн агуулсан кофе амьсгалыг хэдэн цагийн турш нээдэг болохыг судалгаагаар олж тогтоожээ. Оновчтой арга биш боловч аминд тулсан үед ашиглахад гэмгүй биз ээ.

5. Витамин А

Уушги үрэвсэхээс сэргийлэх үйлчилгээтэйгээс гадна уг витаминаар баялаг лууван болон чихэрлэг төмсийг хоол хүнсэндээ тогтмол хэрэглэх нь эрүүл мэндэд олон сайн нөлөө үзүүлдэг байна.

6. Авокадо

Авокадо бол эрүүл жимс бөгөөд глутатион болон чухал антиоксидантуудыг найрлагандаа агуулдаг учир биед чөлөөт радикалууд үүсэхээс сэргийлдэг ажээ.

7. Гадил

Гадил идэх нь астмаас болж амьсгаадах, шуухитнаж ханиалгахаас сэргийлдэг болохыг судалгаагаар тогтоожээ. Түүнчлэн гадил нь антиоксидантууд болон калигаар баялаг билээ.

8. Алим

Алим эмчид очих шаардлага гаргалгүй таны эрүүл мэндийг хамгаална гэж олон хүмүүс ярьдаг нь үнэний ортой байж мэдэх юм. 7 хоногт 5 ширхэг алим иддэг хүн астма тусах магадлал огт иддэггүй хүнтэй харьцуулахад хамаагүй бага байдаг байна.

9. Хүхэр

Эрүүл хоол хүнс хэрэглэх нь дан ганц асуудлыг шийдвэрлэх арга биш юм. Мэргэжлийн эмч нарын зөвлөж байгаагаар хүхэр бага агуулсан хоол хүнс хэрэглэх нь астмын түвшин нэмэгдэхгүй байх гол шалтгаан болдог гэнэ. Үүнд дарс, хатаасан жимс, даршилсан ногоо болон сам хорхой зэрэг хоол хүнсийг дурдаж болно.

Зөв хооллох нь астмыг тэр чигт нь үгүй хийж чадахгүй ч гэлээ бага ч болов тус нэмрээ үзүүлэх нь дамжиггүй. Мөн таны эрүүл мэндэд олон ач тустай гэдгийг мартаж болохгүй.

8
ГоёГоё
5
БахархмаарБахархмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Зочин

    2021/10/29 at 17:49

    Banana isgelen jims kofe astma hodolgono

  2. Baka

    2021/10/29 at 17:50

    Buruu medeelel baina

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *