Үзэгчдийн дунд хамгийн их хүлээлттэй байгаа 2023 онд нээлтээ хийх 12 шинэ кино

0

2022 оны хамгийн шилдэг болон муу киног дүгнэхийн зэрэгцээ 2023 онд биднийг юу хүлээж байгааг бас сонирхох цаг болжээ. Үүнийг эхлэхээс өмнө өнгөрч буй жил Marvel Studios–ийн хувьд хамгийн бүтэлгүй жил болсныг хэлэх хэрэгтэй. Мөн DC Studios-ийн хувьд ч Бэтмен л аварсан гэхгүй юм бол гайхуулаад байх зүйл байсангүй. Гэхдээ супер баатрын эрин үе үүгээр дуусаж байна гэж ойлгож болохгүй л дээ, үйл явдал цаашид хэрхэн өрнөхийг хэн ч таашгүй.

Тийм учраас бид 2023 оны гол хитүүдийг комиксын бүтээлгүйгээр харахад хүрч байгаа юм. Та бидний хүлээж буй бүтээлүүдийн жагсаалтыг гаргахад муугүй үр дүн харагдана.

The Super Mario Bros. Movie

Universal Pictures

Дэлгэцнээ гарах хугацаа: 3 дугаар сарын 24

Үнэн хэрэгтээ хүүхэлдэйн кино л доо, бараг ийм байх нь ч дээр болов уу. Түүхэнд хамгийн алдартай дүр маань энэ удаад Super Mario цуврал тоглоомын бүх үйл явдлыг даван туулна. Луижи, Боузер, Пич гүнж байх төдийгүй бидний сайн мэдэх дуу хөгжим, тоглоомын аяс угтан авах нь.

 

Napoleon

Scott Free Productions

Дэлгэцнээ гарах хугацаа: 4 дүгээр сарыг 14

Хоакин Феникс энэ удаад Ридли Скоттын бүтээлд Наполеон Бонапартын дүрийг бүтээжээ. Тyлааны дүр зураг их гарна гэж амлаад байгаа юм. Стэнли Кубрикийн мөрөөдлийг биелүүлж дээ.

 

The Little Mermaid

Walt Disney Pictures

Дэлгэцнээ гарах хугацаа: 5 дугаар сарын 25

Ариэлийн дүрд Холли Бэйлийг сонгосон явдалд сэтгэлээр унасан үзэгчид хүртэл энэ киног гарахыг тэсэн ядан хүлээж байна. Кино бүтээгчид үнэхээр өндөр үнэлэхээр кино хийж чадаж уу эсвэл “Mulan”-тай адил төстэй зүйл хийж үү гэдгийг мэдэх цаг дөхөөд байгаа юм. Тритон хааны дүрд Хавьер Бардем, харин хорон муу санаатай Урсулад Мелисса Маккарти тогложээ.

 

Elemental

Pixar Animation Studios

Дэлгэцнээ гарах хугацаа: 6 дугаар сарын 16

Pixar студийн бас нэгэн шинэ хүүхэлдэйн кино нь төсөөлж ч байгаагүй дүрүүдэд тохиолдсон түүхийг бидэнд сонирхуулах гэж байна. Энэ удаад – байгалийн дөрвөн үзэгдэл амилжээ: гал, ус, агаар, газар. Студийн сайт дээр “Elemental”-ийн тухай ийн бичжээ: “Гал, ус, газар болон агаар амьдардаг нэгэн хотод галт залуу эмэгтэй болон урсгалаараа урсах залуу хоёр нэгэн этгээд хачин зүйлийг ойлгодог: тэдний дунд ямар их нийтлэг зүйл байна вэ?”

 

Indiana Jones and the Dial of Destiny

Lucasfilm

Дэлгэцнээ гарах хугацаа: 6 дугаар сарын 28

Инди 14 жилийн дараа эргэн ирж байна. 80 настай Харрисон Форд ташуураа дахин эргэлдүүлэн тав дахь удаагаа адал явдлын эрэлд гарах нь тэр. Тус кинонд флэшбек ашигласан буюу залуужуулсан Фордыг харах нь (гэрэл зураг дээр байгаагаар). Уг технологи жүжигчинд өөрт нь жоохон айдас төрүүлсэн гэдгээ ч нуугаагүй.

Фордын гол дүрд тоглосон франшизуудаас чухам энэ л дүр жүжигчинд хамгийн их таалагддаг ажээ.

 

Mission: Impossible – Dead Reckoning Part One

Paramount Pictures

Дэлгэцнээ гарах хугацаа: 7 дугаар сарын 14

Итан Хантын сүүлчийн адал явдлыг хоёр хэсэг болгон хуваасан бөгөөд бид тун удахгүй эхний хэсгийг үзэх гэж байна. Энэ нь Том Крузын хувьд дуртай франшизынх нь 7 болон 8 дугаар анги болох юм. Энэ л дүрийг бүтээхийн тулд тэр өндөр ханднаас мотоциклоор үсэрсэн шүү дээ. Шууд утгаар нь үсэрсэн, та өөрөө хар л даа.

 

Oppenheimer

Universal Pictures

Дэлгэцнээ гарах хугацаа: 7 дугаар сарын 21

Кристофер Ноланы шинэ кино. Тайлбарыг бараг үүгээр ингээд дуусгаж болохоор. Гэхдээ цөмийн бөмбөг зохион бүтээсэн Роберт Оппенхеймерийн тухай шинэ блокбастерт Киллиан Мёрфи, Бага Роберт Дауни, Флоренс Пью, Эмили Блант, Гари Олдман, Мэтт Дэймон болон Кеннет Брана нар тогложээ.

Ирэх жил гарах муугүй киноны жагсаалтад багтах нь лавтай.

 

Barbie

Warner Bros.

Дэлгэцнээ гарах хугацаа: 7 дугаар сарын 21

Дэлхий дээр хамгийн алдартай хүүхэлдэйн тухай киног Грета Гервиг (“Lady Bird”, “Little Women” киног бүтээсэн) найруулжээ. Биднийг хүүхдийн биш уянга, инээдэм хосолсон кино хүлээж байна. Марго Робби, Райан Гослинг нарын хослол ч үзэгчдэд таалагдах байх.

 

Dune: Part Two

tchalamet

Дэлгэцнээ гарах хугацаа: 10 дугаар сарын 3

“Dune” киноны эхний анги үнэхээр сайн болсон болохоор дараагийн ангийг үзэгчид тэсэн ядан хүлээж суулаа. Үйл явдлаар дүүрэн болохоор л үзэгчдийн дунд алдаршсан юм.

 

Wonka

Warner Bros.

Дэлгэцнээ гарах хугацаа: 12 дугаар сарын 15

Жилийн сүүлээр бас дахиад Тимоти Шаламетэй уулзах нь. Залуу Вонкагийн тухай өгүүлэх уг кино бүтээлээр түүний алдартай үйлдвэр хэрхэн нээгдэж байсныг үзэх болно. Дүрүүдийн нэгд Роуэн Аткинсон тогложээ.

 

Killers of the Flower Moon

Paramount Pictures

Дэлгэцнээ гарах хугацаа: 2023 оны 5 дугаар сар

Бид тус киног энэ жил гарна гэж хүлээж байсан ч Мартин Скорсезегийн найруулж Леорандо ДиКаприо, Роберт де Ниро нарын тоглосон кино дэлгэцээр гарах гэж нэг их яарахгүй байгаа бололтой. 1920-иод оны үеийн детектив үйл явдал: индиануудын Осейже тосгонд дүрээ хувирган алба гүйцэтгэж буй Тaгнуулын ерөнхий газрын агентуудын тухай өгүүлнэ. Заавал үзэх ёстой киноны жагсаалтдаа оруулаарай.

 

The Killer

Paramount Pictures

Дэлгэцнээ гарах хугацаа: 2023 оны аль нэг сард л болов уу.

Дэвид Финчерийн шинэ триллер нь өөрийн үйлдсэн хэрэгтээ гэмших болсон хөлсний aлуурчны тухай өгүүлнэ. Гол дүрд Майкл Фассбендер, Тильда Суинтон нар тогложээ. Тильда бодвол хөлсний aлуурчныг мөрдөх мөрдөгчийн дүрийг бүтээсэн байх.

Энэ бүх сайхан уран бүтээл хараахан бидний хүртээл болоогүй байх хугацаанд 2022 оны алдартай кинонуудыг эргэн дурсацгаая. Зарим нэгийг нь та үзээгүй орхисон ч юм билүү?

15
БахархмаарБахархмаар
4
БурууБуруу
4
ГайхмаарГайхмаар
4
Ха ХаХа Ха
2
ТэнэглэлТэнэглэл
2
ГоёГоё
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Badbold Pvrewbadam

    Badbold Pvrewbadam

    2022/12/30 at 20:30

    demon slayer?

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *