Хэрхэн компьютерын гар дээрх тоос шороо болон хогийг цэвэрлэх вэ? Хамгийн оновчтой бөгөөд үр дүнтэй аргыг хүргэж байна

2

Хүмүүс нян бактериуд гэрийн аль хэсэгт байх хамгийн дуртай гэдгийг сайн мэднэ: угаалгын өрөөн дэх чийгтэй булан, 00-ын доогуур болон гал тогооны угаалтуур. Бид бас тавилгуудын завсар болон гадаргуу дээр нь тоос шороо хуримтлагддаг болохыг сайн мэднэ. Гэвч ихэнх хүмүүс хамгийн их бохирддог, бидний нүүртэй ойрхон байдаг учир амьсгалын замын өвчин тусахад хүргэдэг нэг чухал зүйлийг мартдаг – энэ бол компьютерын гар!

Туршилтаар маш олон тооны бактер эсвэл мөөгөнцөр үүсгэгч эсүүд компьютерын эд зүйлсэд агуулагддаг болохыг олж тогтоожээ. Тэр тусмаа компьютерын гарт гэхэд 3,543,000 нян үүсгэгч бүртгэгдсэн байна! Харин 00-ын өрөөнд дөнгөж 172 нян үүсгэгч бүртгэгджээ.

7th Son Studio / Shutterstock.com

Өөр өөр төрлийн бактериуд компьютерын гарт үргэлж нэвтэрч байдаг: хоолны үлдэгдэл (үйрмэг болон бусад тоосонцор), тоос шороо, шингэн. Хүмүүсийн хайхрамжгүй байдлаас болж компьютерын гарыг цэвэрлэхгүй удсаны үр дүнд бактери, нян их хэмжээгээр үрждэг байна.

Denis Torkhov / Shutterstock.com

 

Өнгөц цэвэрлэх

Өнгөц цэвэрлэгээг сардаа ядаж нэг удаа хийж байх ёстой (илүү олон удаа байх тусмаа сайн). Ингэхийн тулд компьютерын гарыг салгаж, доош нь харуулаад, сайтар сэгсэрч, тоос шороо, үйрмэг болон бусад бохирдлыг цэвэрлэнэ. Дараа нь жижиг сойзоор товчлууруудын дундах хогийг цэвэрлэх хэрэгтэй. Гэмтээлгүй болгоомжтой цэвэрлээрэй. Компьютерын гар цэвэрлэх зориулалттай USB тоос сорогч байдаг гэдгийг дуулгахад илүүдэхгүй биз ээ. Хэрэв энэ төхөөрөмжийг ашиглах гэж байгаа бол зөвхөн сэрүүнээр үлээлгээрэй.

ananaline / Shutterstock.com

 

Гүн цэвэрлэх

Энэ цэвэрлэгээг дор хаяж 3 сард нэг удаа хийх ёстой. Компьютерын гарыг салгаж, болгоомжтойгоор өөр газар тавина. Та нарийн хуванцар хэсгийг нь амархан гэмтээж болох учир чимхүүр эсвэл хавчуур хэрэглэж, товчлууруудыг эвтэйхэн салгаж аваарай. Харин Shift, Enter болон Space гэсэн товчлууруудыг авах хэрэггүй, учир нь маш бат бөх тогтоосон байдаг ба салгавал компьютерын гар амархан эвдрэх эрсдэлтэй. Авсан товчлууруудыг алкохолд сайтар булхаж хөөсрүүлж, алчуураар арчих эсвэл алчууранд боосон хутгаар тоос шороог цэвэрлэж, хүйтэн агаараар үлээлгэнэ. Хэтэрхий нойтон болгож болохгүй. Учир нь цахилгаан төхөөрөмжүүдийг норгох эрсдэлтэй байдаг. Товчлууруудыг цэвэрлэж дууссаны дараа сайтар хатаагаад болгоомжтойгоор буцааж хийнэ.

ajt / Shutterstock.com

Хэрэв та санамсаргүйгээр компьютерын гар дээрээ юм асгачихсан бол мөн л ижилхэн аргаар цэвэрлэнэ. Гэхдээ компьютерын гарыг гацаах эрсдэлтэйг бүү мартаарай. Бас нэгэн цэвэрлэгээний арга бол усанд хийх явдал ба дараа нь сайтар хатаах хэрэгтэй. Энэ аргыг зөвхөн компьютерын гар дээрх товчлууруудыг авсан нөхцөлд хэрэглэж болно. Компьютерын гарыг бүхэлд нь усанд хийж болохгүй!

Shebeko / Shutterstock.com

Хэрэгтэй зөвлөгөө: Товчлууруудыг авахын өмнө компьютерынхоо гарын зургийг аваарай, ингэснээр буцаагаад хийх үедээ мартахгүй байх ач тустай.

charnsitr / Shutterstock.com

Тийм ээ, энэ бол тийм ч амар ажил биш, тэглээ та цэвэрлэхгүй орхиж хэрхэвч болохгүй. Компьютерын гарны ойролцоо аль болох бүү хоолло, эс бөгөөс илүү их бохирдуулах болно, мөн тоос шороог нь ойр ойрхон цэвэрлэж бай. Тогтмол цэвэрлэх нь таны компьютерын гарны насыг уртасгана.

7
ТэнэглэлТэнэглэл
3
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. З. Гүрээ

    З. Гүрээ

    2019/05/20 at 08:25

    маш хэрэгтэй зөвлөгөө явуулсанд баярлалаа

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *