Нэгэн Герман эр eBay-ээс хуучин гал тогооны тавилга худалдаж аваад, нэг хайрцгийг нь задалтал дотроос нь 150,000 евро олжээ

0

Германы иргэн болох 50 настай Томас Хеллеор нь eBay-ээс 300 еврогийн үнэтэй хуучин гал тогооны тавилгыг 240 евро болтол нь буулгаж байж худалдаж авчээ.

livejournal.com

Хэдэн хоногийн дараа Хеллер өөрийн авсан тавилга дотор хоёр хайрцаг байгааг задлаад үзтэл дотор нь 150,000 евро байв. Бодвол энэ тавилгын өмнөх эзэд энд мөнгөө нуугаад таг мартсан бололтой.

livejournal.com

Гэнэт энэ их мөнгө олсон эр тэр даруй цaгдаад хандан мөнгө олсноо хэлж, хуучин эздийг нь олж өгөхийг хүссэн байна. Цaгдаа нар шалгасны эцэст энэ тавилгын эзэн нь 91 настай хөгшин байсан ба нөхрөө нас бaрсны дараа өндөр настныг халамжлах газар очсон байжээ. Харин түүний үр хүүхэд нь хуучин тавилга дотор ийм их мөнгө байгааг мэдэлгүй худалдахаар зар тавьсан байсан гэнэ.

livejournal.com

Германы хуулиар бол 10 еврогоос их мөнгө олсон хүн түүнийг өөртөө авч болохгүй бөгөөд үүнийг зөрчсөн тохиолдолд 3 жил хүртэл хугацаагаар xоригдох ялтaй юм байна. Хеллер нь олсон мөнгөө сайн дураараа цaгдаад авчирч өгсөн учир нийт мөнгөний 3%-тай тэнцэх хэмжээний шагнал авах ба энэ нь 4500 евро гэсэн үг. Харин Хеллер шагналын мөнгөө чухам юунд зарцуулах гэж байгаагаа сэтгүүлчдэд хэлэлгүй өнгөрсөн байна.

livejournal.com
livejournal.com
livejournal.com
8
ГоёГоё
2
ТэнэглэлТэнэглэл
2
БахархмаарБахархмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Nadmid Nadil

    Nadmid Nadil

    2022/05/03 at 18:33

    Шудрага байхад нь түлхэц болдог нийгэм байна

  2. Tseku Bayarmagnai

    Tseku Bayarmagnai

    2022/05/04 at 00:42

    Барьсан тавьснаа мартдаг зөнөг өвчнийг анагаах эм, эмчилгээ бий болоод эхэлсэн. Удахгүй ийм хэргийн тоонууд цөөхөн болох байхаа.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *