Таны нөхөр ажлаасаа биш, таниас болж маш их ядарч байгааг илтгэх 5 шинж. Харилцаагаа дуусгавар болохыг хүсэхгүй байгаа бол эдгээрийг заавал анхаараарай!

2

Харилцаанд юм бүхэн санаснаар болж бүтэхгүй байх үе тохиолддог. Асуудал ноцтой эсвэл жижиг сажиг үл ойлголцол байж болох бөгөөд эдгээрийг шийдэж болно. Хамгийн чухал зүйл юу вэ гэвэл, ямар төрлийн асуудал болохыг мэдэж, учир шалтгааныг олох юм!

Уйтгартай болон залхсан байдал бол харилцааг үгүй хийгчид гэж хэлж болно. Хүмүүс эдгээрийг тоолгүй явсаар хэтэрхий оройтсон хойно нь ойлгож ухаардаг! Магадгүй эмэгтэйчүүд нөхрүүдээ үргэлж ажил эсвэл өөр бусад асуудлаас болж ядарч байна гэж боддог байх. Гэвч үнэн хэрэгтээ тийм биш!

Voyagerix / Shutterstock.com

Хайртай хүн нь “Бидний харилцаа дууссан” гэж хэлэх хүртэл, хүмүүс ихэнхдээ сохорчихсон байдаг. Бүсгүй та эр нөхрөө өөрөөсөө түлхэж холдуулчихаад, буцаж ирэхгүй байна гэж санаагаа чилээх хэрэг байгаа гэж үү?

Эр нөхрүүд ажлаасаа болж биш, таниас болоод маш их ядарч байгааг илтгэх шинж тэмдгүүдийг хүргэж байна.

Та хэзээ ч сэтгэл хангалуун байлгадаггүй

Яагаад гэвэл таны эр нөхөр ямар нэгэн зүйлийг өөрийнхөөрөө биш, таны хүсэл сонирхолд нийцүүлж хийдэг учраас тэр. Энэ нь түүний буруу гэсэн үг биш л дээ. Гэхдээ таны нөхөрт үргэлж юм болгон дээр таниас асууж, зөвшөөрөл хүсэх төвөгтэй санагдах болно. Хүсэл сонирхолд нийцсэнгүй гэж хамраа сартайлгаж, нүдээрээ ширүүн харахын оронд, түүнд юм хийснийх нь төлөө талархах тоогоо ихэсгээрэй.

Voyagerix / Shutterstock.comDima Sidelnikov / Shutterstock.com

 

Таны хандлага аймшигтай

Олон эмэгтэйчүүд “Тэрний тийм юм нь болохгүй байсан учраас л би ийм хандлага гаргадаг байсан…” гэж хэлдэг. Заримдаа үнэхээр энэ нь үнэн байх магадлалтай. Гэхдээ хүн бүр хандлагаа өөрчилж болно. Өөрийнхөө хандлагыг биш, өрөөлийн хандлагыг өөрчлөхийг хүснэ гэдэг та хажуу дахь хүнээ өөрийнхөөрөө байлгахыг хүсэж байна гэсэн үг юм.

Voyagerix / Shutterstock.comDima Sidelnikov / Shutterstock.comVGstockstudio / Shutterstock.com

 

Та түүнтэй яг л хүүхэдтэй харьцаж байгаа юм шиг харьцдаг

Эрэгтэй хүнд хэрэгтэй зүйл бол хүндлэл. Хэрэв та түүнтэй яг хүүхэдтэй харьцаж байгаа юм шиг харьцвал, түүнд энэ огтхон ч таалагдахгүй.

 

Та өнгөрснийг сөхөж ярьсаар байдаг

Та түүнийг уучилсан гэдгээ хэлсэн. Бүх зүйл ард хоцорсон гэдгээ ч бас хэлээд удаж байна. Гэвч хэрүүл маргаан болох бүрд та үргэлж өнгөрснийг сөхдөг. Та хэрэлдэхдээ “үргэлж” эсвэл “дандаа” гэдэг үгийг ашигладаг.

Roman Samborskyi / Shutterstock.com

 

Та түүнд цаг гаргадаггүй

“Би хүүхдүүдээ өсгөж, хүмүүжүүлж байна” энэ бол эмэгтэйчүүдийн хэлдэг тайлбар. Үнэн гэдэгтэй маргахгүй ч, та эр нөхөртөө заавал цаг зав гаргаж байгаарай гэж хүсье.

 

Таны нөхөр бүхий л цаг үед ядарч, залхсан юм шиг байдалтай байвал та яах ёстой вэ?

Гэрлэлтээ илүү дээр болгохын тулд одоо байгаа харилцааныхаа үнэт зүйлийг эрхэмлэн дээдлээрэй. Амьдралынхаа номер 1 зорилгоо болго. Та өөрөө л анхаарахгүй бол, өөр хэн ч таны харилцаанд анхаарахгүй. Үүнд таны хандлагаа өөрчлөх, нөхөртөө цаг зав гаргах, үргэлж түүнийг буруутгахгүй байх гэх мэт олон зүйлс багтаж байгааг санаарай.

Мөн эр нөхөртэйгөө ямар харилцаатай байгаагаа ажлын газрынхан, хүүхдүүд, найзууддаа мэдэгдэх хэрэггүй. Эдгээр хүмүүстэй биш нөхөртэйгөө л сайтар ярилцаарай.

Inara Prusakova / Shutterstock.com

Эрчүүд ч гэсэн хайр халамжаар заримдаа дутдаг юм шүү! Түүнийг таныг өөрийн болгохын тулд ямар их хичээл зүтгэл гаргаж байсныг нь бүү мартаарай! Та хоёрт амжилт хүсье!

12
ХөөрхөнХөөрхөн
3
ГоёГоё
2
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
БахархмаарБахархмаар
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Sugar Gonchigsambuu

    Sugar Gonchigsambuu

    2019/12/21 at 14:11

    zaluu ezegtei nart mash surgamjtai zuil baina.uuniig unshij uursdduu dugnelt hiij handlagaa uurchiluusei dee

  2. Dagdan Otgon Jargal

    Dagdan Otgon Jargal

    2019/12/22 at 09:00

    yg vnen mash surgamjtai zvil bn vvnig unshij oorsddo dvgnelt hj haritsaga oorchlosoi do

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *