Бүтэн жилийн турш цонхны тавцан дээрээсээ шинэхэн гүзээлзгэнэ түүж идмээр байна уу?

6

Гүзээлзгэнэ – гэрийг чимэх бас нэгэн сайхан арга. Тод өнгөтэй, амттай тул гэрт зочлон ирсэн хүмүүсийн сэтгэлд удаан хадгалагдаж үлдэнэ.

Уг нийтлэлийг гүзээлзгэнэд дуртай уншигчдад зориулав, гэхдээ бүр бүтэн жилийн турш цонхны тавцан дээрээсээ шинэхэн гүзээлзгэнэ идэх хүсэлтэй хүмүүст шүү. Амттай жимсгэнээр үр хүүхэд, ирсэн зочдоо баярлуулмаар байна уу? Өвлийн улиралд гүзээлзгэний үнэ тэнгэрт хаддаг тул идэх дур сонирхлыг шууд дардаг. Харин таны тарьсан гүзээлзгэнэ өртөг багатай бас гар дор байнга бэлэн, тэр ч бүү хэл эх сурвалж нь үл мэдэгдэх химийн бордоогүй органик байх болно.

Юуны түрүүнд анхаарал хандуулах зүйл гэвэл

Бүх үрийн гүзээлзгэнэ гэрийн нөхцөлд амжилттай ургана гэж бодож болохгүй. Гэрийн нөхцөлд гүзээлзгэнэ тарихад үндсэн хоёр шаардлагыг тавьдаг: тэсвэртэй байх (ямартай ч битүү орчин нь задгай талбайтай яагаад ч дүйцэхгүй) мөн үр жимсээ өгөх байдал (тасралтгүй үр жимсээ өгдөг байх ёстой).

Сонирхуулахад: Гүзээлзгэнэ – гэрийн чимэглэл болж өгдөг ургамал юм. Тод өнгийн бас дур булаам харагддаг тул танайд ирсэн зочдын сэтгэлд хоногшин үлдэнэ. Ялангуяа ампель үрийн гүзээлзгэнэ цэцгийн саванд ямар гоё харагддаг гэж бодно.

Дараах 3 төрлийн үр цонхны тавцан дээр ургуулахад хамгийн их тохиромжтой:

? «Тоскана»
? «Королева Елизавета Вторая»
? «Домашний деликатес» (нэршлийг нь сайтар анхаараарай – цонхны тавцан дээр тарихад тусгайлан зориулсан)

 

Гэрийн нөхцөлд гүзээлзгэнийг хэрхэн тарих вэ?

Тарих 3 үндсэн арга бий:

1. Үрээр гүзээлзгэнэ тарих – маш сонирхолтой ажил болно, гэхдээ удаан хүлээх хэрэгтэй. Үрээр тарихад 1,5- 2 жилийн дараанаас жимсээ өгч эхэлдэг.

Үрээр гүзээлзгэнэ тарих гэж байгаа бол хавар үрслүүлж суулгах хэрэгтэй.

Энэ аргаар тарихад хоёр зүйлийг анхаарах хэрэгтэй. Нэгдүгээрт, залуу үрслэгээс илүүтэй тохирох үрийг олох нь илүү хялбар байдаг (жишээ нь интернет дэлгүүрүүдэд сонголт маш их ). Хоёрдугаарт, шууд тасалгааны орчинд ургаж байгаа ургамал нь багаасаа битүү орчинд дасан зохицож цаашид ургахдаа амархан байдаг ажээ.

2. Бэлэн үрслэгийг бага дээр нь худалдан авч саванд ургуулах. Дасан зохицох хугацаа 2 сар хүртэл үргэлжилж болно. Гэхдээ энэ хугацаанд хамгийн хэцүү үеийг даван туулж байгаа юм. 2 сарын хугацааг амжилттай давж гарсан бол таны гүзээлзгэнэ цаашид амжилттай ургаж жимсээ өгнө. Хаврын эхний саруудаас намрын дунд хүртэл хугацаанд бэлэн үрслэг худалдаж авахыг зөвлөе.

3. Хамгийн амар бөгөөд боломжит хувилбар (намрын) – өөрийн цэцэрлэгээс бэлэн залуу үрслэг авах. Үрээр тарьж эсвэл мөнгөө дэмий үрэхийг хүсэхгүй байна уу? Тэгвэл зун нь хэд хэдэн гүзээлзгэнийн үрслэгээ бэлдэнэ, намар цаг ирэхэд – цэцгийн саванд хөрстэй нь цуг хийж цонхны тавцан дээрээ тавиарай.

Дээр дурдсан арга болгон л өөрийн гэсэн давуу талуудтай. Миний зүгээс зөвлөхөд, эхний ээлжинд гурав дахь хувилбарыг туршиж үзээрэй гэмээр байна. Мөнгө, цагийн илүү зарлагагүйгээр туршилт хийж суралцахад илүү тохиромжтой хувилбар юм. Харин дараа нь туршлагажаад ирэхээрээ хүссэн үрээрээ гүзээлзгэнийг цонхны тавцан дээрээ тарьж жилийн турш жимсгэнээ идэж болно.

 

Гэрийн нөхцөлд гүзээлзгэнэ тарихад анхаарах хоёр зүйл

Гүзээлзгэнэ тарих сав зай ихтэй байх ёстой. Илүүц зүйлгүй байхыг хүсье: бас хувин энэ тэр ч хэрэггүй шүү. Хэд хэдэн суулгацыг хайрцагт хоорондоо 40 см орчмын зайтай байхаар суулгана. Хайрцагны ёроолд заавал агаар солилцоог дэмжих нүх хийсэн байх ёстой, энэ нүхээр хөрсийг илжрэхээс сэргийлж илүүдэл ус гадагшилна.

Хөрсөнд тавигдах үндсэн шаардлага – тэжээллэг бөгөөд хөвсгөр байх ёстой. Универсаль хөрс илүү тохиромжтой гэж үздэг: зарчмын хувьд энэ төрлийн хөрсөнд шим тэжээл ихээр агуулагддаг байна. Хөрсийг услахад хөрс хатуурахгүй байх ёстой. Хэрвээ өөрийн ургацын талбайгаас хөрс авахаар шийдсэн бол урьдчилан шарах шүүгээнд хийж “ариутгана”: хөрсөнд ямар нэг хортон шавьж үржсэнийг бид хэлж мэдэхгүй шүү дээ.

 

Ургацад нөлөөлөх нөхцөл

Гүзээлзгэнэ гэртээ өөрийгөө “тав тухтай” байгаагаа мэдрэх ёстой, энэ мэдрэмжийг авахын тулд жимсгэнэд нөхцлийг нь бүрдүүлж өгнө. Чухам ямар нөхцлийг бүрдүүлж өгөхийг товчхон танилцуулахад:

  • Гүзээлзгэнэд гэрэлтэй орчин зайлшгүй шаардлагатай тул жимсгэнэ ургаж байгаа савыг урд эсвэл баруун талын цонхны тавцан дээр тавина. Хэрвээ хойд эсвэл зүүн талын цонхны тавцан дээр тавьсан бол нэмэлт гэрэлтүүлэг хийж өгнө. Тасралтгүй үр жимс авахыг хүсэж байвал ургамлыг 12-14 цагийн турш тасралтгүй гэрэлд байлгах шаардлагатай. Урд талын цонхон дээр тавьсан ч гэсэн асуудал үүсч болно: өвлийн улиралд тусах гэрэл эрс багасаад ирдэг. Тийм учраас тусгай гэрэлтүүлэг зайлшгүй шаардлагатай болж байгаа юм – уг нөхцлийг хангаж чадвал та жилийн дөрвөн улиралд тасралтгүй гүзээлзгэнэ идэж чадна.
  • Тасалгааны хэм гүзээлзгэний ургацад тохиромжтой байдаг. Хүйтний улиралд халаалт ирээгүй байхад тасалгааны хэмийг аль болох 18 хэмээс дээш байлгахыг хичээгээрэй.
  • Гүзээлзгэний ургалтанд таатай нөлөөлөх чийгшил нь 60-80% байна. Бидний амьдран сууж байгаа гэр орон, ялангуяа халаалт ирсэн үед чийгшил эрс багасдаг. Аз болж энэ асуудлыг маш амархан шийдэж болно, маш энгийн аргаар: жишээ нь, байнга ус шүрших эсвэл агаар чийгшүүлэгч ажиллуулна.

 

Гэрийн нөхцөлд ургаж байгаа гүзээлзгэнийг хэрхэн арчлах вэ?

Тасалгааны нөхцөлд ургуулж байгаа гүзээлзгэний арчилгаанд дараах гурван зүйлийг анхаарна:

  • Усалгааг хонуулж амраасан эсвэл шүүсэн усаар хийнэ, хөрсний дээд давхарга 1-1,5 см–ийн гүнд хатсан үед усалж байгаарай.
  • Байнга жимсгэнэ хурааж байхыг хүсэж байгаа бол гурван долоо хоног тутамд бордож байхыг хичээнэ. Бидний хувьд – жимсгэнэд зориулсан минераль цогц бордоо тохиромжтой. Мөн органик бордоо ч ашиглаж болно.

Дөнгөж ургаж эхэлж байгаа залуу ургамлын анхны бундууг (цэцгийн цоморлиг) авч шинийг ургуулах нөхцөлийг хангана. Зарим тохиолдолд насанд хүрсэн ургамлынхыг ч гэсэн авдаг.

  • Анхаарах зүйл – хиймлээр тоос хүртээх. Хийхэд амархан, зургийн бийрээр зөөлхөн тоос хүртээнэ. Үр дүнг бататгахын тулд өдөрт 3 удаагийн давтамжтай арчина, нэг цэцгээс нөгөө цэцэгт тоосыг хүртээгээрэй. Хялбаршуулсан хувилбар – үсний сэнсийг зөөлөн дээр нь тавьж алсаас хэдэн минутын турш үлээлгэнэ.
27
ГоёГоё
9
ГайхмаарГайхмаар
6
Ха ХаХа Ха
5
ТэнэглэлТэнэглэл
5
ХөөрхөнХөөрхөн
3
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
2
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Baljmaa Tseveendorj

    Baljmaa Tseveendorj

    2018/11/23 at 15:19

    Ene guzeelzgenii uriig haana zardag bol.

  2. Б. Мөнхзул

    Б. Мөнхзул

    2018/11/23 at 23:42

    Batsukh Munguntsetseg

  3. Баярлалаа

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *