
Үйлдвэрлэгчид – үнэхээр хүний үнэргүй зальтай хүмүүс, тэд юу ч хийхэд бэлэн (илүү ихийг хүсвэл тэд илүү их аймшигтай арга хэрэглэнэ). Тэд худалдан авагчийн сэтгэл зүйг маш сайн мэддэг, тийм ч учраас улирлын эсвэл баяр наадмын үеэр илүү их эрэлттэй байх бараа бүтээгдэхүүнээр дэлгүүрийн лангууг дүүргэхийг бодно. Харин гэнэн цайлган худалдан авагч өөрсдийн алхам болгоныг нүд салгалгүй ажиглаж, судалж байгааг анзаарахгүй ч үгүй.
Хурц сав баглаа боодол, сонирхолтой дизайныг харсан худалдан авагч тэвчихгүй гэдгийг тэд аль хэдийн яс махандаа шингэтэл ойлгож авцгаажээ. Энэ л шалтгааны улмаас үйлдвэрлэгчид маркетинг хариуцсан мэргэжилтнүүдийн үгэнд орж сонирхол татахуйц савлагаа хийхээс огт татгалзахгүй. Даанч “гаднаа гяланцаг, дотроо паланцаг” гэдэг үгийг бодитоор ойлгуулах ажээ.
Угтаа бол хэмжээ нь арай их л баймаар юм

Хамаг заль нь ёроолдоо байжээ

Үүнийг урхи гэхээс өөр юу ч гэмээр юм бэ дээ. Том юм шиг харагдах савлагаатай, гэхдээ орох хэмжээ нь бага.
Энэ хайрцагтай сникерсийг “метр”-ийн хэмжээтэй гэж зарж байсан юм, дотор нь байгаа шоколадны тоог хаалтанд тодорхой бичсэн байсан л даа

Шинэ дизайн ямар нэгэн байдлаар чипсний хэмжээнд ч нөлөөлжээ

Нууц агууламжтай дизайн

Үйлдвэрлэгч биш харин зальтай этгээд

Хамгийн гол нь бараа бүтээгдэхүүнийг зөв өрөх хэрэгтэй. Худалдан авагч анзаарахгүй өнгөрөх ч юм билүү?
Энэ хайрцагтай шоколад яагаад хямдхан байсныг би сая л ойлголоо

- Би жинг нь байнга хардаг. Тавьсан үнэдээ тохирохгүй байвал би барааг буцаагаад л лангуун дээр тавина.
- Хайрцгийг хүнд мэдрүүлэхийн тулд төмөр хийвэл би лав огт гайхахгүй. Зарим нэг цахилгаан барааны үйлдвэрлэгчид энэ аргыг ашигладаг нь үнэн.
Маркетингд үнэхээр уран сэтгэмжтэй хүмүүс ажилладаг нь тодорхой

Ийм том савтай мөртөө маш цөөхөн чихэртэй

Сав дүүрэн машиндсан мах авъя гэж бодож байсан юм, даанч савны тал мах авчээ

Энэ дэлхий дээр шударга зүйл гэж байна уу?

Гомдол дүүрэн ваар

Савлагааг нээсэн хүн сэтгэлээр унасан байх даа

Би өөрийнхөө нүүрний хэмжээтэй Toblerone идмээр байсан юм.
Том хэмжээ санал болгоогүй гэж үү?

Жигнэмэг хооронд яагаад ийм их зайтай байгаа юм бэ?

Жигнэмгийг үйрүүлэхгүй гэж ингэж савласан л гэх байх.
Заль биш, хэмнэлт үү?

Амласан шанз нь хаана байна аа?

Агаар худалдаа

Эндээс та бүхэн маркетологчдын арга залийг үргэлжлүүлэн сонирхож болно. Үнэгүй бяслаг зөвхөн хулганы хавханд байдаг гэдгийг нотлох нийтлэл байгаа юм шүү.







